| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 197/2025/02271/И |
| Дугаар | 210/МА2026/00816 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2026/00816
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 197/ШШ2026/01760 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: 2,656,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 2,656,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчийн эзэмшлийн ******* *******, *******, ******* ******* гудамж, , орон сууцны гал тогооны уян задарсны улмаас *******ын өмчлөлийн орон сууцанд ус алдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
3.1 Тодруулбал, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-4-ийн 01/02 дугаар Ус алдсан тодорхойлолт-д ******* ******* ны оос 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ус алдсан дуудлага ирж, дуудлагын дагуу очиж шалгахад ын гал тогооны уян задарч ус алдсан байв. Доод айл болох ын том өрөө, гал тогоо өрөөнүүдийн тааз хананы замаск, эмульс, обой хуурч ховхорсон паркетан шал хөвсийж гэмтсэн гэжээ. /хх 11/ Мөн, ОСНААУГ ОНӨААТҮГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төв-4-ийн 05/25 дугаар техникийн комиссын дүгнэлтээр хариуцагчийн гэм буруугаас болж ус алдсан агуулгаар дүгнэсэн. /хх 48/
Түүнчлэн, гэрч ...Гал тогооны хэрэгцээ боодог 2 шугам байсан. Энэ үед хүү нь байсан. Энэ хэсгээс чинь ус алдаж байж шүү гэж хэлээд усыг чинь таширт нь хаая гэсэн. Танайх материалаа авчхаад эргээд холбогдоорой гээд би явсан. Дээд талын 0 гээд байгаа айлын гал тогооны хэрэгцээний халуун, хүйтэн усны уян хаалтыг засварлаад зүгээр болсон гэх мэдүүлэг өгсөн байна. /хх 65-66/
4. Дээрх баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хариуцагчийг ус алдсан гэм буруутай, үүний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцсэн байхаас гадна хариуцагч мөн зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгээ баримтаар нотолж чадаагүй байна.
5. -ийн үл хөдлөх хөрөнгийн хохирлын үнэлгээний тайлангаар орон сууцанд ус алдсаны улмаас үүссэн хохирлын үнэлгээг 2,656,400 төгрөг болохыг тогтоосон байх бөгөөд хариуцагч уг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байна. /хх 13-23/
Иймд анхан шатны шүүх хариуцагчаас гэм хорын хохиролд 2,656,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн байна.
6. Анхан шатны шүүхээс талуудад эрх, үүрэг тайлбарласан болох нь Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн оролцогчийн эрх, үүрэг тайлбарласан баримт-аар тогтоогдсон. /хх 32-33/ Иймд хариуцагчийн ...хариуцагчийн эрх, үүргийг бүрэн тайлбарлаж өгөөгүй. ...нотлох баримт шаардаагүй, хараат бус шинжээч томилж болдог талаар танилцуулж, сануулж хэлээгүй мөртлөө шүүхийн шийдвэр уншсаны дараа тийм боломж байсныг ашиглаагүй гэдгийг дурдсанд гомдолтой гэх гомдлыг хангахгүй.
6.1 Түүнчлэн, хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй дахин үнэлгээ хийлгэх, гэрч асуулгах талаар хүсэлт гаргаагүй. Иймд хариуцагч хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүх өөрийн санаачилгаар шинжээч томилж үнэлгээ хийлгэх, гэрч асуух боломжгүй тул энэ талаарх хариуцагчийн ...хөндлөнгийн шинжээч томилоогүй, үнэлгээний компани болон тодорхойлолт гаргасан орон сууцны конторын инженерүүдээс гэрчийн мэдүүлэг, тайлбар аваагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 197/ШШ2026/01760 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН