Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 62

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8,36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т овогт Л-н Бат-Э-г зөв шөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайдтооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрөв/ сарынхугацаанд торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүхээстогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялынарван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаарсолихыг шүүгдэгч Л.Б-д мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Л.Б-э нь гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан 230.850 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

6.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрынпрокурорын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Хюундай либеро маркийн 00-00 ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 5/15 дугаартайтогтоол, 2.7 м3 хуурай шинэс модыг битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумдахь сум дундын прокурорын газрын прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 27-ныөдрийн 5/14 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар 700.000 төгрөгийн үнэ бүхий 00-00 ... улсын дугаартай Хюундай либеро маркийн тээврийн хэрэгслийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэххэлтэст шилжүүлж, 2.7 м3 хуурай шинэс модыг Сэлэнгэ аймгийн Сант сумын Засагдаргын тамгын газарт олгосугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 40.000 төгрөгийн үнэбүхий улаан өнгөтэй, хар өнгийн бариултай,урд хэсгээрээ төмөр иртэй гинж ньмултарсан байдалтай, бензин хийх зориулалт бүхий сав хоосон модны цахилгаанхөрөөг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэстхүргүүлсүгэй.

9.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, 00-00 ... улсын дугаартайтээврийн хэрэгслийн гэрчилгээ шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Л.Б-с гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тусдурдсугай.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийнбаталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш15 хоногийн дотор бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёснытөлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулж, хохирогчид хүргүүлсүгэй.

12.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хуульёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатнышүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэлбичих эрхтэй болохыг дурдсугай.

13.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэхтогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргахтаслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоххүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА