| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2016/00301/И |
| Дугаар | 00291 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 00291
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Хас банкны Зүүнхараа тооцооны төвийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-р багт оршин суух улсын бүртгэлийн хаягтай, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Орон нутгийн хүлэмжний хашаанд амьдардаг /тоот хаяггүй/, /РД:УС:85090117, утас:94400452/ Боржигон овогт Чулуунбатын Бат-Оюун, /РД:МИ:86072804, утас:95625285/ Баттулгын Тогтохмаа нарт холбогдох 4830495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Ч.Бат-оюун нь 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бичил зээлээр 5000000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2.5 хувийн хүүтэй 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч зээлийг хашаа барих, ногоо тарихад зориулж авсан. Зээлдэгч нь эргэн төлөлтийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1685985 төгрөг үндсэн зээлийн хүү 1361135 төгрөг нэмэгдүүлсэн хүү буюу торгуульд 11379 төгрөгийг тус тус төлсөн болно. Зээлдэгч зээлээ байнга хугацаа хэтрэн төлдөг байсан ба 2015 оны 05 дугаар сараас хойш зээлээ бүрэн төлөлгүй нийт 486 хоног хугацаа хэтрэн Монгол банкны чанаргүй зээлийн муу ангилалд орсон байгаа. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн зүгээс зээл төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авч, идэвхи, санаачилга гаргахгүй байгаагаас бизнесийн ашгаар зээлийн төлбөрийг барагдуулах боломжгүй болоод байна. Зээл авах үедээ мал аж ахуй эрхэлдэг сүүний орлоготой байсан. Одоогоор малгүй болсон. Зээлийн үндсэн төлбөр 3314015 төгрөг, Хүүгийн төлбөр 1415946 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 94034 төгрөг, Бусад зардал /нотариат төлбөр/ 6500 төгрөг зээлийн төлбөрт 4823995 төгрөг, нотариатын төлбөр 6500 төгрөг нийт 4830495 төгрөг нэхэмжилж байгаа болно гэжээ.
Хариуцагч Ч.Бат-Оюун, Б.Тогтохмаа шүүхэд гаргасан тайлбартаа: ... Хас банкны Зүүнхараа тооцооны төвийн нэхэмжлэлтэй танилцлаа. Тус банкны нэхэмжилсэн 4830495 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулах болно. Иймд хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төвийн 4830495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Бат-Оюун, Б.Тогтохмаа нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төвийн 4830495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Бат-Оюун, Б.Тогтохмаа нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 92238 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бат-Оюун, Б.Тогтохмаа нараас 46120 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 46120 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төвд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.