Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2026/00817

 

*******, *******-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2026/01317 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******, *******

Хариуцагч: , ,

Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2018/380 дугаар Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-г, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, *******, *******, *******, *******, ******* хаягт байршилтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******-ийн төлөөлөгч, нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагч , түүний өмгөөлөгч , хариуцагч ын өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *******-ийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 *******-ийн барьж ашиглалтад оруулсан , *******, *******, ******* орон сууцыг нь манай компанитай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, төлбөр тооцоо хийгээгүй атлаа 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамч бичиг баримт ашиглан гаргуулан авсан.

нь *******-ийн борлуулалтын албаны даргаар ажиллаж байсан тай үгсэн хуйвалдаж, компанийн эд хөрөнгийг дур мэдэн зарцуулж, хуурамч баримт бүрдүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан буюу Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн болох нь тогтоогдсон боловч тэрээр нас барсан үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан.

1.2 Өмчлөгчийн зөвшөөрөлгүй орон сууц бусдад хууль бусаар шилжсэн нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 72 дугаар дүгнэлт, Прокурорын газрын прокурорын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 514 дугаар тогтоолоор тус тус өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамч бичиг баримт бүрдүүлэн гаргуулан авсан болох нь тогтоогдсон. Тус дүгнэлтэд *******ийн гарын үсгийг хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн, ийн гарын үсэг бүтцийн хувьд өөр үндэслэлээр жинхэнэ гарын үсгээс илт өөр, харьцуулах шаардлагагүй талаар дүгнэсэн.

Улмаар, дээрх орон сууцыг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн хамаарал бүхий этгээд болох т бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Цагдаагийн байгууллагад тухайн орон сууцны өмчлөлийн маргаан шалгагдаж байгааг , нар мэдсээр байж 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр д орон сууцны өмчлөлийг шилжүүлсэн.

1.3 ******* *******-ийн орон сууцны хотхоны төслийн хөрөнгө оруулагч тул хамтран нэхэмжлэгчээр оролцуулсан.

Иймд нь *******-тай ямар нэгэн хэлцэл байгуулалгүй, хууль бус, хуурамч баримтаар ******* орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг олж авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл мөн хүчин төгөлдөр бус. Энэ үндэслэлээр 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2018/380 дугаар Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ, өмчлөлийг т шилжүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ, нь уг орон сууцыг д шилжүүлсэн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, *******, *******, *******, ******* орон сууцны өмчлөгчөөр *******-ийг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч *******-ийн шаардлага, үндэслэлийн агуулга:

2.1 ******* нь газрын эзэн, барилгын захиалагч ******* хөрөнгө оруулагч бөгөөд орон сууцны барилгын төслийг 2014 оноос эхлүүлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд хамтран хэрэгжүүлсэн төслийн барилгыг 2 компанийн аль нэг нь л санхүүгийн бүртгэлд тайлагнана. Тус тусдаа давхар тайлагнахгүй балансад тусгасан нь манай компанийн хөрөнгө оруулсны баталгаа болохоос энэхүү барилга байгууламж, орон сууцны өмчлөгч биш. Маргааны зүйл болж буй *******ны ******* орон сууцны тухайд орон сууцтай холбоотой ямар нэгэн гэрээ *******-д байхгүй, төлбөр төлөгдөөгүй учраас хуульд зааснаар анхан шатны баримт үүсгэх боломжгүй.

2.2 *******-ийн 2018 оны тайланд бусад барааны орлого буюу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх нийт борлуулсан барилгын жагсаалтад маргаан бүхий ******* байхгүй учраас борлуулагдаагүй.

Иймд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2018/380 дугаар орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ, өмчлөлийг т шилжүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, нь уг орон сууцыг д шилжүүлсэн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, *******, *******, *******, ******* орон сууцны өмчлөгчөөр *******-ийг тогтоож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч , нарын тайлбар, татгалзлын агуулга:

3.1 2018 онд *******-ийн борлуулалтын албаны дарга орон сууц худалдан авах санал тавьсны дагуу *******-д очиж авга ахтайгаа ярилцаж хоёр орон сууц худалдаж авахаар болсон. ...хүсэлтээ бичээд өгчих, урьдчилгаа мөнгийг хэлсэн заавраар төлөөрэй гэсэн. Тухайн үед хоёр эмэгтэй хамт байсан бөгөөд нэрийг нь санахгүй байна. Гэрээ байгуулахад тэр хоёр эмэгтэй гарын үсэг зурсан бөгөөд би бас зурсан. Ингээд Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтэс рүү албан бичиг явуулна гэсэн. Төлбөрийг д бэлнээр болон дансаар, мөн *******-ийн данс руу шилжүүлж байсан. 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр *******, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр гарсан.

3.2 Манай ах ...миний нэр дээр хоёр байрны үл хөдлөхийн гэрчилгээг гаргая, батлан даагч болохоор чинь чиний нэр дээр гаргая гэж хэлсэн, төлбөр дууссаны дараа гэрчилгээг шилжүүлж авахаар тохиролцсон. Төлбөр дууссаны дараа би орон сууцыг нь шилжүүлж, ах д худалдсан.

3.3 Би компанийн бичиг баримтыг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй. Нэг орон сууцны үнэ 134,180,000 төгрөг, 1 м.кв 2,000,000 төгрөгөөр бодож хоёр орон сууцны төлбөрт 268,360,000 төгрөгийг төлсөн.

Иймд бэлэглэлийн гэрээ хуулийн дагуу байгуулагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч ийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Миний бие улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, , *******, *******, *******од байршилтай, 67,09 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч. Тус орон сууцыг өөс 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авсан. Үл хөдлөх хөрөнгө нь ямар нэгэн эрхийн доголдолгүй байсан тул улсын бүртгэлийн газраас миний нэр дээр шилжүүлэн өгч бүртгэл хийж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон. Мөн тус орон сууцыг -ийн ипотекийн зээлээр худалдан авсан, банк мөн бүх баримт бичгийг нарийн шалгасан.

4.2 *******-аас Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд ******* дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 5312 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Иймд д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *******, нарын хооронд байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ, , нарын хооронд байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, , нарын хооронд байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, *******, *******, *******, ******* орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай *******, *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,986,800 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Өмчлөгч өөрийн өмчийн зүйл болох *******, гудамж, хотхон, *******, ******* орон сууцны өмчлөх эрхийг өөрийн хүсэл зоригоос гадуур алдсан ба энэ эд хөрөнгө одоо ч манай компанийн санхүүгийн бүртгэлд бүртгэлтэй. Хариуцагч нь шударгаар дээрх хөрөнгийн өмчлөгч болоогүй байхад энэ асуудалд шүүх огт дүгнэлт хийлгүйгээр анхны өмчлөгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн. Шүүхэд манай компанийн 2016-2022 оны эрх бүхий байгууллагаар баталгаажсан санхүүгийн тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн цар тахлаас шалтгаалан хил хаагдсанаас үүдэн түр зогссон барилгын ажлаа үргэлжлүүлэх, урд онуудын ажлын үр дүнгээ гаргаж тооцоо нийлэх зорилгоор манай компани *******-тай 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн нэмэлт гэрээ байгуулж, түүний хавсралтаар борлуулагдаагүй байрны жагсаалтыг гаргаж баталсан бөгөөд энэ жагсаалтад *******ны ******* орон сууц байгаа.

******* байрны борлуулалтын төлбөрийг манай компанид шилжүүлж худалдан авагчид и-баримтыг шивж өгснөөр худалдан авагчид ч төлбөр бүрэн төлсөн нотлох баримт болж, худалдагч талд ч борлуулалтаа хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болж татварт тайлагнадаг. Гэтэл шүүх дээрх үйл явцыг үнэлж дүгнээгүй.

6.2 нь *******-тай ямар нэгэн хэлцэл байгуулалгүй, байгуулсан гэх гэрээ болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст гаргаж өгсөн албан бичиг нь хуурамч байна гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсоор байхад хууль бус буюу хуурамч бичиг баримтаар ******* орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг олж авсан ын үйлдлийн талаар шүүх тайлбарлаагүй хэргийг шийдвэрлэсэн. Мөн нь ******* орон сууцыг шударгаар олж аваагүй бөгөөд ийнхүү шударгаар олж аваагүйгээс үүдэх бүх хэлцэл хүчин төгөлдөр бус байх ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгч *******-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1 Хариуцагч нь хэвлэмэл төхөөрөмж ашиглаж хэвлэсэн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 357 дугаартай баримтыг үндэслэж өмчлөгч болсон тул түүнийг хууль ёсны өмчлөгч гэж үзэхгүй. Энэ нь илэрхий өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур хийгдсэн хуурамч баримт. Хариуцагч нь аар дамжуулан хуурамч баримтаар абсолют эрхэд халдах эрхгүй.

Гэвч шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн үүргийн хэлцэл болох 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2018/380 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ гэх нэртэй баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хуралдаанд Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтыг тайлбарлаж, хууль зүйн дүгнэлт гаргахад шүүхээс огт дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Шүүх талуудын хооронд байгуулсан үүргийн хэлцлийг байгуулсан гэж дүгнэхдээ *******-ийг төлөөлж , нар гарын үсэг зурсан байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 72 дугаартай дүгнэлтээр ийн гарын үсэг хэв тохирохгүй буюу илт илэрхий биш байна гэх дүгнэлтийг гаргасан. Мөн гэж манай компанид ажилладаггүй, ийм нэртэй хүнийг бид мэдэхгүй. Эрүүгийн журмаар цуглуулсан нотлох баримтыг шүүх үнэлэхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй энэ талаар хууль зүйн дүгнэлт хийсэн гэж үзэх боломжгүй дүгнэлт хийсэн. Талуудын гол маргаж байсан баримт үүргийн хэлцэл буюу худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй гэж маргаж байсан. Энэ баримтад иргэний шүүхээр шинжээч томилуулах боломжийг олгоогүй.

2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаас шүүх өмчийн халдашгүй байдалтай холбоотой маргаан бүхий хөрөнгийн татвараар баталгаажсан санхүүгийн бүртгэлийг нотлох баримтаар хэрэгт гаргуулсан атлаа тэр талаар шүүхийн шийдвэрт огт дүгнэлт хийгээгүй. Маргаан бүхий орон сууц нь хөрөнгө оруулагчийн санхүүгийн бүртгэлд худалдан борлуулагдсан гэж одоог хүртэл бүртгэгдээгүй байна.

7.2 *******-ийн борлуулалтын албаны даргаар ажиллаж байсан д орон сууцыг борлуулах талаар худалдан авагч нарт танилцуулах, борлуулалтын маркетинг хийх, компанийг худалдан авагчтай холбох эрхийг өгсөн болохоос биш компанийн өмнөөс хуурамч баримт үйлдэх, борлуулалтын орлогыг хувьдаа авах, өмчийн хэлцэл хийх эрхийг өгөөгүй. Шүүх хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй, эрх хаана зөрчигдсөн эсэх, маргааны үйл баримт, эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоож шийдвэрлэж чадаагүй.

Хариуцагчийн тайлбар шууд нотлох баримт болохгүй, түүний тайлбар өөр бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдох ёстой. Үүнээс гадна нь шүүх хуралдаанд анх удаа орон сууц авч байгаа, байр авах л шаардлагатай байсан гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан баримтаас харахад маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан цагаасаа эхлэн тай нийлэн авсан орон сууцаа барьцааны зүйл болгож, банк бус санхүүгийн байгууллагад тавьж, зээлийн барьцааны эрх авах хэрэгсэл болгосон.

7.3 Анхнаасаа энэ байрыг зээлийн эрх авах хэрэгсэл болгосон бөгөөд төлбөрийг нь төлж аваагүй байрныхаа нэрийг сольж, хүчин төгөлдөр хэлцлээр халхавч хийж төрсөн ах төө 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дүр үзүүлэн бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн. Үүнээс гадна цагдаагийн байгууллагад шалгагдаж байх цаг хугацаанд нь рүү 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр бүх яриа тохироог хийж, худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Шүүх хуралдаанд нь тайлбарлахдаа: -юун цагдаа, шүүхийн асуудал болоод байна вэ гэж асуухад, : -зүгээрээ ах аа, би бүгдийг зохицуулчихна гэж хэлсэн учраас би худалдаж авсан гэсэн тайлбараас харахад хариуцагч анхнаасаа эрхийн зөрчилтэй, шүүх, цагдаагийн асуудалтай орон сууцыг худалдан авсан ба орон сууцны талаар нэг ч удаа нягталж, манай компани дээр ирж асууж лавлаагүй зэрэг нөхцөл байдал нь түүнийг шударга өмчлөгч гэж үзэхгүй.

Мөн хариуцагч нь 2020 оноос хойш 2023 он хүртэл аас уг орон сууцыг түрээсийн гэрээгээр эзэмшиж ашиглаж байгаад худалдан авсан гэж тайлбарладаг. Түрээсийн төлбөрөө хэдэн төгрөг төлж байснаа шүүхэд тайлбарлаж, нотолж чаддаггүй, нөхөж хийсэн гэрээний баримтыг шүүхэд гаргаж өгч байгаа нь шударга өмчлөгчийн нотолгоо биш юм.

7.4 *******-тай үүргийн хэлцэл байгуулсан, 100 хувь төлөөлж байсан гэх тайлбар бол үндэслэлгүй, үүргийн хэлцлийг байгуулсан гэж үзсэн тохиолдолд үүргийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөх үүргээ шударгаар гүйцэтгэж, *******-д төлөөгүй үйл баримтад шүүх дүгнэлт огт хийгээгүй. Хариуцагч , нар нь энэ хэргийн нөхцөл байдлаас дүгнэвэл д маргаан бүхий орон сууцыг 200,000,000 төгрөгөөр худалдан борлуулж *******-ийн өглөгийн дансанд тушаасан 62,892,900 төгрөгийн зөрүү 137,107,100 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байгаад шүүх дүгнэлт хийгээгүй.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж шударга, итгэлцэлтэй байх зарчмыг баталгаажуулсан. Гэтэл шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.

Хуульд нийцээгүй, хууль зөрчсөн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл юм. Мөн иргэний эрх зүйн шударга ёсны зарчимд шүүхээс дүгнэлт огт хийгээгүй. Хэн ч бусдын зардлаар хөрөнгөжих ёсгүй. Хариуцагч энэ хэрэг асуудлаас болж ашиг хүртэж үлдсэн.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцогдох бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлээр өмчлөх эрхээ алдсан этгээдийн эрхийг сэргээгээгүйд гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ын өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

8.1 *******т нь талуудын байгуулсан гэрээнд гийн зурсан гарын үсэг хуурамч байсан гэж маргадаггүй боловч нь манай байгууллагад ажилддаггүй гэж тайлбарладаг. Энэ талаар прокурорын тогтоолд дурдагдсан. нь *******ийн эхнэрийн дүү юм.

8.2 2019 онд *******-ийн дансанд орон сууцны төлбөр болох 69,000,000 төгрөг орсон бөгөөд энэ талаарх үйл баримтыг мэдэхгүй бөгөөд тухайн төлбөрийг буцаалтын дансандаа хадгалж байгаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

9.1 Хавтаст хэрэгт *******-аас гаргаж өгсөн нотлох баримтууд дотор хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолд 7 орон сууцыг завших гэмт хэргээр алдсан тухай тэмдэглэсэн. Тухайн алдсан гэж тодорхойлсон шүүхийн маргаантай 7 орон сууцнаас тооцоо нийлсэн акт дээр 3 орон сууц байдаггүй. Тодруулбал, , гэдэг орон сууцууд тусгагдаагүй. Нэхэмжлэгч компаниудын гаргаж өгсөн нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй бөгөөд тэдгээрийн мэдүүлгүүд нь тогтворгүй байдаг. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бид 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан тооцоо нийлсэн актад тусгагдсан орон сууцуудаас бусад бүх орон сууцны төлбөрийг бүрэн авч дууссан гэж тайлбарладаг. Гэтэл ******* нь үүнээс хойш цагдаагийн байгууллага, Захиргааны хэргийн шүүх, Иргэний хэргийн шүүхэд гаргасан материалдаа бид худалдан борлуулж мөнгийг нь өгсөн гэдэг орон сууцаа оруулж 7 орон сууц алдсан гэх агуулгаар тайлбарладаг. Иймд тухайн баримт нь нотлох баримтын шаардлага хангах эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Тухайн тооцоо нийлсэн акт нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн талуудын нэмэлт гэрээний хавсралт юм. Тооцоо нийлсэн акт үйлдсэн цаг хугацаанд буюу 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 17-ны хооронд хариуцагч нь *******-ийн данс болон борлуулалтын албаны дарга нарын дансанд *******-ийн гэрээгээр тохиролцсон 134,171,000 төгрөгийг төлсөн.

9.2 Хэргийн үйл баримтын хувьд хариуцагч нь *******-ийн борлуулалтын албаны даргын өрөөнд ороход 2 эмэгтэй хүн сууж байсан. Тухайн 2 эмэгтэй нь гарын үсгээ зурж өгсөн бөгөөд Улсын бүртгэлийн газарт очсон. ******* нь намайг орлодог гэж тайлбарласан. Шинжээчийн дүгнэлтэд ******* гэх гарын үсэг ердийн хэрэглээний хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн байна гэж дурддаг. 2020 оны прокурор С.Бичинхүүгийн хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолоор нь хуурамч материал бүрдүүлж *******-ийн орон сууцыг бусдад зарж борлуулсан байна гэх дүгнэлтийг прокурор хийсэн болохоос биш болон нар нь бүлэглэн тухайн орон сууцыг шилжүүлж авсан байна гэсэн агуулгаар тогтоол гаргаагүй. Хуурамч баримт бичиг үйлдсэн этгээдийг прокурорын тогтоолоор болохыг тогтоосон. Иймд ыг тай нийлж тухайн асуудлыг үүсгэсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь орон сууц захиалгын гэрээнд дарагдсан тамгыг жинхэнэ эсэхийг шалгахын тулд гэрч оролцуулах, шинжээч томилуулах хүсэлтүүдийг гаргаагүй учир шүүхийн үйл ажиллагааг буруутгах боломжгүй гэж үзэж байна.

9.3 *******-ийн борлуулалтын албаны даргаар ажиллаж байсан нь т өөрийгөө тухайн компанийг төлөөлөх эрхтэй бөгөөд борлуулалтын албаны дарга гэж танилцуулан тус орон сууцны захиалгын гэрээг байгуулуулсан. Гэвч хариуцагч нь тай бодит байдалд гэрээ байгуулаагүй. Тухайн гэрээнд гүйцэтгэгч талыг төлөөлж болон нар нь гарын үсгээ зурсан бөгөөд *******-ийн тамга дарагдсан байдаг. Талууд г ямар учир шалтгаантай хүн болохыг мэдэхгүй бөгөөд *******т нь тайлбартаа манай компанид ажиллаж байгаагүй гэж тайлбарласан. Гэвч нэхэмжлэгч нь энэ талаарх үйл баримтыг нотлоогүй, холбогдох баримтыг гаргаж өгөөгүй учир үндэслэлгүй тайлбар гаргасан гэж үзэж байна.

9.4 Анхан шатны шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн талуудын асуулт хариултаас үзэхэд ******* нь ыг бусад этгээдтэй гэрээний харилцаанд орж байсныг хүлээн зөвшөөрсөн хэд хэдэн төрлийн үйл баримт байдаг. Нэгдүгээрт, 2023 оны 07 дугаар сард *******-тай тооцоо нийлсэн акт үйлдэхдээ бид ыг бусад этгээдтэй гэрээ байгуулсныг мэдэж байсан учир өмнө дурдсан зарим орон сууцыг зарагдсан гэж тайлбарласан гэж хэлдэг. Мөн ******* нь манай хамаатны хүн учраас орон сууцыг нь нааш цааш болгосон гэж тайлбарладаг. Иймд хүлцсэн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч байсан нь энэ агуулгаар илэрхийлэгдэж байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хэн нэгний эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг 6 жилийн хугацаанд мэдэх боломжтой байсан.

*******-ийн захирал ******* нь ыг өөрийн хамаатны дүү учраас эсхүл өөр шалтгаанаар борлуулалтын албаны даргын албан тушаалд томилсон. Борлуулалтын албаны дарга нь тухайн орон сууцыг зарж борлуулах, нийтэд түгээх, маркетинг хийх, гэрээ хэлцэл байгуулах эрхтэй гэх ойлголтыг түүнд төрүүлсэн. Энэ талаарх үйл баримтад итгэсэн бөгөөд нь би борлуулалтын албаны дарга учраас надтай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж болно гэж илэрхийлсэн. нь тухайн үйл баримтад итгэж нийт 134,171,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогддог.

нь борлуулалтын албаны дарга ын дансанд 64,478,100 төгрөг, *******-ийн дансанд 62,992,900 төгрөг, бэлнээр 6,700,000 төгрөг, нийт 134,171,000 төгрөг төлсөн бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдсан. ******* болон нар нь тухайн мөнгийг руу буцаан шилжүүлсэн үйл баримт байхгүй. Иймд нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

9.5 Нэхэмжлэгч нь уг хэлцлийн үндсэн дээр бусад этгээдүүдтэй хийсэн бүх хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж дурддаг. Гэвч энэ талаарх үйл баримтын талаар анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбарладаггүй бөгөөд өнөөдрийн шүүх хуралдааны явцад ямар шалтгааны улмаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан зүйлд хамаарч байгаа талаар тайлбарлаагүй. Иймд тухайн үндэслэлд няцаалт өгөх боломжгүй байна.

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан зүйл заалт нь гээгдүүлсэн, хулгайд алдагдсан эд хөрөнгийн тухай асуудалд яригдана. Орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгөд гээгдүүлэх, хулгайд алдагдах асуудал яригдахгүй. Иймд өмчтэй холбоотой асуудалд эзэмшлийн талаар тайлбарлаж байгааг ойлгохгүй байгаа учраас энэ талаарх үндэслэлд няцаалт өгч чадахгүй байна.

нь тэй хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт бүртгэл үнэн зөв байх гэсэн зарчим байдаг бөгөөд тус зарчмын дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авах үед ямар нэгэн цагдаагийн болон шүүхийн маргаан үүсээгүй байсан. Энэ талаар мэдээгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн үйл баримт тогтоогддог. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар нь өмчлөх эрхийг шударгаар шилжүүлж авсан. ийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг хангаж байгаа. нь маргаан бүхий орон сууцыг орон сууцны хөнгөлөлттэй зээлээр худалдаж авсан. Түүнчлэн ийн эрхэд халдсан үндэслэл энэ хэрэгт тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч *******, ******* нь хариуцагч , , нарт холбогдуулан, *******, нарын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2018/380 дугаар Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-г, , нарын хооронд байгуулагдсан 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г, , нарын хооронд байгуулагдсан 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, *******, *******, *******, *******, ******* хаягт байршилтай орон сууцны өмчлөгчөөр *******-ийг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

4. 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2018/380 дугаар Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч *******-ийн шаардлагын тухайд:

4.1 Хэрэгт ******* болон нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан гэх 2018/380 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ авагдсан. Гэрээнд ******* нь *******, , *******-ийн эзэмшил газарт баригдаж буй орон сууцны В3/*******, 2 дугаар орц, 8 дугаар давхар, ******* хаягт байршилтай, 67,09 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг м.кв-ын үнийг 2,000,000 төгрөгөөр, нийт 134,180,000 төгрөгөөр т худалдах, нь хуваарийн дагуу төлбөрийг төлөхөөр заасан байхаас гадна худалдагч *******-ийг төлөөлж , , худалдан авагчийн төлөөлж нар гарын үсэг зурж, *******-ийн тамга дарагдсан байна. /1хх 68-73/

4.2 *******-ийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 357 дугаар албан бичгээр ...Тус компанийн барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн // байрлалтай орон сууцны хорооллын ******* 67,09 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 67,09 м.кв талбайтай 3 өрөө орон сууцуудыг ын нэр дээр орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгнө үү гэх хүсэлтийг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст гаргасан. /1хх 67/ Уг хүсэлтийг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр маргааны зүйл болж буй дээрх орон сууцны өмчлөгчөөр ыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгожээ. /1хх 78/

4.3 Дээрх гэрээний дагуу , нар нь 2019-2021 оны хооронд 62,992,900 төгрөгийг *******-д, 64,478,100 төгрөгийг д тус тус төлсөн үйл баримт тогтоогдсон. /1хх 190-198/

4.4 ыг эрүүгийн журмаар шалгах явцад гаргасан шинжээч Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 72 дугаар дүгнэлтэд ...2018.06.21-ний огноотой №357 дугаартай ...Хүсэлт гаргах тухай гэсэн баримтуудын Захирал гэсний ард ******* гэсний урд байх гарын үсгүүдийг ердийн хэрэглээний хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн байх тул гарын үсгийн адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. ...2018.06.20-ны огноотой №2018/380 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ гэсэн баримтын 12 гэж дугаарласан хуудсанд Гэрээ байгуулсан гэсэн хэсэгт Гүйцэтгэгч талыг төлөөлж гэсний доор гэсний урд үл уншигдах гарын үсэг ...нь харьцуулах загвараар ирүүлсэн ийн гэх гарын үсгийн загваруудтай бүтцийг илэрхийлэх, ерөнхий шинж тэмдгүүдээрээ өөр байх тул харьцуулан шинжлэх боломжгүй байна гэжээ. /1хх 13-16/

4.5 Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 514 дугаар тогтоолоор ... нь *******-ийн борлуулалтын албаны даргаар ажиллаж байхдаа тус компанийн эд хөрөнгийг дур мэдэн зарцуулж, хуурамч материал бүрдүүлэн бусдад зарж борлуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан Хөрөнгө завших гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн болох нь тогтоогдож байгаа боловч ...яллагдагчаар татагдвал зохих этгээд болох нь нас барсан нөхцөл байдал тогтоогдож байх тул хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэн эрүүгийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. /1хх 4-12/

4.6 Анхан шатны шүүх эрүүгийн журмаар бүрдсэн дээрх баримтуудыг тухайн иргэний хэргийг шийдвэрлэхэд шууд нотлох баримт болохгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна. Учир нь, тухайн баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон байхаас гадна хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх уг нотлох баримтад дурдагдсан үйл баримтыг иргэний хэргийн маргаанд харьцуулан үнэлж, дүгнэх учиртай.

4.7 Дээрх Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 72 дугаар дүгнэлт болон Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 514 дугаар тогтоолоор *******-ийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 357 дугаар албан бичигт зурагдсан захирал *******ийн гарын үсгийг ердийн хэрэглээний хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн, мөн ******* болон нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан гэх 2018/380 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-д *******-ийг төлөөлж гарын үсэг зурсан ийн гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн ийн гэх гарын үсгийн загваруудтай бүтцийг илэрхийлэх ерөнхий шинж тэмдгүүдээрээ өөр байх тул харьцуулан шинжлэх боломжгүй үйл баримт тус тус тогтоогдсон байна.

4.8 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан хэлцлийн агуулга нь хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд, мөн хууль ёс, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны үндсэн үнэлэмжүүдтэй үл нийцсэн, харшилсан хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоодог.

нь дээрх 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2018/380 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-г болон *******-ийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 357 дугаартай албан бичгийг хуурамчаар үйлдэн, маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг т худалдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан Хөрөнгө завших гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн болох нь тогтоогдсон тул тухайн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй. гэж заасан.

ын гэрээний үүргийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан худалдах-худалдан авах гэрээ нь нэгэнт хүчин төгөлдөр бус байх тул түүний уг эрх нь мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар хамгаалагдахгүй. Түүнчлэн, аливаа этгээд нь хөрөнгийг хууль болон хэлцлийн дагуу шударгаар олж авах бөгөөд ын гэмт үйлдлийн дагуу хариуцагч т орон сууцны өмчлөх эрх үүссэнийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгч *******-ийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлээс уг хэсгийг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

Харин, нэхэмжлэгчийн дээрх шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

5. 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч *******-ийн шаардлагын тухайд:

5.1 болон нар нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 0386 дугаар Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г байгуулж, бэлэглэгч нь маргааны зүйл болох дээрх орон сууцыг хариу төлбөргүйгээр бэлэг хүлээн авагч т бэлэглэсэн. /1хх 112-114/ Улмаар, тус орон сууцны өмчлөгчөөр 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон байна. /1хх 116/

5.2 Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар болон нар нь төрсөн ах дүүгийн хамааралтай болох нь тогтоогдсон. Зохигч энэ талаар маргаагүй.

5.3 Түүнчлэн, , нар нь дээрх орон сууцны үнэд 2019-2021 оны хооронд *******-д 62,992,900 төгрөгийг, д 64,478,100 төгрөгийг тус тус төлсөн үйл баримт тогтоогдсон. /1хх 190-198/

5.4 Нэхэмжлэгч нь болон нарын хооронд байгуулагдсан гэх 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0386 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар буюу хүчин төгөлдөр бус хэлцэл болох 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2018/380 дугаар Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний үндсэн дээр хийсэн бусад хэлцэл үндэслэлээр хүчин төгөлдөр бус агуулгаар тодорхойлсон.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус болох бөгөөд Монгол улсын дээд шүүхийн дээрх тогтоолд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулан ойлгох талаар заасан.

2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2018/380 дугаар Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-г 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0386 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-тэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт хамаарахгүй.

5.5 Харин шүүх шаардлага, маргааныг шийдвэрлэх үндсэн чиг үүргийн хүрээнд гэрээ, хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт өгөх учиртай. Давж заалдах шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0386 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарч байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна. Монгол улсын дээд шүүхийн дээрх тогтоолд дүр үзүүлэн хийсэн хэлцлийн талаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно. Тухайлбал, шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр төлбөр төлөх магадлалтай иргэн өөрийн эд хөрөнгийг төрөл садандаа бэлэглэсэн мэтээр өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш харин ийнхүү хэлцэл хийсэн гадаад илрэлийг бий болгох зорилгоор хэлцэл хийх г.м. гэж заажээ.

5.6 Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ.

Тухайн орон сууцны өмчлөх эрх т шилжсэн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө хариуцагч , нар нь орон сууцны үнэд 2019-2021 оны хооронд нийт 127,471,000 төгрөгийг ******* болон д шилжүүлсэн, мөн орон сууцны эзэмшил т шилжсэн баримт хэрэгт авагдаагүй үйл баримтаас үзвэл болон нарын хооронд байгуулсан дээрх бэлэглэлийн гэрээг тэдгээр нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Иймд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх тул энэ талаарх нэхэмжлэгч *******-ийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлээс уг хэсгийг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

6. 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч *******-ийн шаардлагын тухайд:

6.1 болон нар нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 0204 дугаартай Худалдах худалдан авах гэрээ-г байгуулсан. Гэрээгээр худалдагч нь маргааны зүйл болж буй дээрх орон сууцыг д 200,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх 124-126/

Гэрээний төлбөрт 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 60,000,000 төгрөгийг т шилжүүлсэн, үлдэх 140,000,000 төгрөгийг нь -тай байгуулсан Ипотекийн гэрээ-ний дагуу төлж барагдуулсан байна. /3хх 231/

6.2 Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж тус тус заасан.

Хэргийн баримтаар дээрх худалдах, худалдан авах гэрээний худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч биш болохыг мэдэж байсан, мэдэх боломжтой байсан гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөгч болсон, гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг бүрэн төлж үүргээ биелүүлсэн зэргээс үзвэл ийн өмчлөх эрх Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хамгаалагдах талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

6.3 Түүнчлэн, дээрх худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй. Учир нь, уг гэрээг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2018/380 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ болон 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0386 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-тэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгч *******-ийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

7.1 Маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрх хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч д шилжсэн байх тул нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2018/380 дугаар Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний болон 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0386 дугаар Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-ний үр дагаврыг хариуцагч ээс шаардах эрхгүйгээс гадна нэхэмжлэгч ******* нь орон сууцны үнийг шаардаагүй. Иймд анхан шатны шүүх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч *******-ийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Нэхэмжлэгч ******* нь дээрх гэрээнүүдийн үр дагавар болох тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардлага гаргах буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан сонирхогч этгээдэд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол улсын дээд шүүхийн дээрх тогтоолд сонирхогч этгээд гэдэгт хэлцэл хийсэн тал эсхүл гуравдагч этгээдийн аль аль нь хамаарахаар заасан. ******* нь *******-тай хамтран ажиллах гэрээтэй нь түүнийг тухайн маргааны хувьд сонирхогч этгээд гэж үзэх үндэслэл болохгүй тул анхан шатны шүүх *******-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт нийцсэн байна. Иймд нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч *******-ийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт *******, нарын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2018/380 дугаар Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-г, , нарын хооронд байгуулагдсан 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх , нарын хооронд байгуулагдсан 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг болон *******-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад тус тус өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2026/01317 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *******, нарын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2018/380 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ, , нарын хооронд байгуулагдсан 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0386 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх , нарын хооронд байгуулагдсан 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0204 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******, *******, *******, *******, ******* хаягт байршилтай, 67.09 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг болон нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******-аас төлсөн 2,949,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 1,310,365 төгрөг, хариуцагч өөс улсын тэмдэгтийн хураамжид 481,515 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******-аас төлсөн 1,986,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-аас төлсөн 1,986,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

М.БАЯСГАЛАН