Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 00286

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг 36-р байрны 51 тоотод оршин суух хаягтай, /Регистрийн дугаар МЗ:63090102, утас-99010937/ Түмэн овогт Шийнэнгийн Чулуунчимэгийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, точекын байрны 4-4 тоотод оршин суух хаягтай, /Регистрийн дугаар МЯ:66011101, утас-99643864/ Харангуй овогт Нацагийн Эрдэнэчимэгт холбогдох 3850000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний  өдөр хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн  

 

                                             Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Ш.Чулуунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Нацагийн Эрдэнэчимэг нь 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн мөнгөний чухал хэрэгцээ болоод байна мөнгө зээлээч гэж ирсэн. Ингээд цувуулж бүгд 5720000 төгрөг зээлж авсан. Тухайн үед таниас өөр найдвартай хүн алга та л надад тусал би таны мөнгийг хүүтэй нь найдвартай төлнө гээд гуйж, надад итгэл үнэмшил төрүүлсээр байгаад дээрх 5720000 төгрөгийг зээлж авсан. Гэтэл одоо дээрх мөнгөнөөс цувуулж 1870000 төгрөгийг өгөөд үлдэх 3850000 төгрөгийг өгөхгүй өдий хүртэл чирэгдүүлж байна. Одоо мөнгөө өгөхийг шаардахад өгнө гэдэг боловч мөн л өгөхгүй байна. 2016 оны 01 дүгээр сард тэтгэвэртээ гараад бөөн мөнгө аваад өгье гэсэн боловч өгөөгүй намайг хуурч залилж байна. Иймд хуулийн байгууллагаар асуудлыг шийдүүлье гээд эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрүүлэн зуучлал миний өргөдлийг буцаасан. Иймд Н.Эрдэнэчимэгээс зээлж авсан 5720000 төгрөгнөөс өгсөн мөнгийг нэг бүрчлэн хасч үлдэгдэл 3850000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Н.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь Ш.Чулуунчимэгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Ш.Чулуунчимэгийн нэхэмжилсэн 3850000 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна. Иймд хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ш.Чулуунчимэгийн 3850000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Эрдэнэчимэг маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг  удирдлага болгон 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч Ш.Чулуунчимэгийн 3850000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Эрдэнэчимэг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 76550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Эрдэнэчимэгээс 38275 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 38275 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч Ш.Чулуунчимэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Ж.ЭРДЭНЭБАТ.