Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/00893

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2026/02099 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 39,251,287.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******тай Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 7106357944 дугаар Цахим зээлийн гэрээ-г байгуулж 2,000,000 төгрөгийг сарын 2.65 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 7106357777 дугаар цахим зээлийн гэрээг байгуулж 3,000,000 төгрөгийг сарын 2.65 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 7106305297 дугаар Цахим зээлийн гэрээ-г байгуулж 3,070,000 төгрөгийг сарын 2.65 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 7106302421 дугаар Цахим зээлийн гэрээ-г байгуулж 2,000,000 төгрөгийг сарын 2.65 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 7106303651 дугаар Цахим зээлийн гэрээ-г байгуулж 2,000,000 төгрөгийг сарын 2.65 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 7106396378 дугаар Цахим зээлийн гэрээ-г байгуулж 2,500,000 төгрөгийг сарын 2.65 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 7106422105 дугаар Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 2,000,000 төгрөгийг сарын 2.65 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 7106374604 дугаар Цахим зээлийн гэрээ-г байгуулж 2,000,000 төгрөгийг сарын 2.65 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 7106428835 дугаар цахим зээлийн гэрээг байгуулж 2,070,000 төгрөгийг сарын 2.65 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус тус зээлсэн.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,808,050 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 230,529 төгрөг, нийт 2,038,579 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан 7106357944 дугаар зээлийн гэрээний хугацаа 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, 7106357777 дугаар зээлийн гэрээний хугацаа 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, 7106305297-100 дугаар зээлийн гэрээний хугацаа 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 7106302421 дугаар зээлийн гэрээний хугацаа 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 7106303651 дугаар зээлийн гэрээний хугацаа 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 7106396378 дугаар зээлийн гэрээний хугацаа 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 7106422105 дугаар зээлийн гэрээний хугацаа 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 7106374604 дугаар зээлийн гэрээний хугацаа 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, 7106428835 дугаар зээлийн гэрээний хугацаа 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

1.2 Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүргийг 32 хоног биелүүлээгүй тул шүүхийн журмаар 7106357944 дугаар гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,866,180.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 264,818.47 төгрөг, 7106357777 дугаар гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 3,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,799,271.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 397,227.94 төгрөг, 7106305297 дугаар гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,789,387 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,597,889.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 380,130.41 төгрөг, 7106302421 дугаар гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,817,191 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,692,435.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 247,641.98 төгрөг, 7106303651 дугаар гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,817,191 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,692,435.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 247,641.98 төгрөг, 7106396378 дугаар гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,308,515 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,095,895.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 302,339.48 төгрөг, 7106422105 дугаар гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,843,328 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,673,554.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 241,568.29 төгрөг, 7106374604 дугаар гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,850,298 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,679,875.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 242,174.64 төгрөг, 7106428835 дугаар гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,406,040 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,721,084.56 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 249,866.49 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 39,251,287.41 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний хувьд тус банк бус санхүүгийн байгууллагаас урьд нь зээл аваад цаг хугацаанд нь төлж байсан. Би тэтгэвэрт гарсны дараа санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж зээл төлөхөд хүндрэлтэй болсон. Би тус байгууллагад нөхцөл байдлаа хэлж хүүг зогсоож өгөх, зээлийн төлөлтийг зохицуулж өгөх хүсэлтийг гаргасан боловч шүүхэд хандсан. Зээлийн тооцоолол болон зээл авсанд маргахгүй.

2.2 Үндсэн хүүний хэмжээ нь үндсэн зээлийн дүнтэй ойролцоо хэмжээнд хүрсэн байгаа нь миний бодит санхүүгийн нөхцөл байдалтай харьцуулахад хэт их ачаалал үүсгэж байна. Зээлийн төлөлт хүндрэлтэй болсон үеэс эхлэн зээлдүүлэгч байгууллагатай холбогдож нөхцөл байдлаа тайлбарлан хүүг түр зогсоох, төлбөрийн нөхцөлийг өөрчлөх хүсэлт гаргаж байсан боловч зохих шийдвэрт хүрээгүй бөгөөд урт хугацаанд зохицуулалт хийгдээгүйгээс хүүгийн хэмжээ өссөн.

Иймд үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг бууруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******гаас 39,251,287.41 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 354,151 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 354,151 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлийн гэрээнүүд нь 12 сарын хугацаатай байгуулагдсан байхад нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусмагц эрхээ хэрэгжүүлж шүүхэд хандаагүй, урт хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү үргэлжлэн өсөж, анхны 12 сарын гэрээний хүрээнээс хавьгүй өндөр дүн үүссэн байхад шүүх уг нөхцөл байдлыг бодитой үнэлж дүгнээгүй. Гэрээний 12 сарын хугацаа дууссаны дараа би 2-3 удаа өөрөө очиж учир байдлаа хэлж, хүүг багасгах, зогсоох, хугацаа хойшлуулах, боломжит өөр арга шийдэл байгаа эсэхийг асууж байсан. Гэвч асуудлыг бодитойгоор зохицуулж өгөөгүй.

Миний зүгээс үндсэн зээл болон анхны 12 сарын гэрээний хүрээнд тооцогдох төлбөрийг бүхэлд нь үгүйсгээгүй боловч тодорхой хугацаа өнгөрсний дараах олон сарын хүү, нэмэгдүүлсэн хүү, зардлын тооцоо хэрхэн өссөн талаар ойлгомжтой, дэлгэрэнгүй тайлбар байхгүй гэж үзэж байна.

4.2 Би нэхэмжлэгч талын гаргасан 9 ширхэг Эргэн төлөлтийн хуваарь-т байгаа Хүү баганын нийлбэрээр анхны 12 сарын гэрээний хүүг дахин нэгтгэж үзсэн. Дээрх хуваариудыг нэгтгэхэд 9 гэрээний үндсэн зээлийн нийт дүн 20,640,000 төгрөг, анхны 12 сарын хуваарьт туссан нийт хүү 3,493,314.84 төгрөг, нийт төлөх дүн 24,133,314.84 төгрөг болж байна. Харин анхан шатны шүүхийн шийдвэрээр үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг нийлүүлэн 39,240,287.41 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээрх анхны 12 сарын хуваарьт суурилсан дүнгээс 15,106,972.57 төгрөгөөр их байна.

Тухайлбал, 7106428835 дугаартай зээлийн гэрээний хувьд эргэн төлөлтийн хуваарьт 12 сарын нийт хүү 354,578.56 төгрөг байхаар туссан байна. Гэтэл шүүхийн шийдвэрт уг гэрээний үндсэн хүүг 1,721,084.56 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг 249,866.49 төгрөгөөр тооцсон нь анхны 12 сарын хуваарийн дүнгээс хэрхэн ийм хэмжээнд өссөнийг шийдвэрээс ойлгоход хүндрэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн тооцоонд хугацаа хэтэрсэн үеийн хүү, нэмэгдүүлсэн хүү, мөн миний 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн 500,000 төгрөгийн төлбөр аль гэрээнд хэрхэн орсныг гэрээ тус бүрээр нь тодорхой задалж өгөхгүйгээр нийт дүнг зөв гэж үзэх боломжгүй байна.

4.3 Анхан шатны шүүх хуралд би нэхэмжлэлийн тооцоо, хүү, нэмэгдүүлсэн хүү, дагалдах зардлын агуулгыг бүрэн ойлгоогүй, яг аль хэсгийг нь зөвшөөрч байгаагаа тодорхой ялгаж мэдээгүй байсан тул ерөнхий байдлаар зөвшөөрч байна гэж хариулсан. Иймээс тухайн хариултыг нэхэмжлэгчийн гаргасан бүх тооцоо, хүү, нэмэгдүүлсэн хүү, зардал бүрийг нэг бүрчлэн ойлгож, бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй.

Мөн би нэг дор их хэмжээний төлбөр, зардал төлөх бодит боломжгүй бөгөөд дахин ажил олж хийхээс нааш төлбөрийн чадвар хүрэлцэхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн агуулгад нийцүүлэн хариуцагчийн төлбөрийн чадвар, амьжиргааны байдлыг харгалзан шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн нөхөн төлбөрийг багасгах, хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Эсхүл шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг, ялангуяа хүү, нэмэгдүүлсэн хүү, зардал болон төлбөрийн хуваарилалтын тооцоог дахин нягталж, үндэслэлгүй өссөн хэсгийг бууруулж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг зохих журмын дагуу хуульд нийцүүлэн нэхэмжилсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ-ний дагуу 9 удаагийн зээлийн гэрээний үүрэгт нийт 39,240,287 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, бүгд 39,251,287 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1 Хариуцагч ...үндсэн хүүний хэмжээ нь үндсэн зээлийн дүнтэй ойролцоо хэмжээнд хүрсэн байгаа нь миний бодит санхүүгийн нөхцөл байдалтай харьцуулахад хэт их ачаалал үүсгэж байна. Нэхэмжлэгч урт хугацаанд зохицуулалт хийгдээгүйгээс хүүгийн хэмжээ өссөн гэж тайлбар гарган маргажээ.

3. Талуудын хооронд 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр P20141241 дугаартай Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр ******* нь зээлдэгчийн цахим хүсэлтийн дагуу цахимаар хэрэглээний зээл, зээлийн эрх олгох, зээлдэгч нь авсан зээлийг тогтоосон хугацаанд хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 9-11/

3.1 Улмаар ******* нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 7106305297 дугаар Цахим зээлийн гэрээ-ээр 3,070,000 төгрөгийг, 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 7106302421 дугаар Цахим зээлийн гэрээ-ээр 2,000,000 төгрөгийг, 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 7106303651 дугаар Цахим зээлийн гэрээ-ээр 2,000,000 төгрөгийг, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 7106357944 дугаар Цахим зээлийн гэрээ-ээр 2,000,000 төгрөгийг, мөн оны 03 дугаар сарын 03-ны өдөр 7106357777 дугаар Цахим зээлийн гэрээ-ээр 3,000,000 төгрөгийг, 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 7106374604 дугаар Цахим зээлийн гэрээ-ээр 2,000,000 төгрөгийг, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 7106396378 дугаар Цахим зээлийн гэрээ-ээр 2,500,000 төгрөгийг, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 7106422105 дугаар Цахим зээлийн гэрээ-ээр 2,000,000 төгрөгийг, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 7106428835 дугаар Цахим зээлийн гэрээ-ээр 2,070,000 төгрөгийг тус тус сарын 2.65 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай *******д зээлдүүлсэн. /хх 12-29/

4. Зээлдүүлэгч ******* нь дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч *******д шилжүүлсэн үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

4.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

4.2 Хариуцагч нь 7106305297 дугаартай зээлийн гэрээний төлбөрт 302,010 төгрөг, 7106302421 дугаартай зээлийн гэрээний төлбөрт 196,749 төгрөг, 7106303651 дугаартай зээлийн гэрээний төлбөрт 196,749 төгрөг, 7106396378 дугаартай зээлийн гэрээний төлбөрт 245,937 төгрөг, 7106422105 дугаартай зээлийн гэрээний төлбөрт 196,749 төгрөг, 7106374604 дугаартай зээлийн гэрээний төлбөрт 196,749 төгрөг, 7106428835 дугаартай зээлийн гэрээний төлбөрт 203,636 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь төлөөгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх 12-29/ гэх нотлох баримтаар тогтоогдсон. Хариуцагч үүнийг нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байх тул анхан шатны шүүх дээрх 9 зээлийн гэрээний үүрэгт нийт 39,240,287 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.

5. Хариуцагч нь анхан шатны шүүх хуралдаанд үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн болон нэмэгдүүлсний хүүгийн төлбөрийн талаарх тооцоололд маргаагүй /хх 52/ байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй зүйлээр давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй. Иймд хариуцагчийн ...нэхэмжлэгчийн гаргасан бүх тооцоо, хүү, нэмэгдүүлсэн хүү, зардал бүрийг нэг бүрчлэн ойлгож, бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5.1 Түүнчлэн, хариуцагч нь нийт төлөх дүн 24,133,314.84 төгрөг байна гэх тайлбар, гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байхаас гадна уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагчийн энэ агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй.

5.2 Мөн 7106428835 дугаартай цахим зээлийн гэрээний дагуу хариуцагч нь 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг төлсөн байх бөгөөд /хх 29/ нэхэмжлэгч нь уг төлбөрийг үндсэн зээлийн үлдэх 1,906,040 төгрөгөөс хасаж, хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үндсэн зээлийн үлдэгдлийг 1,406,040 төгрөг гэж тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Иймд хариуцагчийн ...500,000 төгрөгийн төлбөр аль гэрээнд хэрхэн орсныг тодорхой задалж өгөөгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Хариуцагч нь зээл эргэн төлөх хуваарийг зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагчийг зээлийн гэрээгээр хүлээсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл, хариуцагчийн төлбөрийн чадвар, амьжиргааны байдал нь зээл, зээлийн хүүг багасгах үндэслэл болохгүй. Иймд хариуцагчийн энэ талаарх татгалзал үндэслэлгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардалд 11,000 төгрөг гаргуулах хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн байхаас гадна хариуцагч уг шийдэлд давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн энэ талаар дэлгэрэнгүй дүгнэлт хийгээгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2026/02099 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

М.БАЯСГАЛАН