| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1562/Э |
| Дугаар | 1595 |
| Огноо | 2019-10-21 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 1595
2019 10 21 2019/ШЦТ/1595
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.М ад холбогдох эрүүгийн 1906 04085 2059 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Л.М , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Л.М нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Асио худалдааны төвийн Хаан банкны АМТ-ээс иргэн Ч.Б ийн данснаас төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдэж, бэлэн 710.000 төгрөг гарч ирснийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогч Ч.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 7 сарын 4-ний орой 19 цагийн орчим цуг ажилладаг Наранбаатарт 71.000 төгрөгний өртэй байсан юм. Ингээд мөнгө хэрэгтэй байна, одоо өгөөч гэсний дагуу өөрөө ажилтай байсан тул Наранбаатарын найз охин Отгонзаяад картны нууц үгээ зааж өгөөд АСИО худалдааны төвд байрлах АТМ руу явуулсан юм. Хэсэг хугацааны дараа эргэж ирээд 71.000 төгрөг АТМ-ээс гарахгүй байгаа тул 75.000 төгрөг авчихлаа гээд ирсэн. Энэ үед миний утасны цэнэг дуусчихсан байсан тул мэдээллийг нь шууд харах боломжгүй байсан. Картаа авчихаад ажил 22 цагийн үед тараад утсаа асаагаад банкны мэдээллээ харахад 710.000 төгрөг гарчихсан байсан. Би Наранбаатар болон түүний найз охин руу залгаад “миний картнаас 710.000 төгрөг авчихсан юм уу” гэхэд “хэдэн удаа авах гэж төгрөг уншуулсан, 710.000 төгрөг уншуулаагүй” гэж хэлсэн. Хэрэв мөнгийг бэлнээр аваагүй бол 30 секундын дараа машин нь авчихдаг, эсвэл таны дараа зогсож байсан хүн авах боломжтой гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-14 дүгээр хуудас/,
Гэрч Г.Отгонзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би очоод 71.000 төгрөг авах гэтэл энэ гүйлгээг хийх боломжгүй байна гэсэн. 3 удаа уншуулсан ба 3 дахь удаагаа 71.000 төгрөг гэж уншуулах гэж байгаад 71.000 төгрөг гэж биччихлээ гэж бодоод угаасаа гарахгүй юм байна гээд очерлож байсан хүмүүсийн хойно очиж зогссон. Миний ээлж болоход 75.000 төгрөг уншуулаад картаа аваад мөнгөө аваад гарсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 15-17 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 5-6 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 7 дугаар хуудас/,
Ч.Б ийн Хаан банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 39 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 34 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Л.М нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Асио худалдааны төвийн Хаан банкны бэлэн мөнгөний машинаас иргэн Ч.Б ийн данснаас төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдэж, бэлэн 710.000 төгрөг гарч ирснийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Л.М ад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Л.М ад холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Л.М ад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.