Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 00292

 

Зохигчид эвлэрснийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хаан банкны Зүүнхараа салбар

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хаан банкны Зүүнхараа салбарт ахлах эдийн засагч ажилтай Г.Баасансүрэн.

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сум 2 дугаар баг, 12-33 тоотод оршин суух, Тайж овогт Доржийн Алтанчимэг, Боржигон овогт Банзрагчийн Золбаяр нарт холбогдох орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж 94.631.317 төгрөг гаргуулах, Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасансүрэн, хариуцагч Д.Алтанчимэг, Б.Золбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Алтанчимэг, Б.Золбаяр нар нь Сэлэнгэ аймаг Мандал суманд байрлах ХААН Банкны Зүүнхараа салбараас 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ 2211 тоот орон сууцны зээлийн гэрээ, БГҮ 2211 тоот барьцааны гэрээ байгуулан 19.2 % хүүтэй, 180 сарын хугацаатай, 90,525,000 /Ерэн сая таван зуун хорин таван мянган / төгрөгийн орон сууцны зээл авсан. Зээлийн барьцаанд Сэлэнгэ аймаг Мандал сум 2 дугаар баг Спиртийн 12-33 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-1307002226 дугаартай 107.2 м2 талбайтай 5 өрөө орон сууц барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.1-д заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 2,039,378 /Хоёр сая гучин есөн мянга гурван зуун далан найман /төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 27,235,253 /Хорин долоон сая хоёр зуун гучин таван мянга хоёр зуун тавин гурван/ төгрөг, торгуулийн хүүгийн төлбөрт 9,331 /Есөн мянга гурван зуун гучин нэгэн/ төгрөг, нийт 29,283,962 /Хорин есөн сая хоёр зуун наян гурван мянга есөн зуун жаран хоёр/ төгрөгийн төлбөр хийсэн байна.

Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчин төлөх ёстой зээл, хүүгийн төлбөрөө графикийн дагуу төлөхгүйгээр 110 хоногоор хугацаа хэтрүүлээд байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг шаардсан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Дурьдвал:

2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр №16/ тоот мэдэгдэл хүргүүлэхээр явуулсан боловч харилцагч гэртээ байхгүй УБ хотод байна хуулийн зөвлөхөөр дамжуулан уулзана гэсэн тайлбар өгсөн.

           2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр №16/01 тоот мэдэгдэлийг шуудангаар хүргүүлсэн.

           2016 оны 6 дугаар сарын 16, 21-ний өдөр, 7 дугаар сарын 7-ны өдрүүдэд 99090013 тоот утасны дугаарт зээл төлөх хугацаа хэтэрсэн мэдэгдэл хүргүүлсэн тухай хэлэхэд шүүхдээ өг гэсэн тайлбар хэлсэн.

           2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай мэдэгдэл шуудангаар явуулсан.

Иймээс 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

            1. 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ 2211 тоот дугаартай орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,

2. 2016 оны 08 дугаар сарын 08-ны байдлаар дараах зээлийн төлбөрийг гаргуулах. Үүнд

           Үндсэн зээлийн төлбөрт                                  88.485.622 төгрөг

           Зээлийн хүүгийн төлбөрт                                  6.120.697 төгрөг

           Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт                              16.498 төгрөг

           Нотариатын зардал                                                    8.500 төгрөг

           Нийт                                                                      94.631.317 төгрөг

            3. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал:

Улсын тэмдэгтийн хураамж- 631.107 төгрөг

4. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хаан банкны нэхэмжлэлтэй Д.Алтанчимэг, Б.Золбаяр нарын шүүхэд гаргасан тайлбартай танилцаж, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 10.770.000 төгрөг болох хугацаа хэтэрсэн дүнгээ төлж, хугацаа хэтрэлтээс гарч 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн цаашид гэрээний дагуу хуваарьт төлбөрөө хугацаандаа төлөхөөр хүсэлтэй байгааг хүлээн авч эвлэрэх саналтай байна гэжээ.

Хариуцагч Д.Алтанчимэг, Б.Золбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зүүнхараа Хаан банкнаас нэхэмжилсэн 94.631.317 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Д.Алтанчимэг, Б.Золбаяр бид Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасансүрэнтэй харилцан тохирч эвлэрлээ. Үүнд: Б.Золбаяр, Д.Алтанчимэг бидний зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн хугацаа хэтэрсэн байгаа дүнгээр буюу 10.770.000 төгрөгийг төлж цаашид сар бүрийн төлөлтөө хувиарийн дагуу төлөхөөр эвлэрэн хэлэлцэж тохирлоо гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар нь хариуцагч Д.Алтанчимэг, Б.Золбаяр нарт холбогдуулан орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж 94.631.317 төгрөг гаргуулах, Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцэж хариуцагч Д.Алтанчимэг, Б.Золбаяр нар нь зээлийн хугацаанд нь төлөөгүйгээс үүссэн төлбөр 10.770.000 төгрөгийг төлж, зээлийн хугацаа хэтрэлтээс гарч, цаашид сар бүрийн төлөлтөө хувиарийн дагуу төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлах зүйлгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлан Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Д.Алтанчимэг, Б.Золбаяр нарт холбогдох орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж 94.631.317 төгрөг гаргуулах, Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн зохигчид эвлэрэн хэлэлцэж зээлийн хугацаанд нь төлөөгүйгээс үүссэн төлбөр 10.770.000 төгрөгийг төлж, зээлийн хугацаа хэтрэлтээс гарч, цаашид сар бүрийн төлөлтөө хувиарийн дагуу төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Алтанчимэг, Б.Золбаяр нараас 315.553.5 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 315.553.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарт олгосугай.

           3.  Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                   Б.ХЭРЛЭН