Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/00894

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 191/ШШ2026/01539 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь 2019 оны 04 дүгээр сард *******-тай 2 орон сууц, 2 автозогсоол авахаар тохиролцож, 06 дугаар сард гэрээ хийж захиалахаар болсон. 05 дугаар сар гаргаад *******-ийн захирал ******* залгаж захиалгаа хийхийг мэдэгдэхэд нь орон сууц болон автомашин байна гэсэн. Ингээд орон сууц болон автозогсоолын төлбөрт нь *******, *******, *******, *******, хаягт байршилтай, 76,86 м.кв талбайтай орон сууцаа *******-ийн захирал гэх *******д 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нотариатаар эрх шилжүүлэх итгэмжлэл өгч шилжүүлсэн. Гэтэл тун удалгүй ******* ...суурь тавихад мөнгө дутаад байна та машинаа шилжүүлчих гэсэн тул 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр автомашиныг итгэмжлэлээр шилжүүлсэн.

1.2 Ингээд хэзээ гэрээ байгуулах талаар асуухад ...ажил дээр ирээд хийчих гэсэн. Гэтэл 20 хоноод утсаа авахаа больсон. 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажил дээр нь очиж *******гийн нөхөр ирж гэрээ байгуулан, гэрээнд гарын үсэг зурсан. Захиалгын гэрээг *******гийн нэр дээр байгуулсан. Би төлбөрөө бүрэн төлсөн. 2020 оны 06 дугаар сард орон сууц ашиглалтад орсон боловч утсаа авахгүй зугтаж орон сууцаа авч чадаагүй. 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргаж хэрэг үүсгэж шалгасан боловч хэргийг хаасан.

1.3 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн үл хөдлөх хөрөнгийн газарт очиж асуухад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нар хамтран АБУ Сэлэн ХХК-ийг кодыг ашиглаж ,, , *******, , , нарын нэр дээр бүртгэгдсэн байсан. Гэтэл миний төлбөрийг нь бүрэн төлсөн гэрээний дагуу худалдан авсан автозогсоолыг 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр *******тэй гэрээ байгуулж шилжүүлсэн байсан.

Иймд миний төлбөрийг нь бүрэн төлсөн автозогсоолыг , ******* нар нь ах Г.Дөлгөөнмөрөнтэй хуйвалдаж ******* гэх танилдаа шилжүүлэн өгсөн байх тул *******г тус автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Манай хадам аав, ээж хоёр гэрээ байгуулж, төлбөрийг төлж ******* би Улаанбаатар хот // автозогсоолын хууль ёсны өмчлөгч болсон. Тэдгээр нь тэй хамааралтай хүмүүс биш. ******* нь болон 1ыг гэрээ байгуулан худалдан авсан. Улмаар төлбөрөө төлснөөр 2022 оны 03 дугаар сард ашиглалтад ороход нь авсан. 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон.

2.2 Нэхэмжлэгч нь захиалгын гэрээний дагуу шаардаж байгаа бол гэрээ байгуулсан этгээдүүдээс нэхэмжлэх ёстой. Гэтэл тэдгээрийг хариуцагчаар татсан боловч татгалзсан.

Иймд хууль ёсны дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ авсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч , , нараас татгалзсаныг баталж, тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч *******г , , //, , од байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 22.26 м.кв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 110,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч , , нараас татгалзсан хүсэлтийг гаргасан атал анхан шатны шүүх уг хүсэлтийг огт шийдвэрлэхгүй, хоёр ч удаагийн шүүх хурлаар хүсэлтийг хэлэлцэхгүй, шийдвэрлэхгүй байж байгаад хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх үедээ хариуцагч , , нараас татгалзсаныг баталж, тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь хариуцагчийн мэтгэлцэх, хариуцагчаар оролцох байсан нэхэмжлэгч, хариуцагч нартай Орон сууц захиалгаар барих гэрээ, Автозогсоолын захиалгын гэрээ байгуулсан , , нарыг шүүхийн ажиллагаанд оролцуулах, эсвэл нэхэмжлэгч болон *******, , , Л.Цэнд- Аюуш нартай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр эсэх, гэрээг цуцалсан, дуусгавар болсон талаар маргах, гэрчээр оролцуулж хэргийг үнэн зөв, эргэлзээгүй, бодитойгоор хянан шийдвэрлүүлэх нотлох ажиллагааг явуулах хариуцагчийн эрхийг зөрчсөн явдал болсон.

4.2 Нэхэмжлэгчийн *******-тай байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 60 айлын орон сууц захиалгаар барих гэрээ-д талууд захиалж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон гэх зохицуулалт, гэрээний заалт огт байхгүй төдийгүй гэрээний талууд Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан агуулга бүхий болзол заасан зохицуулалт тусгаагүй байхад хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг анхан шатны шүүх хийж Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Мөн, дээрх гэрээний зүйл нь ирээдүйд бий болох үл хөдлөх эд хөрөнгө орон сууц, автозогсоол тул Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх зохицуулалтыг анхан шатны шүүх хэрэглэхгүй, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх заалтыг хэрэглэхгүй байх үндэслэлтэй дүгнэлт, тайлбарыг огт хийгээгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтаар 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 3673 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн дүгнэлт-ээр маргаж байгаа автозогсоолын дугаартай бүртгэлийг хяналт шалгалтын ажиллагаа хийгдэж дуусталх хугацаагаар тус тус түдгэлзүүлж шийдвэрлэж байсан боловч 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 5006 дугаар дүгнэлт-ээр автозогсоолын дугаартай бүртгэл түдгэлзүүлснийг сэргээсэн байтал анхан шатны шүүх үндэслэлтэй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнээгүй.

******* нь *******-тай байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 60 айлын орон сууц захиалгаар барих гэрээ-ний дагуу , , , барилгын 4 тooт хаягт байрлах автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байхад *******тай огт гэрээ байгуулаагүй, гэрээний харилцаанд оролцоогүй *******эд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг шүүх шийдвэрлээд зогсохгүй, тус гэрээний төлбөрийг ажил гүйцэтгэгчид эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх замаар төлж, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх заалтаар өмчлөх эрх үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.3 Хэрэгт цугларсан нотлох баримтаар 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 3673 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн дүгнэлт-ээр автозогсоолын дугаартай бүртгэлийг хяналт шалгалтын ажиллагаа хийгдэж дуусталх хугацаагаар тус тус түдгэлзүүлэх шийдвэрлэж байсан боловч 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 5006 дугаар дүгнэлт-ээр маргаж байгаа автозогсоолын дугаартай бүртгэл түдгэлзүүлснийг сэргээсэн байтал анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийгээгүй.

Мөн хэрэгт цугларсан нотлох баримт болох 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1444 дугаартай Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолд ...Гэвч - ийн гүйцэтгэх захирал ******* нь *******, нарт 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 22/03, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22/05 дугаартай Анх гэрээ байгуулах үеийн төсвөөр тус орон сууцыг цаашид ашиглалтанд оруулах боломжгүй болсон тул нийт орон сууц захиалагч нартай харилцан тохиролцож бодит байдалд уялдуулан 2021 оны барилгын төсвөөр орон сууцны 1м.кв-ийн үнийг 1,650,000, автозогсоолын үнийг 18,000,000 төгрөгөөр тооцсон шинэчилсэн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байгуулахыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул төлбөрийг буцаан шилжүүлж, 2019 оны 04 дүгээр сарын 19/14 дугаартай орон сууц захиалгаар барих гэрээнээс татгалзсан болохыг үүгээр мэдэгдэж байна... гэсэн албан бичгийг хүргүүлснээр маргаан үүсч, ******* нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна гэсэн прокурорын дүгнэлтийг анхан шатны шүүх үнэлээгүй.

4.4 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ыг гэрчээр асуулгах хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, шийдвэрлэсэн нь хариуцагчийн нотлох баримт бүрдүүлэх, тэгш мэтгэлцэх эрхийг зөрчсөн хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1 *******-аас 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 18 тоот, 05 тоот орон сууц, , автозогсоолыг бүтэн төлбөрийг нь төлж захиалсан. Гэтэл миний автозогсоолыг 2020 онд нэр бүхий хүмүүст давхар зарсан. Мөн 2022 онд орон сууц ашиглалтад орох үед миний 2 байрны нэгийг нь хүргэнид шилжүүлсэн, нэг байрыг нь гэх нягтланд шилжүүлэн, гэх хүн рүү шилжүүлэн залилсан. 2022 оны 01 дүгээр сараас дээрх этгээдүүдийг залилангийн хэргээр цагдаад өгсөн. Цагдаагийн дэслэгч , дэд хурандаа гэх алба хаагч нар тухайн этгээдүүдээс мэдүүлэг авч залилангийн хэрэг үүсгэсэн. , гэх хоёр хүн цагдаа, шүүхээс зугтаагаад ирдэггүй.

5.2 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр *******-ийн ирүүлсэн бичигт хүлээн зөвшөөрөхгүй гэрээнийхээ дагуу байраа авна гэх хариуг өгсөн. Үүнээс өмнө миний орон сууцыг *******эд өгсөн байдаг. ******* нь , хоёрын найз нь байдаг. ******* нь мөнгө төлөөгүй ба бэлэглэлийн журмаар орон сууцыг шилжүүлэн авсан. ******* нь , нартай гэрээ байгуулаагүй. нь санал тавьсан боловч гэх хүн бичиг баримтыг үл хөдлөх эд хөрөнгийн газарт хүргэж өгөхдөө *******тэй гэрээ байгуулсан болгож хоёр удаа гарын үсгийг нь дуурайлгаж зурсан.

Түүнчлэн, тус орон сууцыг мэргэжлийн комисс хүлээж аваагүй, барилга нь зөвшөөрөлгүй баригдсан. Улсын бүртгэлийн газар хуурамч гэрчилгээ гаргасан гэдэгт шалгалт хийсэн ба 20 айлын автозогсоол хууль бус гэдгийг тогтоосон гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан, , , //, , хаягт байршилтай, 22,26 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2019 оны 04 дүгээр сард *******-тай 2 орон сууц, 2 автозогсоолыг авахаар тохиролцож, төлбөрийг төлсөн. Гэтэл тухайн автозогсоолыг 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр *******тэй гэрээ байгуулж шилжүүлсэн. Иймд автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгоно гэж тодорхойлжээ.

3.1 Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... Манай хадам аав, ээж хоёр гэрээ байгуулж, төлбөрийг төлж миний бие автозогсоолын хууль ёсны өмчлөгч болсон. Нэхэмжлэгч нь захиалгын гэрээний дагуу шаардаж байгаа бол гэрээ байгуулсан этгээдүүдээс нэхэмжлэх ёстой гэж үгүйсгэн маргажээ.

4. Нэхэмжлэгч ******* нь *******-тай байгуулсан гэх 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 19/24 дугаартай 60 айлын орон сууц захиалгаар барих гэрээ-г шаардлагын үндэслэлээ болгожээ.

4.1 Шүүхээс гарах шийдвэр уг гэрээний нэг тал болох *******-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэхийг анхан шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл болсон дээрх гэрээний нэг тал болох ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байхад уг гэрээний үүргийн биелэлтийн болон хүчин төгөлдөр байдлын талаар шүүх дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Уг байдлыг анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан, чиглүүлэх үүргийн хүрээнд нэхэмжлэгчээс тодруулах шаардлагатай байжээ.

5. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч , , нарт холбогдох шаардлагаасаа татгалзсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ буюу 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг зөрчөөгүй байх боловч уг ажиллагаа нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно. гэсэн агуулгад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, маргааныг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг анхан шатны шүүх тодруулж хэлэлцэхгүйгээр, өмнө нь бичгээр хүсэлт гаргасан хэмжээнд шийдвэр гаргасан нь талуудын мэтгэлцэх зарчимд нийцээгүй байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн ...хариуцагчийг тэгш мэтгэлцэх боломжийг хангаагүй гэх давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэв.

6. Түүнчлэн, ******* болон *******-ийн хооронд байгуулагдсан гэх 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 19/63 дугаартай Автозогсоолын захиалгын гэрээ-ний дагуу тухайн маргааны зүйл болох автозогсоолын өмчлөгчөөр 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр *******ийг улсын бүртгэлд бүртгэсэн байна. /хх 170/

Нэхэмжлэгч нь тухайн автозогсоолыг хариуцагч өмчлөх эрхгүй гэж маргаж байгаа тохиолдолд хариуцагчид өмчлөх эрх үүссэн дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх нэхэмжлэгчээс тодруулж, эрх зүйн дүгнэлт хийх учиртай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг анхан шатны шүүх үүргийн, эсхүл өмчийн эрх зүйн дагуу үүсэж буйг тодруулах байжээ. Уг үндэслэлийг тодруулснаар холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

7. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 5006 дугаар Эрхийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай дүгнэлтийн дүгнэх хэсгийн 1-д маргааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэснийг хүчингүй болгож, харин 2-т уг бүртгэл түдгэлзүүлснийг сэргээж шийдвэрлэсэн агуулга тусгасан байна. /хх 166-169/ Үүнээс үзвэл, тухайн улсын бүртгэл хүчинтэй эсэх, мөн уг дүгнэлт эрх зүйн үр дагавар үүсгэсэн эсэх үйл баримт тодорхойгүй байна. Шүүх үүнийг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхээр байна.

8. Иймд анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүйгээс хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, зөвтгөх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9. Давж заалдах шатны шүүх хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан материаллаг эрх зүйн хэм хэмжээний хэрэглээ болон бүрэн тогтоогдоогүй үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 191/ШШ2026/01539 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 110,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН