| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1563/Э |
| Дугаар | 1596 |
| Огноо | 2019-10-21 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 1596
2019 10 21 2019/ШЦТ/1596
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
хохирогч Ч.Д ,
шүүгдэгч Г.Х , түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Х д холбогдох эрүүгийн 1806 09876 1010 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Х , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 12-оос 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арвижих билгүүн ХХК-д худалдагчийн албан тушаал эрхэлж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 5.729.846 төгрөгийн бараа материалыг дутааж завшсан мөн нэр бүхий 11 бараа нийлүүлэгч компаниас нийт 2.117.290 төгрөгийн бараа материал захиалан авч тооцоог төлөлгүй байгуулагын мөнгөнөөс зарлагдаж нийт 7.847.136 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг би хувьдаа хэрэглэсэн. 2.200.000 төгрөгийг төлсөн.” гэв.
Хохирогч Ч.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үлдэгдэл хохирол болох 5.647.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Шүүгдэгч Г.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2018 оны 09 дүгээр сард Үнэгүй.мн сайтаас худалдагч авна гэсэн зарын дагуу Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арвижих билгүүн” дэлгүүрт худалдагчаар ажиллахаар болж 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Худалдагч хөлсөөр ажиллуулах гэрээ”-г байгуулан худалдагчаар ажилд орсон. Тухайн үед дэлгүүрийн арын өрөөнд амьдардаг байсан бөгөөд хоолны мөнгө өдрийн 3.500 төгрөг, үндсэн цалин 600.000 төгрөгөөр тохирсон байсан. Би анх 17 сая гаран төгрөгийн барааг хүлээж аваад ажилд орсны дараа 2018 оны 11 дүгээр сард тооллого хийгээд 7 сая гаран төгрөгийн бараа дутсан байна гэсэн бөгөөд хугацаа нь дуусч муудсан барааны мөнгийг хасаад 3.851.767 төгрөгийг өгөх өртэй гарсан. Тэгээд 12 дугаар сард дахин тооллого хийхэд 941.403 төгрөгийн бараа дутсан, мөн 12 дугаар сарын 13-ны өдөр тооллогоор 783.502 төгрөгийн бараа дутсан. Тухайн үед тооллого хийхэд би өөрийн биеэр оролцож тоолсон бөгөөд нийт 5.576.672 төгрөгийн бараа дутсан. Би Орос гэрэл ХХК, Түргэн сүлжээ, Витафит, Айс марк зэргийн 1.233.127 төгрөгийг өөрөө аваад хувьдаа хэрэглэсэн нь үнэн. Тухайн үед цалин аваагүй учраас мөнгөний хэрэг гарахаар нь аваад хэрэглэсэн. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 20-21, 69-71, 81 дүгээр хуудас/,
Хохирогч Ч.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд тус мини маркетийн тооллого явагдсан бөгөөд 5.000.000 гаран төгрөгний бараа дутсан юм. Манай байгууллага нэг худалдагчтай бөгөөд уг худалдагч нь ирсэн бараагаа хүлээн авах, тооллого хийх зэрэг ажлуудыг хариуцаж ажилладаг ба тухайн үед тооллогын явцад 5.000.000 төгрөг дутахаар нь Г.Х гаас асуухад “би мэдэхгүй ,би ямар ч мөнгө аваагүй” гэж хэлсэн. Тэгтэл Г.Х нь “би дүүгээ суулгаснаас болж ийм зүйл боллоо, миний буруу, би цалингаасаа бодуулаад төлөх юм чинь” гээд үргэлжлүүлээд ажилд нь ажиллуулсан юм. Тэгтэл 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 2 дахь тооллого болтол 941.403 төгрөгний бараа дутсан ба тухайн үед нэг компанийн борлуулалтын менежер ирсэн ба 150.000 төгрөг манай байгууллагаас нэхсэн бөгөөд учир явдлыг асуутал 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай байгууллагад 150.000 төгрөгний бараа өгсөн бөгөөд Г.Х гэгч нь тус борлуулалтын менежерт мөнгийг нь өгөөгүй байсан. ...тэгтэл өнөөдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дахин тооллого хийж байтал манай байгууллага дээр 3 компаниас борлуулагч нар ирж манай байгууллагаас өр авлага нэхсэн ба Г.Х дундаас нь мөнгө авсан байсан. Тэгтэл ХХК-ийн борлуулагч гэх залуу нь ирээд 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 177.500 төгрөгний барааны мөнгө мөн тэрнээс өмнө авсан барааны мөнгө зэргийг өгөөгүй бөгөөд тухайн үед Г.Х гэгч нь манай ХХК-ний захиралд битгий хэлээрэй гэж хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 44-47, 2 дугаар хавтас 28, 67-68 дугаар хуудас/,
Гэрч П.Загдсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Орос гэрэл ХХК-нд борлуулагчаар ажилладаг юм. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр хотхон 72 дугаар байрны "Арвижих Билгүүн" ХХК-ийн мини маркетад 09 сараас эхлэн бараа нийлүүлсэн юм, тухайн үед худалдагчаар ажиллаж байсан Хулан гэх эмэгтэй 09 сард нийлүүлсэн барааны мөнгөө авъя гэхээр “манай дүү хийчих байх, удахгүй хийлээ” гэх мэтээр хэд хоног хийгээгүй байж байгаад 11 сард тооцоо дуусгасан. ...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нийт 48 нэр төрлийн 411.800 төгрөгийн зайрмагийг манай дүү Галданцэрэн зээлээр өгчихсөн байсан зарлагын баримт байгаа, би Хулангаас энэ мөнгийг удаа дараа нэхэхэд би ажлаасаа гарч байгаа, та 12 сарын 12-ны өдөр над руу ярьж байгаад мөнгөө аваарай гэж хэлсэн, өмнө нь мөнгө нэхэхээр би бөөний худалдааны төв давхар ажиллуулдаг юм, гадуур ажилтай явж байна гэх мэтээр худлаа хэлээд одоог хүртэл мөнгө өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би уг дэлгүүрт очиход дэлгүүрийн худалдагч Хулан гэх хүн байсан бөгөөд 157.400 төгрөгийн зайрмаг авсан бөгөөд зарлагын баримтад Хулан гээд нэр утасны дугаараа бичсэн. Түүний дараа 11 дүгээр сарын 23-ны өдөр очиход 104.800 төгрөгийн барааг зээлээр авсан бөгөөд мөн адил зарлагын падаан дээр нэрээ бичиж өгсөн. Хулан гэх худалдагч 11 дүгээр сарын 11-ний өдөр бараа зээлж авахдаа 11 дүгээр сарын 23-ны өдөр өгнө гэж хэлсэн. Тэгээд 11 дүгээр сарын 23-ны өдөр очиход дахиад нэмээд бараа авчихъя, өнөө орой юм уу, маргааш мөнгийг чинь нийлүүлээд шилжүүлчихье гэж хэлсэн. Тэгээд мөнгөө өгөхгүй байхаар нь би 11 дүгээр сарын 25-ны өдөр Хулантай ярихад “одоо би дансаар хийлээ” гээд хийгээгүй. Тэгээд 11 сарын 30-ны өдөр очиж уулзахад “цагийн дараа хийнэ” гэж хэлээд мөнгийг хийгээгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 20 дугаар хуудас/,
Гэрч Ц.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би уг дэлгүүрт очиход дэлгүүрийн худалдагч Хулан гэх байсан бөгөөд 180.340 төгрөгийн ус, ундаа зэргийг захиалсан. Тухайн үед хэлэхдээ таныг дараагийн долоо хоногт ирэхэд чинь мөнгийг нь өгчихье, эсвэл дансаар хийчихье гэхээр нь би захиалгыг нь аваад 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тухайн барааг түгээгчээр дамжуулж дэлгүүрт хүргүүлсэн. Тэгээд дараа долоо хоногт очиход нөгөө худалдагч нь байхгүй байсан бөгөөд би утас руу нь залгахад өгнө өө гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш өгөөгүй бөгөөд 12 сарын сүүлээр Хулан гэх тэр худалдагч над руу залгаад захирал тань руу залгах байх, тэгвэл та тооцоо байхгүй гээд хэлчихээрэй, би танд өгчихнө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 21 дүгээр хуудас/,
Ниямазон Аудит ХХК-ний 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №А/20 дүгнэлтэд “Аудитад хүлээлгэн өгсөн баримтыг шалгахад Г.Х нь “Арвижих билгүүн” ХХК-ний дэлгүүрт 2018 оны 09 дүгээр сарын 12-оос 12 дугаар сарын 13 хүртэл ажиллах хугацаандаа 3 удаагийн тооллогын дүнгээр 5.729.846 төгрөгийн бараа дутаасан нь тооллогын баримт, борлуулалтын орлогын түүвэр, бүртгэлийн дэвтэр зэрэг баримтаар нотлогдож байна. Нэр бүхий 5 нийлүүлэгчийн барааны үнэ болох 710.280 төгрөгийг төлөөгүй нь аудитад ирүүлсэн холбогдох баримтаар нотлогдож байна.” гэжээ /хэргийн 1 дүгээр хавтас 49-51 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Алтанхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Монголиан Стар дистрибюшин ХХК-д 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Би ажилд ороод Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Арвижих билгүүн" дэлгүүрт бараа нийлүүлж байсан. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр "Арвижих билгүүн" дэлгүүрт 42.140 төгрөгийн ахуйн барааг аваачиж өгөхөд тухайн үед худалдагч Хулан гэх эмэгтэй хэлэхдээ “одоо мөнгөгүй байна, орой шилжүүлье” гэхээр нь бараагаа өгөөд явсан. Тэгээд маргааш өдөр нь залгахад одоохон хийлээ гээд өдөр хоног аргацаагаад хийгээгүй. Тэгээд 12 дугаар сарын 18-ны өдөр уг дэлгүүрт очиход худалдагч нь солигдсон байсан бөгөөд захирал гэх хүнтэй нь холбогдоход Хулан мөнгө төгрөг завшиж ажлаасаа гарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь манай тооцоо бага юм чинь танайх хийчэх үү гэхэд манайд өгөх 42.140 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 29 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Т.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Жагай Самрайс ХХК-д борлуулагч ажилтай бөгөөд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Арвижих Билгүүн" дэлгүүрт бараа нийлүүлээд 3 жил орчим болж байна. Манайх бууз банш үйлдвэрлэдэг юм. 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Арвижих билгүүн дэлгүүрт 144.800 төгрөгийн бууз, баншийг хүргэсэн. Тухайн үед Хулан гэх худалдагч байсан бөгөөд дараа ирэхдээ авчихаарай гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа тэр дэлгүүрт очиход Хулан гэх худалдагч байхгүй байсан бөгөөд захиралд нь хэлэхэд зээлийн үлдэгдэл байхгүй гэж гарсан байна. Би Хулангаас авах ёстой тэр мөнгийг компанид мэдэгдэлгүйгээр өөрөөсөө 144.800 төгрөгийг төлсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 31 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч А.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Тэгш дүүрэн чанар ХХК-д борлуулалтын менежер ажилтай бөгөөд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Арвижих Билгүүн" дэлгүүрт 2018 оны 10 дугаар сараас бараа нийлүүлж байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Арвижих Билгүүн дэлгүүрт 42.000 төгрөгийн серокийг нийлүүлсэн бөгөөд тухайн үед Хулан гэх худалдагч байсан. Захиалга нь бэлнээр ирсэн бөгөөд дэлгүүрт нь очоод мөнгөө авах гэхэд худалдагч нь мөнгө байхгүй, дансаар хийчихье гэхээр нь тухайн үедээ би бараагаа өгөөд дансны дугаараа өгч, падаан дээр гарын үсэг зуруулж авсан. Тэгээд дараа 12 дугаар сарын 04-ний өдөр дахиж бэлнээр гэж захиалга ирэхээр нь Арвижих билгүүн дэлгүүрт очиж мөн адил Хулан гэх худалдагчид 42.000 төгрөгийн серокийг нийлүүлсэн. Би өмнө нь дансаа өгчихсөн болохоор тухайн худалдагчийг мөнгөө хийсэн байх гэж бодоод дараачийн бараагаа дахин нийлүүлсэн юм. Дахиж бараа авахдаа мөн адил данс руу чинь хийчихье гэж хэлсэн боловч хийгээгүй байсан. Тэгээд удалгүй би дээрх 2 тооцоог ороогүйг мэдсэн бөгөөд 84.000 төгрөг юм чинь гайгүй байх, өгчих байх гэж бодсон юм. Тэгээд удалгүй байж байтал Арвижих билгүүн дэлгүүрээс надтай яриад Хулан гэх худалдагчтай тооцоо байгаа бол ирж уулзаарай, энэ хүн бараа авсан мөнгийг завшсан гэж шалгагдаж байгаа, олон компанийн мөнгийг авсан байна, тиймээс бараа өгсөн падаан баримтаа авчирч өгөөрөй гэхээр нь танай байгууллагын худалдагч юм байгаа биз дээ, бид нар завгүй гэж маргаж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 33 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч С.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Түргээ сүлжээ компанид захирал ажилтай бөгөөд манай компани ахуйн хэрэглээний барааг бөөний худалдааны төвөөс худалдаж аваад дэлгүүрүүдэд түгээдэг юм. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Арвижих билгүүн дэлгүүртэй 2018 оны 10 дугаар сараас бараа нийлүүлж байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай байгууллагын борлуулагч Баттүвшин Арвижих билгүүн дэлгүүрт 427.310 төгрөгийн барааг аваачиж өгсөн байх бөгөөд тухайн үед Хулан гэх худалдагч 227.310 төгрөгийг бэлнээр өгсөн байсан. Тэгээд манай борлуулагч 5013081605 гэсэн манай нөхөр Бат-Эрдэнийн дансыг бичиж өгөөд явсан байсан. Тэрний дараа 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баттулга гэх борлуулагч Арвижих билгүүн дэлгүүрт 177.810 төгрөгийн бараа хүргэж өгсөн байх бөгөөд тухайн үед Өлзийбилэгт Хулангаас мөнгөө асуухад танай данс руу хийчихсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь Батттулга 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 177.810 төгрөгийн барааг зээлээр өгөөд явсан байсан. Хулан гэх тэр эмэгтэй Өлзийбилэгтэй утсаар яриад манай захирал танай тооцоог асуувал та мөнгөө авчихсан гээд хэлчихээрэй гэж ярьсан гэсэн. Тэгэхээр нь Өлзийбилэгт ажил руу нь очиход Хулан гэх эмэгтэй дэлгүүрийн мөнгө төгрөг дутаасан гээд тооллого хийж байсан гэсэн, тэгээд тэр өдрөө цагдаад ирсэн гэж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 35 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Л.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Орос гэрэл компанид борлуулагч ажилтай бөгөөд манай компани Орос монгол зайрмаг нийлүүлдэг юм. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Арвижих Билгүүн" дэлгүүртэй 2018 оны 10 дугаар сараас бараа нийлүүлж байгаа. 2018 оны 06 дугаар сард байх манай байгууллага Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арвижих Билгүүн дэлгүүрт зайрмагны хөргөгчийг тавьсан бөгөөд тэр үеэс тэднийд бараа нийлүүлсэн. 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Арвижих билгүүн дэлгүүрт 14 хайрцаг буюу 411.800 төгрөгийн зайрмагийг аваачиж өгсөн бөгөөд тухайн үед Хулан гэх худалдагч барааг тоолж хүлээж авсан. Тэр худалдагч хэлэхдээ мөнгийг нь сарын сүүлээр өгнө гэж хэлсэн, тэгээд хугацаа нь болохоор Хулан тэр худалдагчтай ярихад дансаар хийчихнэ, удахгүй хийнэ гэх мэтээр хэлээд нилээд удсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сард байх дэлгүүрийн эзэн гэх хүн яриад танайхаас бараа авсан юм байна. Тухайн барааны мөнгийг худалдагч өгсөн гээд байсан тэгтэл өгөлгүй өөрөө аваад хэрэглэчихсэн байна цагдаад шалгуулж байгаа гэж хэлж байсан. Тэгээд бид нар мөнгөө нэхэж байгаад дэлгүүрийн эзэн гэх хүнээс 200.000 төгрөгийг авсан, үлдэгдэл 211.800 төгрөгийг аваагүй байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 37 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹117 дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 42-44 дүгээр хуудас/,
Зарлагын баримтууд /хэргийн 2 дугаар хавтас 52-56 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Э.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Витафит ХХК-д 2 cap ажиллаж байгаа бөгөөд одоо худалдааны төлөөлөгч ажилтай. Арвижих Билгүүн мини маркетад хэзээнээс бараа нийлүүлж байсныг сайн мэдэхгүй байна. Худалдааны ахлах Р.Элдэв-Очир дарга хэлэхдээ өмнө нь ажиллаж байсан Лхагвасүрэн гэх борлуулагч дээрх дэлгүүрийн мөнгийг нь цалингаасаа төлчихсөн байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 65-66 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч О.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр "Арвижих билгүүн" мини маркетад 14 нэр төрлийн 100.200 төгрөгийн ахуйн барааг нийлүүлсэн тухайн үед би өөрөө борлуулагчийнхаа хамтаар явж байсан юм. Тэгэхэд Хулан гэх эмэгтэй байсан бөгөөд мөнгийг нь орой дансаар шилжүүлчихье гэхээр нь итгээд бараагаа өгсөн боловч мөнгийг нь орой дансаар шилжүүлчихье өдрөөс нь Хулан гэх хүний утас руу залгахад утсаа огт авахгүй, эсвэл утсаа авахаараа удахгүй өгнө гээд худал яриад яваад байсан. Хулантай ажил дээр нь хүртэл очиж уулзахад дансаар чинь хийчихнэ гээд хийгээгүй. ...тэгтэл дараа нь дэлгүүрийн эзэн нь над руу залгаад Хулан гэх худалдагч маань мөнгө төгрөг завшсан асуудал гарсан, цагдаад гомдол гаргах гэж байгаа учраас холбогдох падаан баримтаа авчираад өгчих гэхээр нь падааныхаа хуулбарыг өгч байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 79 дүгээр хуудас/,
Гэрч М.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Глобал бридж ХХК-ийн бүсийн менежер ажилтай бөгөөд 2017 оноос хойш ажиллаж байна. Манай байгууллагаас бараа бүтээгдэхүүн авдаг байсан "Арвижих билгүүн" дэлгүүрийн худалдагч Г.Х нь 126.200 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд Арвижих билгүүн дэлгүүрээс уг төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 80 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 42 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Г.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 12-оос 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арвижих билгүүн ХХК-д худалдагчийн албан тушаал эрхэлж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 5.729.846 төгрөгийн бараа материалыг дутааж завшсан мөн нэр бүхий 11 бараа нийлүүлэгч компаниас нийт 2.117.290 төгрөгийн бараа материал захиалан авч тооцоог төлөлгүй байгуулагын мөнгөнөөс зарлагдаж нийт 7.847.136 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 12-оос 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арвижих билгүүн ХХК-д худалдагчаар ажиллаж байхдаа 5.729.846 төгрөгийн бараа материалыг дутааж завшсан мөн нэр бүхий 11 бараа нийлүүлэгч компаниас нийт 2.117.290 төгрөгийн бараа материал захиалан авч тооцоог төлөлгүй байгуулагын мөнгөнөөс зарлагдаж нийт 7.847.136 төгрөгийг хувьдаа завшсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Үүнд : Хохирогч Ч.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд тус мини маркетийн тооллого явагдсан бөгөөд 5.000.000 гаран төгрөгний бараа дутсан юм. Манай байгууллага нэг худалдагчтай бөгөөд уг худалдагч нь ирсэн бараагаа хүлээн авах, тооллого хийх зэрэг ажлуудыг хариуцаж ажилладаг ба тухайн үед тооллогын явцад 5.000.000 төгрөг дутахаар нь Г.Х гаас асуухад “би мэдэхгүй ,би ямар ч мөнгө аваагүй” гэж хэлсэн. Тэгтэл Г.Х нь “би дүүгээ суулгаснаас болж ийм зүйл боллоо, миний буруу, би цалингаасаа бодуулаад төлөх юм чинь” гээд үргэлжлүүлээд ажилд нь ажиллуулсан юм. Тэгтэл 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 2 дахь тооллого болтол 941.403 төгрөгний бараа дутсан ба тухайн үед нэг компанийн борлуулалтын менежер ирсэн ба 150.000 төгрөг манай байгууллагаас нэхсэн бөгөөд учир явдлыг асуутал 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай байгууллагад 150.000 төгрөгний бараа өгсөн бөгөөд Г.Х гэгч нь тус борлуулалтын менежерт мөнгийг нь өгөөгүй байсан. ...тэгтэл өнөөдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дахин тооллого хийж байтал манай байгууллага дээр 3 компаниас борлуулагч нар ирж манай байгууллагаас өр авлага нэхсэн ба Г.Х дундаас нь мөнгө авсан байсан. Тэгтэл ХХК-ийн борлуулагч гэх залуу нь ирээд 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 177.500 төгрөгний барааны мөнгө мөн тэрнээс өмнө авсан барааны мөнгө зэргийг өгөөгүй бөгөөд тухайн үед Г.Х гэгч нь манай ХХК-ний захиралд битгий хэлээрэй гэж хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 44-47, 2 дугаар хавтас 28, 67-68 дугаар хуудас/,
Гэрч П.Загдсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Орос гэрэл ХХК-нд борлуулагчаар ажилладаг юм. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр хотхон 72 дугаар байрны "Арвижих Билгүүн" ХХК-ийн мини маркетад 09 сараас эхлэн бараа нийлүүлсэн юм, тухайн үед худалдагчаар ажиллаж байсан Хулан гэх эмэгтэй 09 сард нийлүүлсэн барааны мөнгөө авъя гэхээр “манай дүү хийчих байх, удахгүй хийлээ” гэх мэтээр хэд хоног хийгээгүй байж байгаад 11 сард тооцоо дуусгасан. ...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нийт 48 нэр төрлийн 411.800 төгрөгийн зайрмагийг манай дүү Галданцэрэн зээлээр өгчихсөн байсан зарлагын баримт байгаа, би Хулангаас энэ мөнгийг удаа дараа нэхэхэд би ажлаасаа гарч байгаа, та 12 сарын 12-ны өдөр над руу ярьж байгаад мөнгөө аваарай гэж хэлсэн, өмнө нь мөнгө нэхэхээр би бөөний худалдааны төв давхар ажиллуулдаг юм, гадуур ажилтай явж байна гэх мэтээр худлаа хэлээд одоог хүртэл мөнгө өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би уг дэлгүүрт очиход дэлгүүрийн худалдагч Хулан гэх хүн байсан бөгөөд 157.400 төгрөгийн зайрмаг авсан бөгөөд зарлагын баримтад Хулан гээд нэр утасны дугаараа бичсэн. Түүний дараа 11 дүгээр сарын 23-ны өдөр очиход 104.800 төгрөгийн барааг зээлээр авсан бөгөөд мөн адил зарлагын падаан дээр нэрээ бичиж өгсөн. Хулан гэх худалдагч 11 дүгээр сарын 11-ний өдөр бараа зээлж авахдаа 11 дүгээр сарын 23-ны өдөр өгнө гэж хэлсэн. Тэгээд 11 дүгээр сарын 23-ны өдөр очиход дахиад нэмээд бараа авчихъя, өнөө орой юм уу, маргааш мөнгийг чинь нийлүүлээд шилжүүлчихье гэж хэлсэн. Тэгээд мөнгөө өгөхгүй байхаар нь би 11 дүгээр сарын 25-ны өдөр Хулантай ярихад “одоо би дансаар хийлээ” гээд хийгээгүй. Тэгээд 11 сарын 30-ны өдөр очиж уулзахад “цагийн дараа хийнэ” гэж хэлээд мөнгийг хийгээгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 20 дугаар хуудас/,
Гэрч Ц.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би уг дэлгүүрт очиход дэлгүүрийн худалдагч Хулан гэх байсан бөгөөд 180.340 төгрөгийн ус, ундаа зэргийг захиалсан. Тухайн үед хэлэхдээ таныг дараагийн долоо хоногт ирэхэд чинь мөнгийг нь өгчихье, эсвэл дансаар хийчихье гэхээр нь би захиалгыг нь аваад 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тухайн барааг түгээгчээр дамжуулж дэлгүүрт хүргүүлсэн. Тэгээд дараа долоо хоногт очиход нөгөө худалдагч нь байхгүй байсан бөгөөд би утас руу нь залгахад өгнө өө гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш өгөөгүй бөгөөд 12 сарын сүүлээр Хулан гэх тэр худалдагч над руу залгаад захирал тань руу залгах байх, тэгвэл та тооцоо байхгүй гээд хэлчихээрэй, би танд өгчихнө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 21 дүгээр хуудас/,
Ниямазон Аудит ХХК-ний 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №А/20 дүгнэлт “Аудитад хүлээлгэн өгсөн баримтыг шалгахад Г.Х нь “Арвижих билгүүн” ХХК-ний дэлгүүрт 2018 оны 09 дүгээр сарын 12-оос 12 дугаар сарын 13 хүртэл ажиллах хугацаандаа 3 удаагийн тооллогын дүнгээр 5.729.846 төгрөгийн бараа дутаасан нь тооллогын баримт, борлуулалтын орлогын түүвэр, бүртгэлийн дэвтэр зэрэг баримтаар нотлогдож байна. Нэр бүхий 5 нийлүүлэгчийн барааны үнэ болох 710.280 төгрөгийг төлөөгүй нь аудитад ирүүлсэн холбогдох баримтаар нотлогдож байна.” /хэргийн 1 дүгээр хавтас 49-51 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Алтанхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Монголиан Стар дистрибюшин ХХК-д 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Би ажилд ороод Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Арвижих билгүүн" дэлгүүрт бараа нийлүүлж байсан. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр "Арвижих билгүүн" дэлгүүрт 42.140 төгрөгийн ахуйн барааг аваачиж өгөхөд тухайн үед худалдагч Хулан гэх эмэгтэй хэлэхдээ “одоо мөнгөгүй байна, орой шилжүүлье” гэхээр нь бараагаа өгөөд явсан. Тэгээд маргааш өдөр нь залгахад одоохон хийлээ гээд өдөр хоног аргацаагаад хийгээгүй. Тэгээд 12 дугаар сарын 18-ны өдөр уг дэлгүүрт очиход худалдагч нь солигдсон байсан бөгөөд захирал гэх хүнтэй нь холбогдоход Хулан мөнгө төгрөг завшиж ажлаасаа гарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь манай тооцоо бага юм чинь танайх хийчэх үү гэхэд манайд өгөх 42.140 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 29 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Т.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Жагай Самрайс ХХК-д борлуулагч ажилтай бөгөөд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Арвижих Билгүүн" дэлгүүрт бараа нийлүүлээд 3 жил орчим болж байна. Манайх бууз банш үйлдвэрлэдэг юм. 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Арвижих билгүүн дэлгүүрт 144.800 төгрөгийн бууз, баншийг хүргэсэн. Тухайн үед Хулан гэх худалдагч байсан бөгөөд дараа ирэхдээ авчихаарай гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа тэр дэлгүүрт очиход Хулан гэх худалдагч байхгүй байсан бөгөөд захиралд нь хэлэхэд зээлийн үлдэгдэл байхгүй гэж гарсан байна. Би Хулангаас авах ёстой тэр мөнгийг компанид мэдэгдэлгүйгээр өөрөөсөө 144.800 төгрөгийг төлсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 31 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч А.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Тэгш дүүрэн чанар ХХК-д борлуулалтын менежер ажилтай бөгөөд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Арвижих Билгүүн" дэлгүүрт 2018 оны 10 дугаар сараас бараа нийлүүлж байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Арвижих Билгүүн дэлгүүрт 42.000 төгрөгийн серокийг нийлүүлсэн бөгөөд тухайн үед Хулан гэх худалдагч байсан. Захиалга нь бэлнээр ирсэн бөгөөд дэлгүүрт нь очоод мөнгөө авах гэхэд худалдагч нь мөнгө байхгүй, дансаар хийчихье гэхээр нь тухайн үедээ би бараагаа өгөөд дансны дугаараа өгч, падаан дээр гарын үсэг зуруулж авсан. Тэгээд дараа 12 дугаар сарын 04-ний өдөр дахиж бэлнээр гэж захиалга ирэхээр нь Арвижих билгүүн дэлгүүрт очиж мөн адил Хулан гэх худалдагчид 42.000 төгрөгийн серокийг нийлүүлсэн. Би өмнө нь дансаа өгчихсөн болохоор тухайн худалдагчийг мөнгөө хийсэн байх гэж бодоод дараачийн бараагаа дахин нийлүүлсэн юм. Дахиж бараа авахдаа мөн адил данс руу чинь хийчихье гэж хэлсэн боловч хийгээгүй байсан. Тэгээд удалгүй би дээрх 2 тооцоог ороогүйг мэдсэн бөгөөд 84.000 төгрөг юм чинь гайгүй байх, өгчих байх гэж бодсон юм. Тэгээд удалгүй байж байтал Арвижих билгүүн дэлгүүрээс надтай яриад Хулан гэх худалдагчтай тооцоо байгаа бол ирж уулзаарай, энэ хүн бараа авсан мөнгийг завшсан гэж шалгагдаж байгаа, олон компанийн мөнгийг авсан байна, тиймээс бараа өгсөн падаан баримтаа авчирч өгөөрөй гэхээр нь танай байгууллагын худалдагч юм байгаа биз дээ, бид нар завгүй гэж маргаж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 33 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч С.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Түргээ сүлжээ компанид захирал ажилтай бөгөөд манай компани ахуйн хэрэглээний барааг бөөний худалдааны төвөөс худалдаж аваад дэлгүүрүүдэд түгээдэг юм. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Арвижих билгүүн дэлгүүртэй 2018 оны 10 дугаар сараас бараа нийлүүлж байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай байгууллагын борлуулагч Баттүвшин Арвижих билгүүн дэлгүүрт 427.310 төгрөгийн барааг аваачиж өгсөн байх бөгөөд тухайн үед Хулан гэх худалдагч 227.310 төгрөгийг бэлнээр өгсөн байсан. Тэгээд манай борлуулагч 5013081605 гэсэн манай нөхөр Бат-Эрдэнийн дансыг бичиж өгөөд явсан байсан. Тэрний дараа 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баттулга гэх борлуулагч Арвижих билгүүн дэлгүүрт 177.810 төгрөгийн бараа хүргэж өгсөн байх бөгөөд тухайн үед Өлзийбилэгт Хулангаас мөнгөө асуухад танай данс руу хийчихсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь Батттулга 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 177.810 төгрөгийн барааг зээлээр өгөөд явсан байсан. Хулан гэх тэр эмэгтэй Өлзийбилэгтэй утсаар яриад манай захирал танай тооцоог асуувал та мөнгөө авчихсан гээд хэлчихээрэй гэж ярьсан гэсэн. Тэгэхээр нь Өлзийбилэгт ажил руу нь очиход Хулан гэх эмэгтэй дэлгүүрийн мөнгө төгрөг дутаасан гээд тооллого хийж байсан гэсэн, тэгээд тэр өдрөө цагдаад ирсэн гэж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 35 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Л.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Орос гэрэл компанид борлуулагч ажилтай бөгөөд манай компани Орос монгол зайрмаг нийлүүлдэг юм. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Арвижих Билгүүн" дэлгүүртэй 2018 оны 10 дугаар сараас бараа нийлүүлж байгаа. 2018 оны 06 дугаар сард байх манай байгууллага Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арвижих Билгүүн дэлгүүрт зайрмагны хөргөгчийг тавьсан бөгөөд тэр үеэс тэднийд бараа нийлүүлсэн. 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Арвижих билгүүн дэлгүүрт 14 хайрцаг буюу 411.800 төгрөгийн зайрмагийг аваачиж өгсөн бөгөөд тухайн үед Хулан гэх худалдагч барааг тоолж хүлээж авсан. Тэр худалдагч хэлэхдээ мөнгийг нь сарын сүүлээр өгнө гэж хэлсэн, тэгээд хугацаа нь болохоор Хулан тэр худалдагчтай ярихад дансаар хийчихнэ, удахгүй хийнэ гэх мэтээр хэлээд нилээд удсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сард байх дэлгүүрийн эзэн гэх хүн яриад танайхаас бараа авсан юм байна. Тухайн барааны мөнгийг худалдагч өгсөн гээд байсан тэгтэл өгөлгүй өөрөө аваад хэрэглэчихсэн байна цагдаад шалгуулж байгаа гэж хэлж байсан. Тэгээд бид нар мөнгөө нэхэж байгаад дэлгүүрийн эзэн гэх хүнээс 200.000 төгрөгийг авсан, үлдэгдэл 211.800 төгрөгийг аваагүй байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 37 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹117 дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 42-44 дүгээр хуудас/,
Зарлагын баримтууд /хэргийн 2 дугаар хавтас 52-56 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Х д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэлээ.
Учир нь хэргийн 8 дугаар хуудсанд худалдагч хөлсөөр ажиллуулах гэрээний хуулбар авагдсан байгаа бөгөөд ажил олгогч Арвижих Билгүүн ХХК нь уг гэрээний үндсэн дээр Г.Х тай гэрээ байгуулан ажиллуулж байгаа бөгөөд түүний худалдагчийн ажлыг албан тушаалтан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч Г.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иргэний хуульд зааснаар Г.Х гаас 5.647.000 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Д д олгохоор шийдвэрлэсэн болно. Арвижих Билгүүн компани нь иргэний нэхэмжлэгч нарт хохирлыг төлсөн болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.