| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1569/Э |
| Дугаар | 1606 |
| Огноо | 2019-10-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 1606
2019 10 23 2019/ШЦТ/1606
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Э т холбогдох эрүүгийн 1906 04015 1978 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, П.Э /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч П.Э нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монелийн 4-85 тоотоос иргэн О.Э ын виза картыг авч, тус картыг ашиглан Хаан банкны АТМ-ээс 1.600.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр банкны зээлтэй байсан. Тэгээд хугацаа нь хэтэрчихээд мөнгийг нь авчихсан юм гэв.
Хохирогч С.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Нөхөр болох Эрдэнэбаатар бид 2 Ховд аймагт амьдардаг юм. Нөхөр маань хүнд өвчтэй болохоор 3 дугаар сард Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр ирсэн. Баянзүрх дүүргийн 5-р хороо Монелийн 4-85 тоот нь миний төрсөн ах С.Ганболдын гэр байгаа юм. Бид 2 энд түр амьдарч байгаа юм. Бид хоёр Ховд аймгийн МСҮТ-д багшилдаг. Бид хоёрын цалин 06 дугаар сарын 14-нд орсон ба эмчилгээний мөнгөө хадгалж байгаа юм. 2019 оны 06 сарын 19-нд би Замын-Үүд яваад 2019 оны 06 дугаар сарын 21-нд буцаж гэртээ ирсэн. Гэртээ ирээд нөхрийнхөө дансыг шалгатал 1,670,000 төгрөг байх ёстой байсан бөгөөд 70,000 төгрөг л байхаар нь цалин ороогүй байна гэж бодоод Ховдын МСҮТ-н нягтлангаас асуухад, эгчээ та хоёрын цалин орчихсон байх ёстой гэж хэлсэн. Би төрийн банкинд хандсан чинь 800.000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээ Хаан банкны АТМ-ээс гарсан байна гэсэн. Сансарын Хаан банкны салбар дээр очиж материал бүрдүүлэн захиралтай нь уулзахад надад дотоод аудитад баримтыг чинь илгээлээ гэсэн. Тэгээд дансны дугаараар гүйлгээгээ шалгатал Цайзын тэр хавьд байдаг АТМ-ээс гүйлгээ гарсан байна гэж хэлээд тухайн үед манай дүү Эрдэнэчулуун бид 2-т АТМ-д бичигдсэн камерийн зургийг үзүүлэхэд манай ахын хүүхдийнх нь эхнэр болох Пүрэвдаваагийн Энхцэцэг мөн байсан. Тухайн гүйлгээ нь 06 дугаар сарын 20-ны өдрийн 21 цаг 49 минутаас 21 цаг 59 минут хүртэл 2 удаа гүйлгээ хийсэн байна гэсэн юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-8 дугаар хуудас/,
Шүүгдэгч П.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай хадам аавын төрсөн дүү нөхөртэйгөө ирчихсэн байсан. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр би Эрдэнэбаатар ахын төрийн банкны виза картыг өөрт нь мэдэгдэхгүйгээр аваад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Цайз захын тэнд байсан Хаан банкны АТМ-рүү 21 цагийн үед ороод төрийн банкны картнаас эхлээд нэг уншуулаад 800.000, дараа дахин уншуулаад 800.000 төгрөг нийт 1.600.000 төгрөг уншуулан авсан. Би тухайн үед Хаан банкинд 1.550.000 төгрөгний зээлтэй байсан учир тэр мөнгийг авч уг зээлээ дарсан юм. 50.000 төгрөгөөр ойр зуурын хэрэглээндээ зарцуулаад дууссан. Би энэ талаараа хэн нэгэнд огт хэлээгүй байсан. Манай нөхөр мэдэхгүй байж байгаад саяхан л мэдэж байгаа.” гэх мэдүүлэг. /хэргийн 22-27 дугаар хуудас/,
Хаан банкны 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн албан бичиг /хэргийн 16 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 29 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 30 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 11 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч П.Э нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монелийн 4-85 тоотоос иргэн О.Э ын виза картыг авч, тус картыг ашиглан Хаан банкны АТМ-ээс 1.600.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч П.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр банкны зээлтэй байсан. Тэгээд хугацаа нь хэтэрчихээд мөнгийг нь авчихсан юм” гэх мэдүүлэг,
Хохирогч С.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 сарын 19-нд би Замын-Үүд яваад 2019 оны 06 дугаар сарын 21-нд буцаж гэртээ ирсэн. Гэртээ ирээд нөхрийнхөө дансыг шалгатал 1,670,000 төгрөг байх ёстой байсан бөгөөд 70,000 төгрөг л байхаар нь цалин ороогүй байна гэж бодоод Ховдын МСҮТ-н нягтлангаас асуухад, эгчээ та хоёрын цалин орчихсон байх ёстой гэж хэлсэн. Би төрийн банкинд хандсан чинь 800.000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээ Хаан банкны АТМ-ээс гарсан байна гэсэн. Сансарын Хаан банкны салбар дээр очиж материал бүрдүүлэн захиралтай нь уулзахад надад дотоод аудитад баримтыг чинь илгээлээ гэсэн. Тэгээд дансны дугаараар гүйлгээгээ шалгатал Цайзын тэр хавьд байдаг АТМ-ээс гүйлгээ гарсан байна гэж хэлээд тухайн үед манай дүү Эрдэнэчулуун бид 2-т АТМ-д бичигдсэн камерийн зургийг үзүүлэхэд манай ахын хүүхдийнхэн эхнэр болох Пүрэвдаваагийн Энхцэцэг мөн байсан. Тухайн гүйлгээ нь 06 дугаар сарын 20-ны өдрийн 21 цаг 49 минутаас 21 цаг 59 минут хүртэл 2 удаа гүйлгээ хийсэн байна гэсэн юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-8 дугаар хуудас/,
Шүүгдэгч П.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай хадам аавын төрсөн дүү нөхөртэйгөө ирчихсэн байсан. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр би Эрдэнэбаатар ахын төрийн банкны виза картыг өөрт мэдэгдэхгүйгээр аваад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Цайз захын тэнд байсан Хаан банкны АТМ-рүү 21 цагийн үед ороод төрийн банкны картнаас эхлээд нэг уншуулаад 800.000, дараа дахин уншуулаад 800.000 төгрөг нийт 1.600.000 төгрөг уншуулан авсан. Би тухайн үед Хаан банкинд 1.550.000 төгрөгний зээлтэй байсан учир тэр мөнгийг авч уг зээлээ дарсан юм. 50.000 төгрөгөөр ойр зуурын хэрэглээндээ зарцуулаад дууссан. Би энэ талаараа хэн нэгэнд огт хэлээгүй байсан. Манай нөхөр мэдэхгүй байж байгаад саяхан л мэдэж байгаа.” гэх мэдүүлэг. /хэргийн 22-27 дугаар хуудас/,
Хаан банкны 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн албан бичиг /хэргийн 16 дугаар хуудас/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 29 дүгээр хуудас/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 30 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 11 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 31 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч П.Э т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч П.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
Иргэний хуульд зааснаар П.Э ээс 1.600.000 төгрөг гаргуулж, хохирогч С.Т т олгож тус тус шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.