| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2016/00268/И |
| Дугаар | 00284 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 00284
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Хас банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сум Түнхэл 5 дугаар баг, 1-22 тоотод оршин суух, Билэгт овогт Пүрэвдоржийн Үүрцайх-т /РД:МР81122306, Утас:98443355/ холбогдох 29.137.467 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Дарьсүрэн овогтой Бадамханд нь 2014 оны 10 дугаар 24-ний өдөр жижиг бизнесийн зээлээр 50.000.000 /Тавин сая / төгрөгийг Эргэлтийн хөрөнгөнд зориулж 36 сарын хугацаатай сарын 2.4%-ийн хүүтэйгээр 2017 оны 10 дугаар 20-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан болно. Зээлдэгч нь эргэн төлөлтийн дагуу үндсэн төлбөр 24.164.959 төгрөг, үндсэн зээлийн хүү 15.764.489 төгрөг нэмэгдүүлсэн хүү буюу торгуульд 38.100 төгрөгийг төлсөн болно. Зээлдэгч нь Хувиараа тусгай зөвшөрөлтэй мод, модон матиарал боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Мөн мал аж ахуй эрхэлдэг. Уг бизнесийг нь одоо хүү Б.Доржпүрэв хамтран зээлдэгч эхнэр П.Үүрцайх нар явуулж байгаа. Одоо ажил эрхлэлтийн нөхрийн хамт хувьд мал аж ахуй, модны бизнес эрхэлж байгаа. Зээлийн төлөлтөө зээл авсанаасаа хойш эхний саруудад хугацаа хэтрэлтгүй төлж байгаад хугацаа хэтрэлт гаргаж гэрээний үүргээ зөрчсөн. Уг зээлийн хугацаа хэтэрсэн нийт хоног 124 хугацаа хэтрэлттэй, 3ээлийн ангилал Хэвийн бус ангилалд орсон байгаа. Зээлээ хувиарын дагуу төлөхийг банкнаас удаа дараа утсаар болон уулзан мэдэгдэж, мэдэгдэх, шаардах хуудас өгч байсан. Зээлийн эргэн төлөлтөө хийхийг зээлдэгч болон хамтран зээлдэгчээс шаардаж байсан болно. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн зүгээс зээл төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авч идэвхи, санаачилга гаргахгүй байгаа.
Зээлийн барьцаанд тавьсан хөрөнгүүдийг жагсаавал:
Зээлдэгчийн 1320013341 дугаар жижиг бизнесийн зээлийн гэрээнд дараах эдп хөрөнгө барьцаалагдсан болно.
1. Хувийн сууц /000310807 /Түнхэл 5 дугаар баг, Дэнж 51 тоот/ -20.000.000 төгрөг
2. Өмчлөх эрхтэй газар /000184348/ – 1.000.000 төгрөг
3. Үйлчилгээний зориулалттай барилга /000217476/ - 350.000.000 төгрөг
4. Эзэмших эрхтэй газар /000303005/ – 5.000.000 төгрөг
5. Суудлын авто машин /Toyota land cruiser 80, 43-54 СЭҮ/ -15.000.000 төгрөг
Өнөөдрийн байдлаар нийт үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүү бусад зардлыг жагсаавал:
1. Зээлийн үндсэн төлбөр – 25.835.040 төгрөг
2. Хүүгийн төлбөр – 3.225.932 төгрөг
3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр – 66.995 төгрөг
4. Бусад зардал / нотариат төлбөр – 9.500 төгрөг
Зээл болон нотариатын төлбөр нэхэмжилж байгаа дүн 29.137.467 төгрөг, дээрх дүнгээс гадна тэмдэгтийн хураамжийн зардал 303.637 төгрөг.
Иймд бидний тавьж байгаа дараах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Үүнд:
1. Зээл барьцааны гэрээний дагуу барьцааны эрхийг хангуулж үндсэн төлбөр, үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлдэгчийн зээлийн барьцаанд тавьсан хөрөнгө болон бусад хөрөнгөөр төлүүлэх
2. Зээлийн барьцаанд тавьсан хөрөнгүүд үрэгдэж болзошгүй учир барьцаанд байгаа хөрөнгүүдийг хамгаалалтанд авах / битүүмжлэх/
3. Зээлдэгчийн орлогын эх үүсвэр болох бизнес, тээврийн орлогоос зээл төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Үүрцайх нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Хас банкнаас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа.Тус нэхэмжлэл дээр дурьдсан 29.137.467 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулах нь үнэн болно. Тус мөнгийг төлж барагдуулахад ямар нэгэн байдлаар маргах зүйлгүй гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа салбарын 29.137.467 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Үүрцайх нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа салбарын 29.137.467 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Үүрцайх нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 303.637 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч П.Үүрцайхаас 151.818.5 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 151.818.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН