Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1607

 

2019         10         23                                         2019/ШЦТ/1607

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Ш.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Э д холбогдох эрүүгийн 1906 04638 1996 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш.Э /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ш.Э нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.И ийн банкны картыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглан бэлэн мөнгөний машинаас 9.760.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Ц.И ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр эхнэр Цэндмаагийн хамт Улаанбатар хот, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн 22 байрны 124 тоот гэртээ амраад өглөө 6 цагийн орчимд сэрээд утсаа хартал 00-15 минутанд миний утсанд миний Хаан банкны мобайл банкийг хүн ашиглахыг оролдсон байсан гэсэн утгатай мессеж ирсэн ба дараа нь 02 цаг 30 минутанд миний Хаан банкны 5721284420 дугаарын данснаас 5.000.000 төгрөг, дараа нь 4.600.000 төгрөг дараа нь 70.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их засаг их сургуулийн замын хойд талд байрлах автобусны буудал дээр байрлах Хаан банкны АТМ-с миний зөвшөөрөлгүй уншуулж авсан байсан. Би Хаан банкны лавлах утсаар холбогдож энэ талаар тодруулж асуухад Их засгийн урд талд байдаг АТМ-с авсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 5-7 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ш.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр найз болох Майдарсүрэнгийн гэр буюу Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, 13 давхараас ганцаараа гараад Их засаг олон улсын сургуулийн ертөнцийн зүгээр урд талд байрлах Хаан банкны АТМ-ээс Ц.И  ахын Хаан банкны виза картнаас 9.670.000 төгрөг авсан. Би Ц.И  ахын хохирол болох 9.670.000 төгрөгийг барагдуулсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 51-54 дугаар хуудас/,

Хаан банкны деспозит дансны хуулга /хэргийн 11-36 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 10 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ш.Э  нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.И ийн банкны картыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглан бэлэн мөнгөний машинаас 9.760.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хохирогч Ц.И ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр эхнэр Цэндмаагийн хамт Улаанбатар хот, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн 22 байрны 124 тоот гэртээ амраад өглөө 6 цагийн орчимд сэрээд утсаа хартал 00-15 минутанд миний утсанд миний Хаан банкны мобайл банкийг хүн ашиглахыг оролдсон байсан гэсэн утгатай мессеж ирсэн ба дараа нь 02 цаг 30 минутанд миний Хаан банкны 5721284420 дугаарын данснаас 5.000.000 төгрөг, дараа нь 4.600.000 төгрөг дараа нь 70.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их засаг их сургуулийн замын хойд талд байрлах автобусны буудал дээр байрлах Хаан банкны АТС-с миний зөвшөөрөлгүй уншуулж авсан байсан. Би Хаан банкны лавлах утсаар хологдож энэ талаар тодруулж асуухад Их засгийн урд талд байдаг АТС-с авсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 5-7 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ш.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр найз болох Майдарсүрэнгийн гэр буюу Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, 13 давхараас ганцаараа гараад Их засаг олон улсын сургуулийн ертөнцийн зүгээр урд талд байрлах Хаан банкны АТМ-ээс Ц.И  ахын Хаан банкны виза картнаас 9.670.000 төгрөг авсан. Би Ц.И  ахын хохирол болох 9.670.000 төгрөгийг барагдуулсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 51-54 дугаар хуудас/,

Хаан банкны деспозит дансны хуулга /хэргийн 11-36 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 10 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ш.Э д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Ш.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршийг арилгасан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан тул хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна гэж дүгнэв.

Прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр үйлдсэн яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэг болон тогтоох хэсгийн үйлдсэн хэргийн агуулгад хохирлын дүн болох 9.670.000 төгрөгийг 9.760.000 төгрөг гэж тус тус алдаатай бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ш.Э г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.