| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1571/Э |
| Дугаар | 1611 |
| Огноо | 2019-10-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 1611
2019 10 23 2019/ШЦТ/1611
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
улсын яллагч Б.Алтанцэцэг,
хохирогч Г.Ж ,
шүүгдэгч Ц.Э , түүний өмгөөлөгч Г.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э од холбогдох эрүүгийн 1906 04949 1918 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.Э , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ц.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18а байрны үүдэнд Г.Ж г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Г.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгч надаас уучлалт гуйгаагүй. Манай ээжтэй ярьсан байж магадгүй. Би хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна” гэв.
Шүүгдэгч Ц.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдөр гэрийнхээ гадаа эхнэртэйгээ маргалдаж байхад нэг залуу гарч ирээд хараад байхаар нь эхлээд маргалдаж байгаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул уур хүрээд биед нь гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 39-44 дугаар хуудас/,
Хохирогч Г.Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 20-ны орой 00:00 цагийн орчим гэр лүүгээ орох гээд явж байтал 2 байрны гол нэг эмэгтэйг нэг эрэгтэй хүн өшиглөж унагаагаад дээрээс дэвслээд нилээд хэдэн удаа цохиод байхаар нь би орцны үүд рүү алхаж байхдаа 102 руу залгаад цагдаа дуудчихаад орцны үүдэнд зогсож байхад тухайн 2 хүн над руу хүрээд ирсэн. Ирээд “ манийгаа уучлаарай” гэхээр нь та эмэгтэй хүн зодож болохгүй шүү дээ гэхэд шууд миний нүүр лүү гараараа цохиод барилцаад, тэврэлдээд зодоон эхэлсэн. Би унагаагаад боржур дээр хэвтүүлээд босгохгүй байж байтал эхнэр нь харж байгаад салгасан. Ингээд миний цээж рүү хөлөөрөө жийж босч ирсэн. Би тэндээс гараад гүйгээд байрны хашаанаас чулуун зам дээр би бүдэрч унатал араас гүйж байсан ба гүйцэж ирээд нүүр лүү болон бие лүү олон удаа өшиглөсөн. Би өөрийгөө хамгаалж тийрч босч ирсэн. Ингээд би цагдаа иртэл машин тойроод гүйж байсан. Энэ үед тухайн залуу тоосго барьж ирээд миний нүүр лүү шидсэн ба би бултаж доошоо суухад нурууг цохьсон. Ингээд цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 16-22 дугаар хуудас/,
Гэрч М.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 08 дугаар сарын 20-ны орой 21 цаг өнгөрч байхад 10 дугаар хороололд над дээр ирээд уулзчихаад гэр лүүгээ явсан. Ингээд манай бэр над руу 20-21 шилжих шөнө 1 цагийн үед залгаад “та яаралтай гэмтэл дээр хүрээд ир, Жавхаа ах хүнд зодуулчихаж” гэж хэлсэн. Юу болсон талаар асуухад Баянзүрхийн цагдаа дээр 103 дуудаад, энд ирсэн байна гэж хэлсэн. Намайг очиход бие нь өвдсөн байдалтай, толгой нь өвдөөд нуруу нь өвдөөд байна гээд гишгэж явж чадахгүй байдалтай байсан. Эмнэлэг дээр зодсон гэх залуугийн эхнэр нь хамт байсан болохоор мэдэж байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 28-30 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн ¹10174 дүгнэлтэд “1. Г.Ж гийн биед тархи доргилт, дух, баруун, зүүн тохой, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хэргийн 32-33 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 3 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 4-9 дүгээр хуудас/,
Хохирлын баримт /хэргийн 52-58 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 61 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ц.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18а байрны үүдэнд Г.Ж г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 20-ны орой 00:00 цагийн орчим гэр лүүгээ орох гээд явж байтал 2 байрны гол нэг эмэгтэйг нэг эрэгтэй хүн өшиглөж унагаагаад дээрээс дэвслээд нилээд хэдэн удаа цохиод байхаар нь би орцны үүд рүү алхаж байхдаа 102 руу залгаад цагдаа дуудчихаад орцны үүдэнд зогсож байхад тухайн 2 хүн над руу хүрээд ирсэн. Ирээд манийгаа уучлаарай гэхээр нь та эмэгтэй хүн зодож болохгүй шүү дээ гэхэд шууд миний нүүр лүү гараараа цохиод барилцаад, тэврэлдээд зодоон эхэлсэн. Би унагаагаад боржур дээр хэвтүүлээд босгохгүй байж байтал эхнэр нь харж байгаад салгасан. Ингээд миний цээж рүү хөлөөрөө жийж босч ирсэн. Би тэндээс гараад гүйгээд байрны хашаанаас чулуун зам дээр би бүдэрч унатал араас гүйж байсан ба гүйцэж ирээд нүүр лүү болон бие лүү олон удаа өшиглөсөн. Би өөрийгөө хамгаалж тийрч босч ирсэн. Ингээд би цагдаа иртэл машин тойроод гүйж байсан. Энэ үед тухайн залуу тоосго барьж ирээд миний нүүр лүү шидсэн ба би бултаж доошоо суухад нурууг цохьсон. Ингээд цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 16-22 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдөр гэрийнхээ гадаа эхнэртэйгээ маргалдаж байхад нэг залуу гарч ирээд хараад байхаар нь эхлээд маргалдаж байгаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул уур хүрээд биед нь гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 39-44 дугаар хуудас/,
Гэрч М.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 08 дугаар сарын 20-ны орой 21 цаг өнгөрч байхад 10 дугаар хороололд над дээр ирээд уулзчихаад гэр лүүгээ явсан. Ингээд манай бэр над руу 20-21 шилжих шөнө 1 цагийн үед залгаад “та яаралтай гэмтэл дээр хүрээд ир, Жавхаа ах хүнд зодуулчихаж” гэж хэлсэн. Юу болсон талаар асуухад Баянзүрхийн цагдаа дээр 103 дуудаад, энд ирсэн байна гэж хэлсэн. Намайг очиход бие нь өвдсөн байдалтай, толгой нь өвдөөд нуруу нь өвдөөд байна гээд гишгэж явж чадахгүй байдалтай байсан. Эмнэлэг дээр зодсон гэх залуугийн эхнэр нь хамт байсан болохоор мэдэж байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 28-30 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн ¹10174 дүгнэлтэд “1. Г.Ж гийн биед тархи доргилт, дух, баруун, зүүн тохой, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт/хэргийн 32-33 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 3 дугаар хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 4-9 дүгээр хуудас/, Хохирлын баримт /хэргийн 52-58 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 61 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 60 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Ц.Э од прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Ц.Э од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
Иргэний хуульд зааснаар Ц.Э оос 1.834.430 төгрөг гаргуулж, хохирогч Г.Ж д олгож шийдвэрлэлээ.
Хохирогч нь хэргийн 43-58 дугаар хуудсанд хохиролтой холбогдолтой нотлох баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд шүүхээс бензины үнэ, гандан хийд орсон мөнгө зэргийг хохирлоос хасч тооцож, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны “...мэргэжилтэнээр ажилладаг, 1 сая төгрөгний сарын үндсэн цалинтай” гэхээс өөр нотлох баримт байхгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 320.000 төгрөгөөр тооцож хохирлыг 1.834.430 төгрөгөөр тогтоосон болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.