| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1573/Э |
| Дугаар | 1612 |
| Огноо | 2019-10-23 |
| Зүйл хэсэг | 11.7.1.2., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 1612
2019 10 23 2019/ШЦТ/1612
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
хохирогч Б.Т ,
шүүгдэгч Х.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.З од холбогдох эрүүгийн 1906 02680 1963 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,, Х.З , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Х.З нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 хороолол, 19 байр, 42 тоотод 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Т тай байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид 37-38 жил хамт амьдарсан. Би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Надад гар хүрсэн зүйл нь 19 жилийн өмнө болж байсан юм. Өдөр болгон архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд ирэхээр нь цагдаагийн байгууллагад өгч байсан. Бид хоёр хоорондоо ярилцаж, ойлголцсон. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Х.З ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эхнэрийгээ байнга зодож цохиж дарамталдаггүй. Харин 7 хоногийн 3-4 өдөр давтамжтай архи уудаг бөгөөд гэртээ согтуу орохоор эхнэр үгэлдэг. Тэгэхээр нь би өөдөөс нь хэрэлдэж амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Мөн хараалын үгс удаа дараа хэлж доромжилдог. Өөр хүчирхийлэл үйлдсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 51-52 дугаар хуудас/,
Хохирогч Б.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.З нь 1982 оноос хойш архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг. Тухайн үед байнга уух нь гайгүй байсан ч сүүлрүүгээ байнга уудаг болсон. Согтуу үедээ агсам согтуу тавьж 1 удаа намайг хэвтэрт ортол зодсон тул би 6 жил салж байсан. Тухайн үед Дархан аймагт байсан ба би 3 удаа цохиулаад босч чадахаа больсон тул Өмнөговь аймаг руу явж зугтаад хүүхдүүдтэйгээ тайван амьдарч байтал ойролцоогоор 6 жилийн дараа ирээд архинаас гарсан, хүүхдүүдээ санаад байна гэх шалтгаанаар гуйж байгаад бид хоёр эвлэрсэн. Ингээд бид хоёр эвлэрч байтал 1 сарын дараа эргээд архи уугаад эхэлсэн. Тухайн үед хөөгөөд ч явахгүй, хэлээд ч ойлгохгүй байсан. Би өдий хүртэл тусдаа амьдарч байна. Миний зээ хүүг их айлгаж байгаа нь надад хэцүү байна. Согтуу байхдаа амьдралаа ярьж, аливаа асуудлыг яриад хүний үг огт сонсдоггүй уурлаж хамаг юм цохиж нүдэж уурладаг. Нэг өдөр охин Оюунжаргал маань аав нь уурлаад үглээд өөдөөс нь тайлбарлаж үг хэлэхэд зээ хүүгийн минь нүдэн дээр толгой руу скүтерээр цохиж маш их хэмжээний цус гарсан. Тухайн үед цагдаа нар ирэхэд охин маань төрсөн аавдаа гомдолгүй гэж хэлсэн байсан. Энэ мэт шалтгаанаас хүү маань өвөө буюу нөхөр Х.З ыг согтуу үед харахаараа айж чичирдэг. Зээ хүүг маань үг хэлээд сонсохгүй, ойлгодоггүй. Жижиг шалтгаанаас алгадаж, загнах зэрэг үйлдлүүд хийдэг ...Өглөө 05 цагаас 06 цагийн үед гэрээс гараад Нарантуул олон Улсын худалдааны төвийн орчим архичидтай нийлж архи уудаг. Орой заримдаа 21 цагаас 22 цагийн үед гэртээ ирдэг. Ирэхдээ үргэлж согтуу ирэх ба өөрөө хэрүүл хийж байгаад уурлаж уцаарлана. Архи дарс ууж болохгүй, үнэр чинь хэцүү байна архиа боль гэх мэт архины талаар яриа эхлүүлбэл уурлаж архи уудаг гэж хэллээ, чи хэн юм гэх зэргээр уурлаж хэрүүл маргаан эхэлж, намайг цохих гэж завдаад миний бие муу тул намайг ойрд цохиж чадахгүй байгаа. Ингэж уурлах үед над руу дайрахад нь миний охин бие муутай ээжийг минь алчихвийдээ, өвтгөчихвийдээ гэж цагдаа дууддаг ...маргалдаж байгаад үнэхээр хэцүү үед л цагдаа дууддаг ба гайгүй үед аргыг нь олоод унтаж амраахаа л боддог...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-16 дугаар хуудас/,
Гэрч З.Оюунжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аав өдөр болгон согтуу байдаг бөгөөд архи уудаг болоод миний мэдэхээр 20 гаруй жил болж байна. Архи уучихаад ирэхдээ согтолтын хэмжээнээс хамаарч өөр өөр ааш араншин гаргана. Бага согтолттой байвал хоол унд идчихээд унтаад өгнө. Харин жоохон хэтрүүлээд уух үедээ ээжээс хэрүүл гуйдаг бөгөөд хэрүүл хийх хандлагатай байдаг. Харин бүр их хэмжээгээр хэрэглэх үедээ шөнө унтахгүй өөрөө өөртөөгөө ярих, орилж хашгирах, ээжийг дарамтлах, ээжийг хараалын пизда, хуц гэх мэт элдэв үгсээр хэлэх, хааяа сандал шидэх, ширээ хүчтэй цохих гэх мэт мөн өөрөө ямар ч шалтгаангүй чанга дуугаар цурхирч уйлах гэх мэт зан араншин гаргана. Мөн 2016 онд ээж рүү скүүтер аваад шидэхэд нь би оногдоод хөмсөгний дээд хэсэг гэмтэл авч байсан бөгөөд сорви нь одоо хүртэл байгаа. ..би өмнө нь аав согтуу ирээд агсам согтуу тавиад амгалан тайван байдал алдагдуулаад байхаар нь дуудлага өгч байсан. Хэдэн удаа дуудлага өгч байсан эсэхээ санахгүй байна. Өмнө нь 2 удаа баривчилгаанд явж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-24 дүгээр хуудас/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1369, 914 дугаар шийтгэвэрүүд /хэргийн 41-44 дүгээр хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 45-46 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 30 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Х.З нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 хороолол, 19 байр, 42 тоотод 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Т тай байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Хохирогч Б.Т гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид 37-38 жил хамт амьдарсан. Би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Надад гар хүрсэн зүйл нь 19 жилийн өмнө болж байсан юм. Өдөр болгон архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд ирэхээр нь цагдаагийн байгууллагад өгч байсан. Бид хоёр хоорондоо ярилцаж, ойлголцсон. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Х.З ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эхнэрийгээ байнга зодож цохиж дарамталдаггүй. Харин 7 хоногийн 3-4 өдөр давтамжтай архи уудаг бөгөөд гэртээ согтуу орохоор эхнэр үгэлдэг. Тэгэхээр нь би өөдөөс нь хэрэлдэж амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Мөн хараалын үгс удаа дараа хэлж доромжилдог. Өөр хүчирхийлэл үйлдсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 51-52 дугаар хуудас/,
Хохирогч Б.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өглөө 05 цагаас 06 цагийн үед гэрээс гараад Нарантуул олон Улсын худалдааны төвийн орчим архичидтай нийлж архи уудаг. Орой заримдаа 21 цагаас 22 цагийн үед гэртээ ирдэг. Ирэхдээ үргэлж согтуу ирэх ба өөрөө хэрүүл хийж байгаад уурлаж уцаарлана. Архи дарс ууж болохгүй, үнэр чинь хэцүү байна архиа боль гэх мэт архины талаар яриа эхлүүлбэл уурлаж архи уудаг гэж хэллээ, чи хэн юм гэх зэргээр уурлаж хэрүүл маргаан эхэлж, намайг цохих гэж завдаад миний бие муу тул намайг ойрд цохиж чадахгүй байгаа. Ингэж уурлах үед над руу дайрахад нь миний охин бие муутай ээжийг минь алчихвийдээ, өвтгөчихвийдээ гэж цагдаа дууддаг ...маргалдаж байгаад үнэхээр хэцүү үед л цагдаа дууддаг ба гайгүй үед аргыг нь олоод унтаж амраахаа л боддог...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-16 дугаар хуудас/,
Гэрч З.Оюунжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аав өдөр болгон согтуу байдаг бөгөөд архи уудаг болоод миний мэдэхээр 20 гаруй жил болж байна. Архи уучихаад ирэхдээ согтолтын хэмжээнээс хамаарч өөр өөр ааш араншин гаргана. Бага согтолттой байвал хоол унд идчихээд унтаад өгнө. Харин жоохон хэтрүүлээд уух үедээ ээжээс хэрүүл гуйдаг бөгөөд хэрүүл хийх хандлагтай байдаг. Харин бүр их хэмжээгээр хэрэглэх үедээ шөнө унтахгүй өөрөө өөртөөгөө ярих, орилж хашгирах, ээжийг дарамтлах, ээжийг хараалын пизда, хуц гэх мэт элдэв үгсээр хэлэх, хааяа сандал шидэх, ширээ хүчтэй цохих гэх мэт мөн өөрөө ямар ч шалтгаангүй чанга дуугаар цурхирч уйлах гэх мэт зан араншин гаргана. Мөн 2016 онд ээж рүү скүүтер аваад шидэхэд нь би оногдоод хөмсөгний дээд хэсэг гэмтэл авч байсан бөгөөд сорви нь одоо хүртэл байгаа. ..би өмнө нь аав согтуу ирээд агсам согтуу тавиад амгалан тайван байдал алдагдуулаад байхаар нь дуудлага өгч байсан. Хэдэн удаа дуудлага өгч байсан эсэхээ санахгүй байна. Өмнө нь 2 удаа баривчилгаанд явж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-24 дүгээр хуудас/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1369, 914 дугаар шийтгвэрүүд /хэргийн 41-44 дүгээр хуудас/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 45-46 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 30 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 33 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Х.З од прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Х.З од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй байх тул хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж,тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох боломжтой байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.