Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1613

 

  2019         10         23                                       2019/ШЦТ/1613

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч А.Ариунаа,

хохирогч Б.Ч ,

шүүгдэгч М.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М д холбогдох эрүүгийн 1906 05537 2010 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М.М , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч М.М нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 21:20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Яруу зоогийн газарт үйлчлүүлж байсан иргэн Б.Ч тай маргалдаж нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж хамрын нурууны хугарал, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ шинжээчийн дүгнэлтээр хохирогчид хамрын зулгаралт гэмтэл тогтоогдсон байдаг. Гэтэл хохирогч өргөдөл дээрээ 2 шүд янзлуулна гэсэн байдаг” гэв.

Хохирогч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хамар цөмөрч, доод 2 шүд сэтэрсэн. Би өөрт учирсан гэмтлүүдээ шүүгдэгчээс хохирлоо гаргуулж янзлуулмаар байна гэв.

Хохирогч Б.Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд хажуу талаас нэг залуу гарч ирээд чи юу гээд байгаа юм бэ гэхэд би бармен нь байна гээд шууд мөргөсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 9-15 дугаар хуудас/,

Гэрч Д.Анимаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр залуугийн хувьд хэлбэр дүрсээрээ найзуудынхаа дэргэд томорсон байдалтай, үгээр идэж байсан. М.М ын хувьд хэлсэн үгийг нь тэсэлгүй тэр залуугийн хамар луу нь шууд дух хэсгээрээ нэг удаа мөргөсөн. Нөгөө залуу нь мөргүүлчихээд хамраа бариад арктай өрөө рүүгээ очсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹11217 дүгнэлтэд “Б.Ч т хамрын нурууны хугарал, зулгаралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн, нэг удаагийн цохих үрэх үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хэргийн 21 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 5 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 7-8 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 34 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч М.М нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 21:20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Яруу зоогийн газарт үйлчлүүлж байсан иргэн Б.Ч тай маргалдаж нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж хамрын нурууны хугарал, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хохирогч Б.Ч ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний хамар цөмөрч, доод 2 шүд сэтэрсэн. Би өөрт учирсан гэмтлүүдээ шүүгдэгчээс хохирлоо гаргуулж янзлуулмаар байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд хажуу талаас нэг залуу гарч ирээд чи юу гээд байгаа юм бэ гэхэд би бармен нь байна гээд шууд мөргөсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 9-15 дугаар хуудас/,

Гэрч Д.Анимаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр залуугийн хувьд хэлбэр дүрсээрээ найзуудынхаа дэргэд томорсон байдалтай, үгээр идэж байсан. М.М ын хувьд хэлсэн үгийг нь тэсэлгүй тэр залуугийн хамар луу нь шууд дух хэсгээрээ нэг удаа мөргөсөн. Нөгөө залуу нь мөргүүлчихээд хамраа бариад арктай өрөө рүүгээ очсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹11217 дүгнэлтэд “Б.Ч т хамрын нурууны хугарал, зулгаралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн, нэг удаагийн цохих үрэх үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хэргийн 21 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 5 дугаар хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 7-8 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 34 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 41 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч М.М д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч М.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Хохирогч Б.Ч нь хохиролтой холбогдуулан ямар нэгэн бичгийн баримт ирүүлээгүй тул хохирлын талаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг нээлттэй орхиж,

            эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж тус тус шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.М  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.