Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 00293

 

Зохигчид эвлэрснийг баталж хэргийг

                                              хэрэгсэхгүй болгох  тухай

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймгийн Мандал сум 7 дугаар баг, Баян-Арцатын № 20 тоотод оршин суух Боржигон овогт Буянбатын Батмөнхийн /РД:МЗ87031474, Утас:96664530/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сум 7 дугаар баг, Сансарын № 112 тоотод оршин суух, Боржигон овогт Борягийн Төгөлдөрбаянд /РД:МЗ76032677, Утас:99490917/ холбогдох 748.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэл гаргагч Б.Батмөнх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 5 дугаар сарын 07-08-ны үед миний унаж байсан Х-trail маркийн суудлын авто машиныг Б.Төгөлдөрбаян гэдэг ах сонирхож зарах уу гэсэн. Тухайн үед нь би үнэ тохирвол зарж болно гэсэн чинь мал, машин оролцуулж наймаа хийе гэхээр нь би үзэж харъя гэсэн. Гэтэл өнгө үзэмж муутай портер машин өгөөд, дээр нь охин тугалтай 2 сайхан өөрийн үнээгээ өгье гэхээр нь зөвшөөрч наймаа хийхээр болж портер машиныг нь аваад хавар байсан учир зун мал сайхан болохоор 2 үнээгээ аваарай гээд миний машиныг аваад явсан. 6 дугаар сар гарч би хоёр үнээгээ авахаар очиход эр тугалтай туранхай хоёр үнээ өгөхөөр нь би ийм туранхай үхэр авахгүй, та наймаа хийж байхдаа өөрийн 2 сайхан охин тугалтай үхрээ өгнө гэж байсан яасан вэ гэсэн. Тухайн үед хүнээс үхэр авч өгөхөөр яриад байсан. Тэгээд 1 сар гаран чимээгүй болсны дараа миний машины урд тал буюу амаржийны суурийг ханзалчихлаа гээд авчирч өгсөн. Гэтэл машинаа үзэхэд амаржины суурь хагарсан, аржаатор нь цоорсон, ус нь тургиад, ус масло нь холилдсон байсан. Тэгээд Төгөлдөрбаян ахад энэ тухай хэлэхэд наймаагаа буцаая машин чинь ийм болчихлоо шинэ аккумлятор авсан, мөн ачаа тавьсан түүнийгээ авахгүй аль эсвэл нэр дээрээ шилжүүлсэн 200000 төгрөг авахгүй аль эсвэл нэг үхрээ хасаад наймаа хийе гэж машинаа эвдсэнээс хойш нэг сар гарангийн дараа тэгэж хэлсэн. Би зөвшөөрөөгүй. Ингээд би амаржины суурь хагарсан, аржаатор нь цоорсон, ус нь тургиад , ус масло нь холилдсон машинаа буцааж аваад УБ хот руу ачиж авч яваад засварын газар очсон чинь үнэтэй болохоор нь хувь хүн дээр очиж засуулсан. Ингээд машин засуулсны үнэ 748000 төгрөгийг гаргуулахаар эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч Б.Төгөлдөрбаян худал зүйл яриад эвлэрээгүй, тэр байтугай намайг машинаа зарахаар зар өгсөн байсан би зарын дагуу очсон гэж хүртэл худал ярьсан. Би зар өгөөгүй өөрөө машиныг чинь авъя гэж ирсэн, би портерийг нь нэг ч асаагаагүй

 

байсан гэтэл зөндөө юм болохгүй гэж ярьж байна. Би энэ хүнээс болж маш их хохирч зардал их гарч байна. Иймд маргаанаа шүүхээр шийдүүлье. Б.Төгөлдөрбаянгаас машин засуулсан 748000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд хандаж тэмдэгтийн хураамж төлсөний 22.500 төгрөг бүгд 770.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Баттөнх нь шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Батмөнх би Б.Төгөлдөрбаянд холбогдуулан 748.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 548.000 төгрөгөөс татгалзаж 200.000 төгрөгийг авахаар харилцан тохиролцож эвлэрлээ. 200.000 төгрөгийг Б.Батмөнх миний бие Б.Төгөлдөрбаянаас авахаар боллоо гэжээ.

 

Хариуцагч Б.Төгөлдөрбаян нь шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Төгөлдөрбаян миний бие Б.Батмөнхтэй эвлэрэн хэлэлцэж тохирлоо. Б.Батмөнх нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 548.000 төгрөгөөс татгалзаж 200.000 төгрөгийг миний бие Б.Батмөнхөд өгөхөөр тохирсон болно гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Б.Батмөнх нь хариуцагч Б.Төгөлдөрбаянаас 748.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Б.Батмөнх нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 548.000 төгрөгнөөс татгалзаж, 200.000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Б.Төгөлдөрбаян төлөхөөр тохиролцсон нь тэдний бичгээр гаргасан тайлбараар нотлогдож, хуульд харшлах зүйлгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батмөнх, хариуцагч Б.Төгөлдөрбаян нарын 200.000 төгрөгийг өгч авахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 23.050 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Төгөлдөрбаянаас 3.325 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 11.525  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Батмөнх-д олгосугай.

           3.  Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

          

 

 

 

           4.  Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                Б.ХЭРЛЭН