Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1614

 

  2019         10         23                                       2019/ШЦТ/1614

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогч Н.Б ,

шүүгдэгч М.И , түүний өмгөөлөгч Д.Алтансүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.И д холбогдох эрүүгийн 1903 00842 0377 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М.И, /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч М.И нь 2019 оны 07 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнийн 02:30 цагийн үед Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Боса дэлгүүргийн зүүн талын замд Тоёота Ист маркийн 50-14 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Н.Б ийг мөргөн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө халтуур хийх гээд машинаа унаад гарсан. Тухайн өдөр их хэмжээний бороо орсон байсан. Гэрээсээ доошоо уруудаад уулзвараар явж байтал зам дээр гэнэт хүн гарч ирсэн бөгөөд машины тоормос барихгүй хүн мөргөсөн. 1.600.000 төгрөг хохиролд төлсөн гэв.

Хохирогч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хөл хугарсанаас болж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Гомдолтой байна. Эм тариа авсан 1.800.000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байгаа, мөн ажилгүй байсан хугацааны хохирлоо нэхэмжилж байна гэв.

Шүүгдэгч М.И н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн эмчилгээнд баримтаар 1.890.000 төгрөг зарцуулсан. Би машин жолоодон явахдаа хүн мөргөсөндөө маш их гэмшиж байгаа. Миний буруу гэдгээ маш сайн ойлгож байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 60-63 дугаар хуудас/,

Хохирогч Н.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зам гарахаар замын голоос 4-өөс 5 алхтал тас хийгээ л явсан. Тэр үед би автомашины кобудан дээр унаж хойш шидэгдэж мөн урд салхины шилэнд цохигдож шил хагарах үед жолооч талын толийг цээжин хэсгээрээ цохиж газар зам дээр унасан. Би босох гэтэл толгой хэсгээс цус их гарч байсан. Мөн би баруун хөлөө татаж аваад босох гэтэл зүүн хөл дийлдэхгүй, яс шаржигнаж дуугарч байсан. Би ослын улмаас зүүн хөлийн бүдүүн, нарийн шилбэ хугарсан, өвдөгний тулгуур ясны бяцрал, баруун шанаа зулгарсан, зүүн шанаа орчим зүсэгдсэн байсныг 5 оёдол тавиулсан, мөн миний хиймэл 3 шүд ослын улмаас алга болсон. Өөр гэмтэлгүй байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 18-21 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹8842 дүгнэлтэд “Н.Б ийн биед зүүн шаант, тахилзуур ясны олон хэлтэрхий үүсгэж үйрч бяцарсан хугарал, хуйханд шарх, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хэргийн 27 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-10 дугаар хуудас/,

Явган зорчигчийн 1.54% согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон тэмдэглэл /хэргийн 11 дүгээр хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдсон тэмдэглэл /хэргийн 12 дугаар хуудас/,

Өвчний түүх /хэргийн 29-40 дүгээр хуудас/,

Автотээврийн үндэсний төвийн ТӨҮГ-н Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн №43776 дугаар дүгнэлт /хэргийн 46-49 дүгээр хуудас/,

Мөрдөгчийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №291 дугаар магадлагаа /хэргийн 54 дүгээр хуудас/,

Хохирлын баримт, хохирол төлсөн баримт /хэргийн 88-100, 102 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 64 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 77 дугаар хуудас/ болон шүүхэд шинээр гаргаж өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч М.И нь 2019 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 02:30 цагийн үед Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Боса дэлгүүрийн зүүн талын замд Тоёота Ист маркийн 50-14 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Н.Б ийг мөргөн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Шүүгдэгч М.И н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн эмчилгээнд баримтаар 1.890.000 төгрөг зарцуулсан. Би машин жолоодон явахдаа хүн мөргөсөндөө маш их гэмшиж байгаа. Миний буруу гэдгээ маш сайн ойлгож байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 60-63 дугаар хуудас/,

Хохирогч Н.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зам гарахаар замын голоос 4-өөс 5 алхтал тас хийгээ л явсан. Тэр үед би автомашины кобудан дээр унаж хойш шидэгдэж мөн урд салхины шилэнд цохигдож шил хагарах үед жолооч талын толийг цээжин хэсгээрээ цохиж газар зам дээр унасан. Би босох гэтэл толгой хэсгээс цус их гарч байсан. Мөн би баруун хөлөө татаж аваад босох гэтэл зүүн хөл дийлдэхгүй, яс шаржигнаж дуугарч байсан. Би ослын улмаас зүүн хөлийн бүдүүн, нарийн шилбэ хугарсан, өвдөгний тулгуур ясны бяцрал, баруун шанаа зулгарсан, зүүн шанаа орчим зүсэгдсэн байсныг 5 оёдол тавиулсан, мөн миний хиймэл 3 шүд ослын улмаас алга болсон. Өөр гэмтэлгүй байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 18-21 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹8842 дүгнэлтэд “Н.Б ийн биед зүүн шаант, тахилзуур ясны олон хэлтэрхий үүсгэж үйрч бяцарсан хугарал, хуйханд шарх, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”  /хэргийн 27 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-10 дугаар хуудас/,

Явган зорчигчийн 1.54% согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон тэмдэглэл /хэргийн 11 дүгээр хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдсон тэмдэглэл /хэргийн 12 дугаар хуудас/,

Өвчний түүх /хэргийн 29-40 дүгээр хуудас/,

Автотээврийн үндэсний төвийн ТӨҮГ-н Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн №43776 дугаар дүгнэлт /хэргийн 46-49 дүгээр хуудас/,

Мөрдөгчийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №291 дугаар магадлагаа /хэргийн 54 дүгээр хуудас/,

Хохирлын баримт, хохирол төлсөн баримт /хэргийн 88-100, 102 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 64 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 77 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч М.И д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч М.И д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Шүүгдэгч нь хохирогчид 1 сая төгрөгийг дансаар шилжүүлэн 1.083.426 төгрөгийг эмчилгээнд зарцуулж нийт 2.083.426 төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хохирогч нь бензин шатахуун болон хүнсний дэлгүүрүүдээс эд зүйлс авсан баримтуудыг гаргаж өгсөн боловч эдгээр баримтуудыг гэм хорын хохиролтой холбогдолгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэв. Харин 255.700 төгрөгний эм, 110.000 төгрөгөнд суултуур, таяг, 8.500 төгрөгөнд таягны резин,эмийн сангуудаас 145.000 төгрөгний эм худалдан авсан баримтуудыг үндэслэн  

Иргэний хуульд зааснаар М.И гаас 519.200 төгрөг гаргуулж, хохирогч Н.Б т олгож,

хохирогч Н.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.И  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.