Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1631

 

 

  2019         10         28                                       2019/ШЦТ/1631

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Г.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б т холбогдох эрүүгийн 1906 05878 2139 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Б  нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 15-7 тоотод оршин суух иргэн Ж.Х гийн хашаанд байсан Соната 7 маркийн автомашины мотор, Зил-130 маркийн автомашины урд тэнхлэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 360.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Ж.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Төмөр замын 15-7 тоот хашаанаасаа гараад хүүгийнхээ гэрт очиж хоноод 10 дугаар сарын 02-ны 13 цагийн орчим хашаандаа ирсэн. Тэгтэл хашааны хаалга хагас онгорхой байдалтай байсан. Тэгээд хашаандаа ортол хашаан дотор гражийн хажууд байсан Соната 7 маркийн автомашины хуучин мотор, байшингийн баруун талд байсан Зил-130 маркийн автомашины урд тэнхлэг, Корсо машины 1 ширхэг хаалга, копуд, радиатор зэрэг зүйлс алга болсон байсан. Намайг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хашаанаасаа явахад машины эд зүйл бүгд байсан. Намайг явахад хашаанд хэн ч үлдээгүй. Манай хашаанд байдаг айл бас эзгүй байсан. Зил-130 машины урд тэнхлэгийг 2016 оны намар Да-Хүрээ захаас 320.000 төгрөгөөр худалдаж авсан. Соната 7 машины мотор, Корсо машины сэлбэгүүд хүнийх болохоор би сайн мэдэхгүй байна. Би Зил-130 машины урд тэнхлэгийг худалдаж авсан үнээр нь үнэлж байна. Манай хашаанд байдаг айлын гэрийг харж хонодог нэг залуу байдаг тэрийг сзжиглэж байна. Өөр сэжиглэж байгаа хүн байхгүй. Би хулгайд алдсан эд зүйлээ төлүүлж авмаар байна, өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 13-16 дугаар хуудас/,

Гэрч Н.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019.10.01-ний өдөр Зил-130 автомашины тэнхлэг орж ирсэн. 1 кг нь 250 төгрөгөөр бодож авсан, хэдэн төгрөг болсон гэдгийг нь санахгүй байна. Манайд олон хүн орж гардаг учраас энэ нөхрийг бол харсан байна. Энэ нөхөр төмөр өгөхдөө өөрийн төмөр гэж хэлсэн. Хулгайн юм биш биз гэхээр хулгайн зүйл биш гэж хэлсэн. Ер нь төмөр өгч байгаа хүмүүс дандаа тэгж хэлж өгдөг, заримдаа өөдөөс уурладаг. Өөр төмөр өгснийг нь сайн санахгүй байна. Нимгэн төмрийг авбал хямд авдаг...” гэх мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/,

Тод үнэлгээ ХХК-ний эд зүйлийн үнэлгээний тодорхойлолт /хэргийн 25 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 37 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 15-7 тоотод оршин суух иргэн Ж.Х гийн хашаанд байсан Соната 7 маркийн автомашины мотор, Зил-130 маркийн автомашины урд тэнхлэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 360.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Төмөр замын 15-7 тоот хашаанаасаа гараад хүүгийнхээ гэрт очиж хоноод 10 дугаар сарын 02-ны 13 цагийн орчим хашаандаа ирсэн. Тэгтэл хашааны хаалга хагас онгорхой байдалтай байсан. Тэгээд хашаандаа ортол хашаан дотор гражийн хажууд байсан Соната 7 маркийн автомашины хуучин мотор, байшингийн баруун талд байсан Зил-130 маркийн автомашины урд тэнхлэг, Корсо машины 1 ширхэг хаалга, копуд, радиатор зэрэг зүйлс алга болсон байсан. Намайг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хашаанаасаа явахад машины эд зүйл бүгд байсан. Намайг явахад хашаанд хэн ч үлдээгүй. Манай хашаанд байдаг айл бас эзгүй байсан. Зил-130 машины урд тэнхлэгийг 2016 оны намар Да-Хүрээ захаас 320.000 төгрөгөөр худалдаж авсан. Соната 7 машины мотор, Корсо машины сэлбэгүүд хүнийх болохоор би сайн мэдэхгүй байна. Би Зил-130 машины урд тэнхлэгийг худалдаж авсан үнээр нь үнэлж байна. Манай хашаанд байдаг айлын гэрийг харж хонодог нэг залуу байдаг тэрийг сзжиглэж байна. Өөр сэжиглэж байгаа хүн байхгүй. Би хулгайд алдсан эд зүйлээ төлүүлж авмаар байна, өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 13-16 дугаар хуудас/,

Гэрч Н.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019.10.01-ний өдөр Зил-130 автомашины тэнхлэг орж ирсэн. 1 кг-н 250 төгрөгөөр бодож авсан, хэдэн төгрөг болсон гэдгийг нь санахгүй байна. Манайд олон хүн орж гардаг учраас энэ нөхрийг бол харсан байна. Энэ нөхөр төмөр өгөхдөө өөрийн төмөр гэж хэлсэн. Хулгайн юм биш биз гэхээр хулгайн зүйл биш гэж хэлсэн. Ер нь төмөр өгч байгаа хүмүүс дандаа тэгж хэлж өгдөг, заримдаа өөдөөс уурладаг. Өөр төмөр өгснийг нь сайн санахгүй байна. Нимгэн төмрийг авбал хямд авдаг...” гэх мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/,

Тод үнэлгээ ХХК-ний эд зүйлийн үнэлгээний тодорхойлолт /хэргийн 25 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 37 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 45 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Б т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Г.Б т холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Г.Б т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.