Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 211/МА2026/00013

 

                                                                 

 

 

 

 

 

 

 

                                                                              211/МА2026/00013

 

                                        

                            

Пнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

            А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Д.Байгальмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 301/ШШ2026/00135 дугаартай шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А аймгийн Пнэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймаг Х сум 0 дугаар баг 0-0 тоотод оршин суудаг, Б овогт Дийн Бд холбогдох,

Гэм хорын хохиролд 2,304,821 төгрөг гаргуулахнэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаярын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүхбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр

Нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга.

1.а. Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн байгууллагад учирсан гэм хорын хохирол 2,304,821 төгрөг гаргуулах:

            1.б.Нэхэмжлэлийн үндэслэл: Хариуцагч Бнь А аймгийн Х сумын Х ажиллаж байхдаа Д2009 оны 09 дүгээр сараас 2010 оны 11 сар хүртэл хугацаанд ажиллаагүй байхад нь ажилласан мэтээр цалин олгосон болох нь тогтоогдсон. Энэ үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан хохирлын үлэмж хэмжээнд хүрээгүй тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Бнь хууль бус санаатай үйлдлээр төрд учруулсан гэм хорын хохирлоо хариуцан арилгах үүрэгтэй тул Бгэм хорын хохирол 2.304.821 /хоёр сая гурван зуун дөрвөн мянга найман зуун хорин нэг/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбарын агуулга:

2.а. Хариуцагчийн тайлбарын агуулга:

Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгуулах.

2.б. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Хариуцагчийг 2009 оны 09 дүгээр сараас 2010 оны 11 дүгээр сарыг хүртэл хугацаанд байгууллагад 2,304,821 төгрөгийн гэм хор учруулсан гэж үзэж байгаа тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.а. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б2,304,821 /хоёр сая гурван зуун дөрвөн мянга найман зуун хорин нэг/ төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Б51,827.14 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэж шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга.

4.а. Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

4.б. Анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан.

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.Бг 2009 оны 09 дүгээр сараас 2010 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 2,304,821 төгрөгийн гэм хорын хохирлыг төрд учруулсан гэж үзэж байгаа тохиолдолд 2010 оны 11 дүгээр сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэлх 5 жилийн хугацаанд уг гэм хорын хохирлыг нэхэмжлэх боломжтой байсан. Гэтэл энэ хугацаанаас хойш 10 жилийн дараа нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-д зааснаар нэхэмжлэл гаргах 5 жилийн хугацаа нь дууссан гэж үзэж байна. Мөн Прокурор хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэг дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ажиллагаа явуулж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл байна. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 цугаар сарын 04-ний өдрийн 301/ШШ2026/00135 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ  нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

2. Зохигчийн маргаж буй үйл баримт хэрэгт зохигчийн оролцоотойгоор цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон тохиолдолд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргах боломжтой.

 

3. Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шуурхай, хялбаршуулсан байдлаар явагддаг боловч шүүх үйл баримтыг бодитой тогтоосны үндсэн дээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах шаардлага  нэгэн адил тавигдана.  

 

4. Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг тодорхойлсон иргэний хуулийн зохицуулалтын онцлогтой холбоотойгоор энэ төрлийн иргэний эрх зүйн хариуцлага хүлээлгэх урьдач нөхцөл нь  учирсан хохирол буруутай этгээдийн хууль бус үйлдэл эсхүл эс үйлдэхүйн улмаас шууд үүссэн байх, буруутай этгээдийн үйлдэл, учирсан хохирол шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

 

5. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчийг ямар үйлдлээр эд хөрөнгөд нь гэм хор учруулсан гэж үзэж байгааг тодорхойлоогүй, өөрөөр хэлбэл Дажиллаагүй байхад ажилласан мэтээр түүнд цалин олгосон гэж үзэж байгаа юу? Эсхүл уг мөнгийг өөртөө авсан гэж үзэж байгаа юу? гэдэг нь тодорхойгүй байна.

 

6. Нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгч шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдал юм.

7. Хариуцагчийн ямар буруутай үйлдлийн улмаас гэм хор учирсан болохыг  нэхэмжлэгч тодорхойлоогүй байхад буюу нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцэхгүй.

 

8. Нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байхад нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэх нь нэхэмжлэлийн үндэслэлийг няцаах баримт бүрдүүлэх эрх болон зохигчийн мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх тэгш боломжийг хязгаарлах эрсдэлтэй.

 

6. Тиймээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлох шаардлагыг хангаагүй нэхэмжлэлийг нэгэнт хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн бол шүүгч мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийхдээ нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулах нь талуудын зарчмыг хөндөхгүй.

 

10. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ нотлохоор Бцагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, Бгэрчийн мэдүүлэг зэргийг шүүхэд гаргасан байх бөгөөд уг өргөдөл, мэдүүлэгт авагдсан мэдээлэл нь агуулгын хувьд ойролцоо боловч нэр зөрүүтэй, Бмэдүүлгийг тусгасан бичгийн баримтад авагдсан мэдээлэл тодорхойгүй, эргэлзээтэй /1хх 13/ байхад үйл баримтыг тодруулахаар гэрч Э, Днараас гэрчийн мэдүүлэг авхуулах тухай хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй гэсэн үндэслэлээр хүлээж авахаас татгалзсан байх бөгөөд нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар анхан шатны шүүх дүгнээгүй.

 

11. Мөн анхан шатны шүүх “А аймгийн хүүхдийн цэцэрлэгт 2,304,821 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдсон” гэж хэт ерөнхий, тодорхойгүй дүгнэлт хийсэн байна.

 

12. Эдгээр нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

13. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.827 төгрөгийг буцаан олгох үндэслэлтэй гэж үзсэн болно. 

 

14. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаарх гомдлын үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дах, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 301/ШШ2026/00135 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,827  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэхүү магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ЭНХТӨР

 

                               ШҮҮГЧИД                                В.ЦЭЦЭНБИЛЭГ

           

                                                                                            Д.БАЙГАЛМАА