| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00353/И |
| Дугаар | 00792 |
| Огноо | 2016-06-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 00792
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би,
Батдэлгэрийн Бурмаагийн нэхэмжлэлтэй, Баасанжавын Бат-Эрдэнэд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Б.Бат-Эрдэнэ, Б.Бурмаа бид хоёр эвлэрэн амьдрах хүсэлтэй байна. Тийм учраас үнэлгээ хийлгэх хүсэлтээсээ татгалзаж байна. Иймд бид хоёрын хэргийг хааж өгнө үү. Нэхэмжлэлээ татан авч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бурмаа хариуцагч Б.Бат-Эрдэнэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч цаашид хамт амьдрах хүсэлтэй байх ба нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн, байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Бурмаагийн хариуцагч Б.Бат-Эрдэнэд холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ