| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 301/2025/01094/и |
| Дугаар | 211/МА2026/00014 |
| Огноо | 2026-05-12 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 211/МА2026/00014
211/МА2026/00014
Нийгмийн даатгалын газрын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Ч.Энхтөр, шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 301/ШШ2026/000193 дугаар шийдвэртэй
Архангай аймгийн Н/РД:00/-ын нэхэмжлэлтэй
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байрлах СХХК /РД:3006433/-д холбогдох
10.266.360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Баянмөнхийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Архангай аймгийн Ншүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарын агуулга ... СХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж тайлагнах үүрэг хүлээж, мөн хуулийн 21.1 дэх заалтын дагуу нийгмийн даатгалын шимтгэлээ тайлагнах хугацаатай хэдий ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нийгмийн даатгалын шимтгэлийг 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр хүртэлх хугацаанд хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлөөгүй болно. Иймд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журмын 6.1.1-д заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл төлбөр болох 8.661.720 төгрөгийг СХХК-иар төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. СХХК нь 2025 оны 11, 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг тайлагнахад нийт нийгмийн даатгалын шимтгэлийн 1.604.640 төгрөгийн авлага үүссэн. Иймд 1.604.640 төгрөгийг СХХК-наас нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна ... гэжээ.
2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Банхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... "С” XXK нь иргэн Ц.Мөнхбат, Ц.Оюунбат нартай хамтарч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багт үйлчилгээтэй, зоорины давхартаа авто зогсоолтой, 9 давхар 56 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан. Улмаар иргэн болон компани хоорондын маргаан үүссэний улмаас татварын өр болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахгүй дансаа хаалгасны улмаас компани ажиллах боломжгүй болсон. Шүүхийн үйл ажиллагаа дуустал уг төлбөрийг барагдуулах боломжгүй байна ... гэжээ.
3. Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 301/ШШ2026/00193 дугаартай шийдвэрээр: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасныг баримтлан хариуцагч СХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 10,266,360 төгрөгийг гаргуулан Нийгмийн даатгалын санд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч СХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 179,211 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласан байна.
4. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Бдавж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга ... Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байрлах СХХК-д холбогдох, төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 10.266.360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 сарын 04-ний өдрийн 129/ШШ2026/00193 дугаартай шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгч миний бие 2026.03.23-ны өдөр гардан авч, давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж байна. Тус шүүхэд нэр бүхий иргэдээс хариуцагч байгууллагад холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх явцад нэхэмжлэгчээс манай байгууллагын дансны хөдөлгөөнийг хааснаас шалтгаалан өөрийн байгууллагын ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ биелүүлж чадахгүй байгаа талаар хариуцагч байгууллагын төлөөлөгч миний бие шүүхэд бичгээр тайлбар өгсөн. Гэтэл анхан шатны шүүх дээрх хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзээгүй өөрөөр хэлбэр ИХШХШТХ-н 80 дугаар зүйл “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” 81.1 “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараах тохиолдолд шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар түдгэлзүүлнэ”, 80.1.4-д “эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж заасныг, мөн хариуцагч байгууллагын төлөөлөгч миний нэхэмжлэгч байгууллагатай тодорхой график байгуулж эвлэрэх хүсэлтийг хүлээж аваагүй нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсгүүдийг тус тус хэрэглэлгүй шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчимд нийцээгүй гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 сарын 04-ний өдрийн 129/ШШ2026/00193 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ... гэжээ.
5. Зохигчдын давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээний агуулга ... Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй хариуцагч СХХК-ны нийгмийн даатгалын хуримтлагдсан шимтгэл, алданги болох 10.266.360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Архангай аймгийн нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нийгмийн даатгалын байцаагч Жхариуцагч СХХК-ны захирал Ббид харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээг хоёр тал зөвшөөрч хариуцагч СХХК-н нь Нийгмийн даатгалын хуримтлагдсан шимтгэл, алданги болох 10.266.360 төгрөгийг 3 хувааж төлөх. Үүнээс 2026 оны 5-р сарын 30-нд 2.000.000 төгрөг, 2026 оны 6-р сарын 30-нд 4.000.000 төгрөг, 2026 оны 8 сарын 30-нд 4.266.360 төгрөг, тус тус төлж барагдуулахаар эвлэрч байна ... гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч Архангай аймгийн Ннь СХХК-нд холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сар дуусталх нийгмийн даатгалын шимтгэл, алданги болох 10.266.360 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч төлөх боломжгүй гэж маргасан байна.
7. Анхан шатны шүүх нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасныг баримтлан хариуцагч СХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 10.266.360 төгрөгийг гаргуулан Нийгмийн даатгалын санд олгож шийдвэрлэснийг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.
8. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд зохигч эвлэрсэн, тэдний байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, эвлэрлийн гэрээ нь хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа зохигчид эвлэрэн хэлэлцсэн тохиолдолд хуульд заасны дагуу давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч талын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 301/ШШ2026/00193 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын “хариуцагч СХХК-н нь Нийгмийн даатгалын хуримтлагдсан шимтгэл, алданги болох 10.266.360 төгрөгийг 3 хувааж төлөх. Үүнээс 2026 оны 5-р сарын 30-нд 2.000.000 төгрөг, 2026 оны 6-р сарын 30-нд 4.000.000 төгрөг, 2026 оны 8 сарын 30-нд 4.266.360 төгрөг, тус тус төлж барагдуулахаар эвлэрч байна” гэсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179.212 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Д.БАЙГАЛМАА