Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 1648

 

 

 

 

  2019         10         30                                       2019/ШЦТ/1648

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Т.Э , Ү.Х  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Э , Ү.Х  нарт холбогдох эрүүгийн 1906 05733 2118 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Т.Э , /РД:/,

2. Монгол Улсын иргэн, Ү.Х , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Т.Э , Ү.Х  нарт нь 2019 оны 09 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 05 цагийн орчим Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Миракли нэртэй бааранд таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан бие биенээ цохиж, бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүгдэгч Ү.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч Т.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоорондоо тохиролцож, эвлэрсэн гомдол саналгүй...” гэв.

Хохирогч Ү.Х  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоорондоо тохиролцож, эвлэрсэн гомдол саналгүй...” гэв.

Шүүгдэгч Т.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 15-нд шөнийн 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Миракли нэртэй пабад ажиллаж байх үед хамт ажилдаг залуу болох Ү.Х д ажлын шаардлага тавихад уурлаад байсан. Тэгэхэд би уурлаж очоод Х г заамдаж авахад намайг Х  нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохиход би зөрүүлээд нүүрэн хэсэгт нэг удаа гараараа цохисон. Тэр үед манай ажлын бармен болох Номин-Эрдэнэ Жавхлан нар ирээд салгаж байх хооронд Х  миний баруун нүд рүү нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 41-46 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ү.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 15-нд шөнийн 01:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Миракли нэртэй пабад ажиллаж байх үед хамт ажилладаг залуу болох Т.Э  намайг “ажлаа сайн хийгээч” гээд уурлаад байсан. Тэгэхэд нь би “юу гэж хуцаад байгаа юм бэ” гэж хэлэхэд над руу ирээд намайг заамдаад авахаар нь би Т.Э гийн нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохиход зөрүүлээд миний хамар хэсэгт нэг удаа гараараа цохисон. Тэр үед манай ажлын бармен болох Номин-Эрдэнэ, Жавхлан нар ирээд салгаж байх үед нь би дахин Т.Э гийн нүүрэн хэсэгт нь нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 35-40 дугаар хуудас/,

Хохирогч Т.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 01 цагийн үед Х  ажлаа хийхгүй суугаад байсан бөгөөд би Х д хандан “ажлаа хийгээч” гэсэн чинь Х  “чи юу гээд хуцаад байгаа юм” гэхээр нь би очоод заамдаад авсан чинь нүүр лүү шууд гараараа нэг удаа цохисон бөгөөд би эргүүлж бас нэг удаа цохисон. Тэгээд барилцаад байж байтал хүмүүс салгасан бөгөөд намайг хойшлох үед Х  ахин баруун гараараа миний нүүр лүү ахин нэг удаа цохисон. Тухайн үед хамарнаас цус гараад нүүр хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 6-7 дугаар хуудас/,

Хохирогч Ү.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Э  түрүүлж очоод захиалга аваад над дээр ирээд ажлаа хийгээч юугаа хараад байгаа юм бэ гэхээр нь би хариуд нь юу гээд хуцаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэр үед Т.Э  над руу хүрч ирээд миний энгэрээс заамдаад авахаар нь би түрүүлээд нүүрэн хэсэгт нь нэг удаа баруун гараараа цохиход тэр бас хариуд нь миний хамар хэсэгт нэг удаа баруун гараараа цохисон. Дараа нь би дахин нүүрэн хэсэгт нь гараараа цохиход манай ажлын бармен эмэгтэй болох Номин бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 8-10 дугаар хуудас/,

Гэрч А.Жавхлангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Э  Ү.Х г заамдаад зогсож байсан бөгөөд Ү.Х  түрүүлж Т.Э г гараараа нүүрэн хэсэгт нь хоёр удаа цохиж харагдсан ба Т.Э  хариуд нь Ү.Х г гараараа нүүрэн хэсэгт нь хоёр удаа цохисон. Тэр үед би Т.Э гийн цамцнаас татаж салгахад Номин-Эрдэнэ ирээд бид хоёр хамт салгасан. Тэгтэл Ү.Х гийн хамарнаас цус гарахаар нь би цаас авчирч өгсөн мөн Т.Э гийн нүд хавдсан байдалтай ариун цэврийн өрөөнөөс гарч ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн ¹11449 дүгнэлтэд “Ү.Х гийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 19 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн ¹11311 дүгнэлтэд “Т.Э -н биед баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, баруун нүдний зовхи болон баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт зулгаралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 23 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 48, 51 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 47, 50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Т.Э , Ү.Х  нар нь 2019 оны 09 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 05 цагийн орчим Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Миракли нэртэй бааранд таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан бие биенээ цохиж, бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хохирогч Т.Э гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоорондоо тохиролцож, эвлэрсэн гомдол саналгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ү.Х гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоорондоо тохиролцож, эвлэрсэн гомдол саналгүй...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Т.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 15-нд шөнийн 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Миракли нэртэй пабад ажиллаж байх үед хамт ажилдаг залуу болох Ү.Х д ажлын шаардлага тавихад уурлаад байсан. Тэгэхэд би уурлаж очоод би Х г заамдаж авахад намайг Х  нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохиход би зөрүүлээд нүүрэн хэсэгт нэг удаа гараараа цохисон. Тэр үед манай ажлын бармен болох Номин-Эрдэнэ Жавхлан нар ирээд салгаж байх хооронд Х  миний баруун нүд рүү нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 41-46 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ү.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 15-нд шөнийн 01:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Миракли нэртэй пабад ажиллаж байх үед хамт ажилладаг залуу болох Т.Э  намайг “ажлаа сайн хийгээч” гээд уурлаад байсан. Тэгэхэд нь би “юу гэж хуцаад байгаа юм бэ” гэж хэлэхэд над руу ирээд намайг заамдаад авахаар нь би Т.Э гийн нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохиход зөрүүлээд миний хамар хэсэгт нэг удаа гараараа цохисон. Тэр үед манай ажлын бармен болох Номин-Эрдэнэ, Жавхлан нар ирээд салгаж байх үед нь би дахин Т.Э гийн нүүрэн хэсэгт нь нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 35-40 дугаар хуудас/,

Хохирогч Т.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 01 цагийн үед Х  ажлаа хийхгүй суугаад байсан бөгөөд би Х д хандан “ажлаа хийгээч” гэсэн чинь Х  “чи юу гээд хуцаад байгаа юм” гэхээр нь би очоод заамдаад авсан чинь нүүр лүү шууд гараараа нэг удаа цохисон бөгөөд би эргүүлж бас нэг удаа цохисон. Тэгээд барилцаад байж байтал хүмүүс салгасан бөгөөд намайг хойшлох үед Х  ахин баруун гараараа миний нүүр лүү ахин нэг удаа цохисон. Тухайн үед хамарнаас цус гараад нүүр хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 6-7 дугаар хуудас/,

Хохирогч Ү.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Э түрүүлж очоод захиалга аваад над дээр ирээд ажлаа хийгээч юугаа хараад байгаа юм бэ гэхээр нь би хариуд нь юу гээд хуцаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэр үед Т.Э  над руу хүрч ирээд миний энгэрээс заамдаад авахаар нь би түрүүлээд нүүрэн хэсэгт нь нэг удаа баруун гараараа цохиход тэр бас хариуд нь миний хамар хэсэгт нэг удаа баруун гараараа цохисон. Дараа нь би дахин нүүрэн хэсэгт нь гараараа цохиход манай ажлын бармен эмэгтэй болох Номин бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 8-10 дугаар хуудас/,

Гэрч А.Жавхлангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Э  Ү.Х г заамдаад зогсож байсан бөгөөд Ү.Х  түрүүлж Т.Э г гараараа нүүрэн хэсэгт нь хоёр удаа цохиж харагдсан ба Т.Э  хариуд нь Ү.Х г гараараа нүүрэн хэсэгт нь хоёр удаа цохисон. Тэр үед би Т.Э гийн цамцнаас татаж салгахад Номин-Эрдэнэ ирээд бид хоёр хамт салгасан. Тэгтэл Ү.Х гийн хамарнаас цус гарахаар нь би цаас авчирч өгсөн мөн Т.Э гийн нүд хавдсан байдалтай ариун цэврийн өрөөнөөс гарч ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн ¹11449 дүгнэлтэд “Ү.Х гийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна”  /хэргийн 19 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн ¹11311 дүгнэлтэд “Т.Э -н биед баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, баруун нүдний зовхи болон баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт зулгаралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна”  /хэргийн 23 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 48, 51 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 47, 50 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Т.Э , Ү.Х  нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Т.Э , Ү.Х  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Э , Ү.Х  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.