Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 523

 

                             Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн  би

Хүсэлт гаргагч: *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД:*******/-гийн

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Х.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Х.*******тэй 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “зээлийн гэрээ” байгуулан 2.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хүү тооцохгүй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам зээлийн үлдэгдэлд 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр зээлүүлсэн...Х.******* нь зээл авах үедээ *******, *******, тоотод оршин сууж байсан...мөн түүний регистрийн дугаараар хайлт хийлгээд гарч ирсэн , , тоот хаягаар тус тус 3 удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч оршин суугаа хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Иймд Х.*******ийн эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч М.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан тайлбартаа:  Би тус шүүхэд 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Х.*******ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтэд Х.ийн нэрийг Х.******* гэж ташаа бичиж шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байна. Иймд Х. нь , тоотод оршин суух хаягтай байх тул Х.*******ийг  эрэн сурвалжлуулах  хүсэлтээсээ  татгалзаж байна гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.******* нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Х.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч М.******* нь Х.ийг Х.******* гэж ташаа бичиж хүсэлт гаргасан. Х. нь  , тоотод оршин суух хаягтай гэх үндэслэлээр Х.*******ийг эрэн сурвалжлуулах хүсэлтээсээ татгалзсан нь хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2,  75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* овгийн *******ын ******* нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Х.*******ийг эрэн сурвалжлуулах  нэхэмжлэлийн шаардлагаас  татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хүсэлт гаргагч М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200  /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус заасугай.

 

ШҮҮГЧ                                     Н.БАЯРСҮРЭН