| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 102/2024/05950/И |
| Дугаар | 210/МА2026/01042 |
| Огноо | 2026-05-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2026/01042
******** нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 0******* сарын 10-ны өдрийн 192/ШШ2026/01786 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, *******-д тус тус холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 14,566,651,022.73 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч ******* болон *******-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, өмгөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******** нь зээлдэгч *******-тай 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ******* дугаартай зээлийн эрх нээх гэрээг, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ******** дугаартай зээлийн гэрээг, 2017 оны 0******* сарын 13-ны өдөр ******* дугаартай Эх үүсвэргүй аккредитив баталгааны эрх нээр гэрээг тус тус байгуулсан бөгөөд тус гэрээнүүдэд нэмэлт өөрчлөлт оруулж, нийтдээ 7,031,355,322.53 төгрөгийн зээл олгож, тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагч *******, *******-ийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалсан.
Хариуцагч ******* нь дээрх зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 7,031,355,322.53 төгрөг, хүү 6,362,499,609.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,172,627,090.9 төгрөг, нийт 14,566,482,022.73 төгрөг төлөх үүрэгтэй байгаа бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд 169,000 төгрөгийг зардал гаргасан.
Иймд хариуцагч *******-аас зээлийн гэрээний үүрэгт 14,566,651,022.73 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн хөрөнгөөр хангуулж өгнө үү.
1.2. *******-д холбогдуулан гаргасан тус компанийн өмчлөлийн зүйл болох Сонгинохайрхан дүүрэг дэх зоорийн бүрэн автомат тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
2. Хариуцагч *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:
******* нь хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан боловч тус гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй тул гэрээнүүд хэрэгжээгүй.
Нэхэмжлэгч нь хэрэгт зээлийн дансны хуулга гаргаж өгөөгүй байгаа нь хариуцагч талын тайлбарыг нотолж байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч талаас тус зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хариуцагч ******* нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 45******* зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 14,566,651,022 төгрөг 73 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгч ********-д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг нэхэмжлэгчид сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч *******-ийн эзэмшлийн, нэгж талбарын * дугаартай, Хан-Уул дүүрэг, ******* хороонд байрлах 1,700 м.кв талбай бүхий талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар, Улсын бүртгэлийн * дугаартай, Хан-Уул дүүрэг ******* хороо, Чингисийн өргөн чөлөө, ******* баруун урд байрлах 2,160-н м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, хариуцагч "*******-ийн эзэмшлийн, нэгж талбарын * дугаартай, Баянгол дүүрэг, 3 дугаар хороонд байрлах 512 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газар, "*******-ийн эзэмшлийн, нэгж талбарын ********тай, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах 1,500 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар, "*******-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн * дугаартай, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төв бүс, * тоот хаягт байрлах 1,008-н м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, "*******-ийн эзэмшлийн, нэгж талбарын * дугаартай, Хан- Уул дүүрэг, ******* хороонд байрлах 3,418-н м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар, "*******-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн * дугаартай, Хан-Уул дүүрэг, ******* хороо, Үйлдвэр *, Чингисийн өргөн чөлөө гудамж, 49 тоот хаягт байрлах 1,896-н м.кв талбай бүхий үйлчилгээ, албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, "*******-ийн бараа материалын үлдэгдэл, ирээдүйд борлуулалтаас болон дансуудаар орж ирэх мөнгөн хөрөнгө зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 73,061,405 төгрөг 01 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 73,061,405 төгрөг 01 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгч ********-д олгож шийдвэрлэсэн.
5. Хариуцагч *******-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээс бодитоор хэдэн төгрөгийг хэзээ шилжүүлсэн гэдгийг тогтоож, тус асуудлаар зохигчид мэтгэлцэж, байр сууриа илэрхийлэх нь хуульд нийцнэ. Зээлийн дансны хуулгыг хэрэгт авахгүйгээр тус маргааныг шийдвэрлэх, бодитой дүгнэлт хийх боломжгүй.
Зээл авсан хугацаа нь цар тахал /Covid-19/ жилүүдтэй давхацдаг бөгөөд зээлдэгчид үйл ажиллагааны дарамт учирч энэ талаар ********-д мэдэгдэн хамтран ажиллаж байсан. Хариуцагчийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг ашиглан авсан зээлийн хүүг үндсэн зээлдээ нэмэх байдлаар зээлийн хэмжээг зохиомлоор өсгөх, нэмж зээл олгож байгаа мэт боловч олгосон зээлийг бие даан захиран зарцуулах эрхийг бүрэн олгоогүй зэрэг нөхцөл байдлаа нуух зорилгоор зээлийн дансны хуулгыг анхан шатны журмаар хэргийг хэлэлцүүлэхэд гаргаж өгөөгүй.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч ********ын зүгээс маргааны зүйлд холбогдох №*тоот Зээлийн эрх нээх гэрээ, ******** тоот Зээлийн гэрээ зэрэг гэрээ, хэлцэл болон эдгээрт оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу тухай бүр шилжүүлсэн зээлийн мөнгөн хөрөнгө, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зээлийн тооцоололд тусгагдсан тооцооллыг баталгаажуулах зорилгоор зээлийн дансны хуулгыг гаргуулж өгөхийг шүүхээс хүссэн боловч хангаагүй.
Хэрэгт авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн №З* тоот Зээлийн эрх нээх нэмэлт гэрээгээр нийт 7,600,000,000 төгрөг байхаар зээлийн хэмжээг тохиролцсон. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцоолол дээр 24.5 тэрбум гэж бичигдсэн нь үлдэгдэл 17 гаруй тэрбум төгрөгийг ямар гэрээ, хэлцэл дээр үндэслэн олгосон, эсхүл бодитоор олгоогүй зэрэг асуудлыг шүүх дүгнэлгүй орхигдуулсан.
******** тоот Зээлийн гэрээний тухайд тус зээлийг "*" банкны гадаад эх үүсвэртэй зээлийн санхүүжилтээр санхүүжүүлэхээр тохиролцсон. Улмаар тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээл нь Худалдаа хөгжлийн банкны эх үүсвэрээр төлөгдөх буюу тус зээлийн гэрээний 6.2.28- д зааснаар "зээлдэгч нь эх үүсвэр эргэн төлөгдөх өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрийн хугацаа хэтрэлттэй байх нөхцөлд банк зээлийг хугацаа хэтэрсэн үндсэн төлбөрийн дүнгээр 1 сарын хугацаатай жилийн 15.6 хувийн Худалдаа Хөгжлийн банкны эх үүсвэрт шилжүүлэн төлнө", улмаар 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ********-1 тоот Зээлийн гэрээний нэмэлтийн 3.2.2-д "жилийн 14.4% (Худалдаа хөгжлийн банкны эх үүсвэртэй зээлийн хувьд болон гадаадын эх үүсвэртэй зээл нь Худалдаа Хөгжлийн банкны эх үүсвэртэй зээлд шилжсэн тохиолдолд тооцогдоно)" хэмээн тохиролцсон.
Мөн талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан ********-2 тоот Зээлийн гэрээний нэмэлт гэрээний хавсралтаар эргэн төлөгдөх хуваарийг нийт 395,044.90 ам.долларыг 2020 оны 0******* сарын 25-ны өдөр хүртэл эргэн төлөхөөр тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаас харвал 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар олгосон зээлийг 1,083,201,120.83 төгрөг хэмээн тодорхойлжээ.
Талуудын байгуулсан гэрээгээр зээлийг хугацаа хэтэрсэн өдрөөр шилжүүлнэ гэсэн байтал хэрхэн ямар учраас 1 сарын хугацаа хэтрүүлж 30 хоногийн дараа төгрөгт хөрвүүлж шилжүүлсэн нь тодорхойгүй үлдэж байна.
Хэрэгт авагдсан "эх үүсвэргүй аккредитив", "баталгааны эрх нээх нэмэлт гэрээ" зэрэг хэлцэл нь зээлийн гэрээнээс эрх зүйн хувьд өөр шинжтэй байхад шүүх эдгээрийг зээлийн үүрэгтэй адилтган үзсэн төдийгүй барьцаагаар хангуулсан нь үндэслэлгүй болсон.
Мөн нэхэмжлэгч талаас өгсөн тооцооллоор хариуцагч нь 6,901,355,935.09 төгрөг эргүүлэн төлсөн гэж үзсэн байх ба эргэн төлөлт хийсэн гэж үзэж байгаа бол тухайн төлбөрийг аль гэрээний үүрэгт тооцож, хүү нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоос хассан эсэх нь тодорхойгүй байна.
5.2. 2026 оны 0******* сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас итгэмжлэлийн хугацаа дууссан тул дахин итгэмжлэлийг сунгасан. Цаг хугацааны хувьд итгэмжлэлийн хугацаа дууссан үеэс хойших процесс ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримттай хариуцагч талыг танилцуулах, мэтгэлцэх зарчмыг хангах ёстой байтал хангаагүй.
Мөн итгэмжлэлийн хугацаа дуусан өдрөөс хойш буюу шүүхээс 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 192/ШЗ2025/43764 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 2025 оны 1******* сарын 04-ний өдрийн 192/ШЗ2025/51639 дугаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах захирамж гаргасан байх боловч энэ тухай танилцуулах, мэдэгдэх ажиллагааг орхигдуулсан.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч авах хүсэлтийг шүүхээс хүлээж аваагүй байгаа нь ноцтой зөрчил мөн юм.
5.3. Нэхэмжлэлийн үндэслэлийг тогтоож буй зээлийн гэрээний нэмэлтүүдэд удаа дараалан өөрчлөлт оруулсан байх боловч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийг шинэчлэн тогтоож, үүрэг гүйцэтгэх хэмжээг харилцан тохиролцоогүй.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүх аль гэрээний аль үүргийг ямар хэмжээгээр барьцаагаар хангаж байгааг тодорхой тогтоолгүйгээр бүх гэрээг нэгтгэн барьцаагаар хангуулсан нь барьцааны эрх зүйн суурь зарчмыг зөрчсөн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрээс харвал *******-ийн чухам ямар бараа материалын үлдэгдэл, мөн ирээдүйд борлуулалт гэж юуг ойлгох болон ямар дансаар орж ирсэн орлогоос барьцаа хөрөнгийг хангуулах талаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр хангаж шийдвэрлэсэн.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.
6. Хариуцагч *******-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
******* нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ********-тай №ЗБ/СС1701277016-6-8 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /цаашид "барьцааны гэрээ" гэх/-ийг байгуулсан. Уг гэрээнд МЗЭНГ/СС170127016-6 тоот Зээлийн эрх нээх гэрээ, A/CC170127016-7 тоот Эх үүсвэргүй аккредитив нээх, баталгаа гаргах гэрээ, №ЗГ/СС170127016-7 тоот зээлийн гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ гэсэн 3 гэрээ багтах учиртай. Гэтэл анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр хангах үүрэг хүлээгээгүй зээлийн гэрээг үндэслэн анх тохиролцсон дүнгээс их дүнгээр хангуулахаар шийдвэрлэсэн.
Зээлийн гэрээнүүдэд удаа дараа нэмэлт өөрчлөлт орж, зээлийн хэмжээ нэмэгдэж улмаар үүнийг дагалдан зээлийн нөхцөл, эргэн төлөх хугацаа өөрчлөгдсөн байна. Эдгээр үндсэн үүргийн өөрчлөлт бүрд барьцааны гэрээг шинэчлэн байгуулсан эсэх, барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах хэмжээ, гүйцэтгэх үүргийн хамрах хүрээ өөрчлөгдсөн эсэх талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн *******-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мэтгэлцэх зарчим, зохигчдын эрх, үүрэг, нотлох баримт гаргах болон үнэлэхтэй холбоотой зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор зээлийн гэрээ, нэмэлт гэрээнүүд, барьцааны гэрээ, зээлийн тооцоолол болон холбогдох бусад баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Талуудын хооронд 2017 оноос эхлэн зээлийн эрх зүйн харилцаа үргэлжилж, зээлийн хугацаа сунгах, эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх, хүүгийн нөхцөлд өөрчлөлт оруулах зэрэг нэмэлт гэрээнүүдийг удаа дараа байгуулж хэрэгжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Зээлийн гэрээ болон нэмэлт гэрээнүүдэд *******, *******-ийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч н.Мөнхжаргал гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн хувийг хугацаанд нь гардан авахгүй байх, шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхгүй, тайлбар, татгалзал болон нотлох баримтаа хуульд заасан хугацаанд гаргаж өгөхгүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээл авсан хэмжээ, гэрээний хэрэгжилттэй холбоотой үндэслэл бүхий татгалзал, эсрэг нотлох баримтыг анхан шатны шүүхэд бүрэн гаргах боломжтой байсан боловч мэтгэлцээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэрэв хэргийг анхан шатны шүүх рүү буцаавал маргаан дахин удаашрах, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол дахин зөрчигдөх, шүүхийн ажиллагаа дахин хойшлох, процесс дахин давтагдах эрсдэлтэй.
Түүнчлэн барьцаа хөрөнгийн дараалал тогтоох, ямар хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах асуудал нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны шатанд шийдвэрлэгдэх зохицуулалттай байгаа.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү.
8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ******* болон ******* нь хэн алины гаргасан гомдлыг дэмжсэн байр суурийг илэрхийлсэн.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,566,651,022 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
2.1. Хариуцагч ******* нь гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн хувийг гардан аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй.
3. Анхан шатны шүүх маргаанд хамаарах үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
3.1. Нэхэмжлэгч нь хариуцагч *******-д холбогдуулж 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗЭНГ/СС170127016-6 тоот "Зээлийн эрх нээх гэрээ" болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 4 гэрээ, 2017 оны 0******* сарын 13-ны өдрийн А/СС170213002-6 тоот Эх үүсвэргүй аккредитив, баталгааны эрх нээх гэрээ" болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 3 гэрээ, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/СС170816022-7 тоот Зээлийн гэрээ болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2 удаа гэрээ зэрэгт үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 7,031,355,322.53 төгрөг, хүү 6,362,499,609.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,172,627,090.9 төгрөг, нийт 14,566,482,022 төгрөг гаргуулахаар шаардсан.
3.2. Гэвч хэрэгт авагдсан баримтаар гэрээ тус бүрээр ямар хэмжээний зээл олгогдсон, хэдий хэмжээний төлөлт хийгдсэн, тухайн төлөлтийг үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд хэрхэн суутган тооцсон, түүнчлэн гэрээний нэмэлт өөрчлөлт бүрийн дараа дээрх тооцоолол хэрхэн өөрчлөгдсөн үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тогтоогоогүй.
Үүний улмаас нэхэмжлэгчийн шаардаж буй үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ бодитой эсэх, төлөлтүүдийг хэрхэн суутган тооцсон эсэх, аль гэрээний хүрээнд хэдий хэмжээний үүргийн үлдэгдэл үүссэн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.
3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарлах замаар дээрх үйл баримтыг тогтоох үүрэг анхан шатны шүүхэд ногдоно.
Анхан шатны шүүхийн гаргасан хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлд хамаарч байх бөгөөд одоо залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй.
3.4. Хэргийн оролцогч маргасан эсэхээс үл хамаарч нэхэмжлэлд заасан гэрээ тус бүрийн үлдэгдэл, төлөлтийн задаргаа, төлбөрийг үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд хэрхэн тооцсон, түүнчлэн нэмэлт гэрээ бүрийн дараа тооцоолол хэрхэн өөрчлөгдсөн зэрэг үйл баримтыг шүүх тогтоох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэх болохыг дурдвал зохино.
4. Хариуцагч *******-д 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, тайлбар, татгалзал гаргах, нотлох баримт бүрдүүлэх зэрэг эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд хэргийн материал танилцуулаагүй, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох боломж олгоогүй, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй гэх гомдлыг хангахгүй орхив.
4.1. Мөн хариуцагч *******-ийг эрэн сурвалжлахтай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн болон сэргээсэн тухай захирамжийг хариуцагч талд шүүхээс танилцуулаагүй байна.
Гэвч нэхэмжлэгч нь уг хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул дээрх зөрчил нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд нөлөөлөхүйц эрх зүйн үр дагавар үүсгээгүй, одоо нөхөн залруулсан ч үр дүн гарахааргүй байгаа учир холбогдох гомдлыг хангахгүй орхив.
4.2. Харин хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул бусад давж заалдах гомдлын үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөхгүй болохыг дурдаж байна.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 0******* сарын 10-ны өдрийн 192/ШШ2026/01786 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хариуцагч *******-ийн 73,061,405 төгрөгийг, *******-ийн 140,400 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 17******* зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Т.БАДРАХ