Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 524

 

                             Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн  би

Хүсэлт гаргагч: Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын 23 дугаар гудамж 03 тоотод оршин суух, Боржигон овгийн Нүрдэвийн Зоригт /РД:ЧК47111517/ын

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Дамдинсүрэнг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Зоригт шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Дамдинсүрэн нь миний эзэмшил газар дээр   дур мэдэн /1600х6000х22000/ газрын ажил хийсэн тул нөхөн сэргээлгэх шаардлагатай байна. Дамдинсүрэнгийн гэрийн хаяг утасыг мэдэхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул  эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Н.Зоригт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан тайлбартаа:  Би тус шүүхэд Н.Дамдинсүрэнг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Гэтэл Н.Дамдинсүрэн нь Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1а-12 тоотод оршин суух хаягтай гэж шүүхэд тайлбар өгсөн байна. Иймд Н.Дамдинсүрэнг эрэн сурвалжлуулах  шаардлагагүй тул хүсэлтээсээ  татгалзаж байна гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Зоригт нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Дамдинсүрэнг  эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч Н.Зоригт нь Н.Дамдинсүрэнгийн хаяг тодорхой болсон, эрэн сурвалжлуулах шаардлагагүй гэх үндэслэлээр хүсэлтээсээ татгалзсан нь түүний тайлбараар тогтоогдсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн  58.3-т  зааснаар хүсэлт гаргагч Н.Зоригт улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2,  75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хүсэлт гаргагч Боржигон овгийн Нүрдэвийн Зоригт нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Дамдинсүрэнг эрэн сурвалжлуулах  нэхэмжлэлийн шаардлагаас  татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн  58.3-т  зааснаар хүсэлт гаргагч Н.Зоригтыг тус шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 104/ШЗ2016/01367 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг  дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус заасугай.

 

                                                 ШҮҮГЧ                                     Н.БАЯРСҮРЭН