| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 139/2025/00798/и |
| Дугаар | 01 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 01
2026 01 206/МА2026/000001
******* ******* ******* ******* ******* ххк-ний
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж. даргалж, Ерөнхий шүүгч Н., шүүгч М. нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 сарын 31-ний өдрийн 319/ШШ2025/00791 шийдвэртэй,
******* ******* дүүргийн ******* хороо хорооллын байранд оршин байрлах, “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн Жаргалант сумын багийн ******* айлын орон сууцны тоотод оршин суух, овгийн Баттулгын Ариун*******галд холбогдох,
“Зээл 10,536,470.72 төгрөг, хүү 2,168,920.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 628,598.******* төгрөг, нийт ,334,259.40 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 12 сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.ын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1 ******* ******* ******* ******* *******” ХХК нь хариуцагч Б.Ариун*******галд холбогдуулан “Зээл, хүүг хугацаанд нь төлөөгүй” гэх үндэслэлээр зээл 10,536,470.72 төгрөг, хүү 2,168,920.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 628,598.******* төгрөг, нийт ,334,259.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1 Хариуцагч Б.Ариун*******гал нь нэхэмжлэлээс зээл 10,536,470.72 төгрөг гаргуулах тухай хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хүү 2,168,920.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 628,598.******* төгрөг гаргуулах тухай хэсгийг эс зөвчөөрчээ.
3.Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 сарын 31-ний өдрийн 319/ШШ2025/00791 шийдвэрээр:
3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус баримтлан хариуцагч Б.Ариун*******галаас зээл 10,536,470.72 төгрөг, хүү 2,168,920.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 628,598.******* төгрөг, нийт ,334,259.40 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК-д олгож,
3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 60 зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн хариуцагч Б.Ариун*******галд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 224,621 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ариун*******галаас улсын тэмдэгтийн хураамжид 224,621 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК-д олгож,
3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч Б.Ариун*******гал давж заалдах гомдолдоо: Тус анхан шатны шүүхийн шийдвэрээр үндсэн зээл 10,536,470,8 төгрөг, хүү 2168920 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 628598 төгрөг нийт ,334,259 төгрөг хариуцагч надаас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тухайн шийдвэрийн нэмэгдүүлсэн хүү гаргуулсан хэсгийг эс хүлээн зөвшөөрч байна. Учир нь Б.Ариун*******гал миний хувьд тухайн зээлийн мөнгийг хүүгийн хамт хэсэг хугацаанд төлж байсан боловч санхүүгийн хүнд байдалд орж хуваарийн дагуу төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн үнэн болно. Би тухайн *******-аас үндсэн зээд болон хүүгийн хат төлөхөөр тохирсон нь үнэн боловч давхар ийм хүүгээс хүү тооцохоор тохиролцоогүй энэ талаар гэрээ байгуулахдаа ярилцаагүй, тайлбарлаж өгөөгүй тул энэхүү нэмэгдүүлсэн хүү болох 628598 төгрөгийг төлөх боломжгүй билээ. Иймд нэгэнт харилцан тохиолцоогүй хүүг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага Б.Ариун*******галд 2024 оны 06 сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэйгээр тооцож 1 жилийн хугацаатай зээлсэн. Гэтэл Б.Ариун*******гал нь хугацаандаа зээлээ төлдөггүй байсан. Манай зүгээс удаа дараа шаардлага тавьдаг байсан боловч зээлээ төлөхгүй алга болсон учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээний 2.1 дэх заалтад “зээлийн нөхцөл”-ийг тодорхой заасан. Мөн гэрээний 2.5 дахь заалтад “нэмэгдүүлсэн хүү”-гийн талаар дэлгэрүүлээд бичиж өгсөн.
Ингээд гэрээнд зааснаар бодохоор Б.Ариун*******галын үндсэн зээл 10,536,472 төгрөг, хүү 2,168,920.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 628,598.******* төгрөг нийт ,334,529.09 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК нь хариуцагч Б.Ариун*******галд холбогдуулан “Зээл, хүүг хугацаанд нь төлөөгүй” гэх үндэслэлээр үндсэн зээл 10,536,470.72 төгрөг, хүү 2,168,920.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 628,598.******* төгрөг, нийт ,334,259.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2024 оны 06 сарын 20-ны өдрийн №ЗГ-11920115004485 тай “Зээлийн гэрээ”, эргэн төлөлтийн хуваарь, хүү, тооцооллын хүснэгт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зэрэг нотлох баримтуудыг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд ирүүлжээ.
4. Хариуцагч Б.Ариун*******гал нь нэхэмжлэлийн шаардлагаас зээл 10,536,470.72 төгрөг гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хүү 2,168,920.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 628,598.******* төгрөг гаргуулах хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.
5. Шүүх “талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна” гэж дүгнэн нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.Ариун*******галаас зээл 10,536,470.72 төгрөг, хүү 2,168,920.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 628,598.******* төгрөг, нийт ,334,259.40 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.
6. Хариуцагч Б.Ариун*******гал нь “нэмэгдүүлсэн хүү 628,598.******* төгрөгийг төлөхгүй, шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.
6.1 Анхан шатны шүүх хариуцагч Б.Ариун*******галаас зээл 10,536,470.72 төгрөг, хүү 2,168,920.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 628,598.******* төгрөг, нийт ,334,259.40 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд Иргэний хуулийн холбогдох хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
6.2 Хариуцагч Б.Ариун*******галын гомдол болон түүний өмгөөлөгч Г.гийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байна.
6.3 Хариуцагч Б.Ариун*******гал нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байх тул “хүүгээс хүү тооцохоор тохиролцоогүй, энэ талаар гэрээ байгуулахдаа ярилцаагүй, тайлбарлаж өгөөгүй” гэх агуулгатай гомдол үндэслэлгүй байна.
6.4 Зээлийн гэрээний 2.1.5 дахь хэсэгт “нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн хүүгийн 20% байхаар талууд тохиролцсон” нь Иргэний хуулийн 452 зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК нь нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн хүү болох 4,519,481.19 төгрөгийн 20%-иас хэтрэхгүй хэмжээний буюу 628,598.******* төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь хууль болон талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний агуулгад нийцсэн байна.
Иймд нэмэгдүүлсэн хүү нь 2,168,920.50 төгрөгийн 20%-аас илүү байгаа нь “хууль зөрчсөн” гэх агуулгатай хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 60 зүйлийн 60.1-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,510 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 сарын 31-ны өдрийн 319/ШШ2025/00791 тай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 60 зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Б.Ариун*******галын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,510 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргахгүйг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР