| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00914/И |
| Дугаар | 00848 |
| Огноо | 2016-06-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 00848
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өнөр сум Оюут багт байрлах Эрдэнэт-99 СӨХ гүйцэтгэх захирал З.Равдан
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-25а-6 тоотод оршин суух С.Отгон
200 172 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 25-нд хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Эрдэнэт-99 СӨХ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай Эрдэнэт-99 СӨХ-ны нэхэмжлэлтэй, 2-р хорооллын 25а байрны 6 тоотын сууц өмчлөгч С.Отгон нь СӨХ-ны төлбөр 200 172 төгрөгийг 2016 оны 06 сарын 15-ны өдөр төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эрдэнэт-99 СӨХ нь хариуцагч С.Отгоноос 200 172 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.
Нэхэмжлэгч Эрдэнэт-99 СӨХ нь нэхэмжлэлийн шаардлага болох 200 172 төгрөгийг хариуцагч С.Отгоноос авсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар хүсэлтээ шүүхэд ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1,123.2-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Эрдэнэт-99 СӨХ нь хариуцагч С.Отгонд холбогдуулан 200 172 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6 656 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 3 328 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 3 328 төгрөгийг хариуцагч С.Отгоноос тус тус гаргуулан нэхэмжлэгч Эрдэнэт-99 СӨХ-д олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ