| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00801/И |
| Дугаар | 00853 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 00853
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг Уртын гол Баянтал 5 дугаар гудамж 13 тоотод оршин суух Алаг адуун овогт Юнрэнгийн Оюунаа /ИТ: 78062806/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шинэ тосгон 3-5 тоотод оршин суух Цахар овогт Жигжидийн Сүхбаатар /ДЭ: 74022612/
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ю.Оюунаа , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.Оюунаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Юнрэн овогтой Оюунаа нь Жигжид овоготой Сүхбаатартай 2013 он танилцаад 2015 оны 6 дугаар сарын 18-нд хүү С.Азбаярыг төрүүлсэн. Бид 2 хамт амьдардаггүй. Ж.Сүхбаатар нь ажил төрөл хийдэггүй . Байнга архи дарс ууж, гадуур хонож, хэдэн өдрөөр явчихдаг. Ийм явдлаас болоод байнгын хэрүүлтэй байдгийн улмаас тусдаа амьдарч байгаа. Ж.Сүхбаатар нь хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй, хүүхдийнхээ өмнө ямар ч хариуцлага хүлээдэггүй, эцэг хүний үүргээ биелүүлдэггүй. Иймд би эцгээр нь хуулийн дагуу хүүхдийнхээ тэтгэмжийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байх тул шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Сүхбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж. Сүхбаатар би адуу маллаад хөдөө байнга байдаг. Миний бие Ю.Оюунаатай 2013 онд танилцсан. Бидний хүү С. Азбаяр 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн. Одоо удахгүй нэг нас хүрнэ. Ю.Оюунаа нь том хүү Энхүүл бага хүү С. Азбаярын хамт амьдардаг. Би хөдөө голдуу байдаг тул хааяа Эрдэнэтэд орж ирээд Ю.Оюунаагийнд очдог. Тэр заримдаа хаалга үүдээ түгжчихээд гэртээ оруулдаггүй, хүүхэдтэй минь уулзуулдаггүй хөөгөөд байдаг. Ю.Оюунаа нь маш их ууртай, ууралсан үедээ том дуугаар хашигчаад загнаад байдаг. Түүний энэ байдлаас хүүхдүүд маш их айдаг, хүү маань айгаад уйлдаг. Би тэвчихгүй гараад л явдаг. Би хааяа л архи уудаг. Би гэртээ, эсвэл хөдөө л байдаг. Гадуур дотуур хонож өнжиж явсан удаа байхгүй юм. Би Ю.Оюунаад “Чи ажилдаа ор, би хүүгээ харна“ гэхэд тэр зөвшөөрдөггүй юм. Би хүүхэддээ хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзах зүйл байхгүй. Тэтгэлэгийг нь төлнө. Харин хүүхдээ өөрийнхөө асрамжинд авч үлдэх хүсэлтэй байна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.Оюунаа нь хариуцагч Ж.Сүхбаатарт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2013 оноос хамтран амьдарч, нэхэмжлэгч Ю.Оюунаа нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүү Сүхбаатарын Азбаярыг төрүүлсэн, хариуцагч Ж.Сүхбаатар нь С.Азбаярын төрсөн эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар ирүүлсэн бөгөөд захиргааны журмаар төрсөн эцэг нь мөн болохыг хүлээн зөвшөөрч хүү Азбаярыг өөрөөрөө овоглосон болох нь С.Азбаярын 6101001180 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, хүү С.Азбаяр одоо эрүүл бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан “Үйлс бадрах” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор нотлогдож байна.
С.Азбаяр төрсөн цагаасаа эхлэн эх Ю.Оюунаагийн асрамжид байгаа болох нь зохигчийн тайлбар, Уртын гол багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Хүүхдийн насны байдал, эхийн асаргаа болон ээнэгшин дассан орчин нөхцлийг харгалзан хүү С.Азбаярыг эх Ю.Оюунаагийн асрамжид байлгах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Ж.Сүхбаатар нь хүү С.Азбаярыг тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу тэтгэлэг гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Хариуцагч Ж.Сүхбаатар нь шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн түүнийг байлцуулахгүйгээр хурлыг үргэлжлүүлэх тухай хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийг байлцуулахгүйгээр, нэхэмжлэгчийн тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч Ж.Сүхбаатар хүү С.Азбаярыг өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй гэж хариу тайлбарт дурдсан байх боловч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасны дагуу чөлөөлөгдөх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагч Ж.Сүхбаатараас 26 092 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ