| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00848/И |
| Дугаар | 00854 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 00854
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-26-66 тоотод оршин суух Боржигон овогт Дүлзэнгийн Баасансүрэн /УУ: 61040204/
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Баасансүрэн, нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Баасансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Д.Баасансүрэн ажилласан жил буюу тэтгэвэрээ тогтоолгоход хөдөлмөрийн дэвтэр засвартай гэж үзсэн. Тухайн үед ээжээрээ овоглож байгаад сүүлд паспорт авах үед ааваараа овоглох болсон. Иймд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Дүлзэн овогтой Баасансүрэн миний биеийг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Боржигон овогт Дүлзэнгийн Баасансүрэн нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Дүлзэнгийн Баасансүрэнгийн засвартай гэх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Дүлзэнгийн Баасансүрэнгийнх мөн болох нь түүний шүүхэд мэдүүлсэн тайлбар, иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 149 дугаартай Д. Баасансүрэнгийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт эцэг Л.Дүлзэн, эх Б.Янжмаа нарын охин болж 1961 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хоёрдугаар төрөх газар төрснийг 1961 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгэсэн гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 415717, 0133088 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дүлзэнгийн Баасансүрэн гэсэн засвартай бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, уг дэвтрийн 17 дугаар хуудсанд 415717 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр олгов гэсэн бичилт бүхий Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тамга гарын үсэгтэй баталгаажуулалт, 1995 оноос 2006 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Янжмаагийн Баасансүрэнгийн 7886 дугаартай бага ангийн багшийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр давхар нотлогдож байх тул хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Д.Баасансүрэн эх Б.Янжмаагаар овоглож байх үедээ олгосон хөдөлмөрийн дэвтрээ зассан нь дээрхи нотлох баримтаар нотлогдсон, хөдөлмөрийн дэвтэрт дурдсан бага ангийн багшийн үүрэгт ажлыг одоог хүртэл хийж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Дүлзэнгийн Баасансүрэн гэсэн засвартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогт Дүлзэнгийн Баасансүрэн мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Баасансүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ