Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2026/00658

 

 

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/10776 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах аман хэлцлээс татгалзаж, 1,000,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь 2017.08.24-ний өдөр *******тэй байгуулсан арилжааны гэрээгээр тодорхой хөрөнгүүдийг харилцан өмчлөлдөө шилжүүлэхээр тохиролцсон. ******* нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4-р хороо *******гудамж, ******* хаягтай, ******* талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай, хувийн сууцыг *******ын өмчлөлд 360,000,000 төгрөгөөр үнэлэн шилжүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хөрөнгө нь *******ын өмчлөлд бүртгэлтэй ба *******ын хүсэлтээр 2017.09.12-ны өдөр ******* нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу *******д шилжүүлж, арилжааны гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

******* нь *******гээс шилжүүлэн авах ёстой байсан хувийн сууцаа *******д шилжүүлсэн нь ******* тухайн хувийн сууцыг *******аас худалдан авах сонирхолтой байсан учир *******ын өмчлөлөөс шууд *******д шилжүүлэх аман хэлцэл хийснээр дээрх хувийн сууц *******д шилжсэн. Талууд татвар бага төлөх үүднээс гэрээний үнийг 30,000,000 төгрөг гэж тусгасан ч бодит байдалд гэрээний үнэд ******* нь *******т 30,000,000 төгрөг өгөөгүй. Харин ******* нь *******тай аман хэлцлээр тохиролцохдоо хувийн сууцыг худалдан авах үнэд 1,000,000,000 төгрөгөөр үнэлэгдэх барилгын арматурыг 2017.11-р сараас 2018.11-р capын хугацаанд *******д нийлүүлэхээр тохиролцсон ч 1,000,000,000 төгрөг эсхүл уг үнийн дүнд тохирох арматураа нийлүүлээгүй.

Уг хувийн сууц бусдын өмчлөлд шилжиж, банкны барьцаалбарт бүртгэгдсэн, тохиролцсон аман хэлцэл хэрэгжихгүй болсон тул нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах аман хэлцлээс татгалзаж, тохиролцсон 1,000,000,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулна гэжээ.

 

2.Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга: *******, ******* нарын байгуулсан аман хэлцэл биелэгдээгүй нь *******, ******* нарын байгуулсан 2017/09/12-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болох үндэслэлгүй юм. ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж хувийн сууцыг нэхэмжлэгч *******ын хүсэлтээр *******д шилжүүлж гэрээний үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлд дурдсан хувийн сууц нь *******ын өмчлөлд байхгүй. ******* нь *******тай уулзаж байгаагүй ба тэрээр үл хөдлөх хөрөнгө худалдаж авах хүсэлт гаргаж байгаагүй. ******* нь нэхэмжлэлд дурдсан хувийн сууцыг зээлдүүлсэн мөнгөний барьцаанд шилжүүлэн авсан ба зээл төлөгдсөний дараа нэр заасан хүний нэр дээр шилжүүлэн өгсөн. Уг хувийн сууцны жинхэнэ эзэн хэн болох, ямар учиртай хөрөнгө болох, *******ын нэхэмжлэлд дурдсанаар хэний хооронд байгуулсан арилжааны гэрээний зүйл байсан эсэхийг мэдэхгүй. *******аас *******д итгэмжлэл өгч *******ын нэр дээр шилжүүлснээс хойш тус хувийн сууцны талаар мэдэхгүй. ******* нь *******д тухайн гэрээний үнэд барилгын арматур нийлүүлнэ гэсэн тохиролцоо байхгүй. Тэдний хооронд худалдах-худалдан авах гэрээний хүсэл зориг, хэлэлцэн тохиролцсон нөхцөл байгаагүй учир *******д гэрээний үүрэг биелүүлэх үүрэг үүсээгүй.

******* нэхэмжлэлтэй танилцаад болсон явдлын талаар тодруулсан, мөн *******тай 2023.09.20-ны өдөр холбогдоход тэрээр ...чи бид хоёрын хооронд ямар ч гэрээ хэлцэл байхгүй. Тухайн үед ******* гэдэг хүн надад энэ хүн рүү (*******) байрыг шилжүүлж өг, тэгээд арматур, бетон болгоё гэхэд нь би шилжүүлж өгсөн. Чи ******* гэдэг хүн намайг энэ байрыг шилжүүлж ав гэж хэлээд авсан гэсэн тайлбарыг шүүхэд гаргахад болно. Чи бол шилжүүлж авсан гэдгээр наад дээр чинь орчихсон байгаа, тайлбараа өгчихвөл би *******тай ярих гэж байгаа. Эко Капитал намайг шүүхэд өгсөн, би *******д холбогдуулж гомдол гаргасан гэсэн тайлбарыг өгсөн байна.

Иймд ******* нь *******ын нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч биш бөгөөд *******, ******* нарын хоорондын нэхэмжлэлд дурдсан шиг хэлцэл, тохиролцоо байхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч *******ын хариуцагч *******д холбогдуулан Хан-Уул дүүргийн 4-р хороо, *******гудамж, ******* хаягтай, ******* талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай, хувийн сууцыг худалдан авах гэрээнээс татгалзаж, 1 тэрбум төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч *******т холбогдох *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хариуцагч *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,935,000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримт, хэргийн зарим оролцогчийн шүүхэд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас үнэлэхгүйгээр үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу хэрэглэсэнд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч ******* нь *******тэй 2017.08.24-ний өдөр байгуулсан Арилжааны гэрээ-ээр өөрийн өмчлөлийн 440 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг *******гийн өмчлөлд 880,000,000 төгрөгөөр шилжүүлэх, ******* нь ХУД, 4 хороо, Нүхтийн ам, ******* хаягтай, ******* талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг 360,000,000 төгрөгөөр үнэлэн шилжүүлэхээр, мөн *******аас өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2017.09.05-ны өдөр *******гийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтад маргаангүй талаар, мөн талууд дээрх хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэхээр үүрэг хүлээснээр *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн байдаг.

Гэтэл нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын хооронд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох арилжааны гэрээний зүйл болсон *******гээс *******д шилжүүлэн өгөхөөр тохиролцсон хөрөнгийг 1,000,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар гэрээний үнийг барилгын материал буюу арматураар нийлүүлэхээр тохиролцсон нь баримтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй. Хариуцагч ******* нь иргэн *******д 30-40 сая төгрөг зээлдүүлж зээлийн барьцаанд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах замаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан, зээл төлөгдсөний дараа н.Баттулгын хүсэлтээр ******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн гэсэн тойм агуулгаар шүүх хуралдаанд оролцсон 2 гэрчийн мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа ...*******, ******* нарын хооронд байгуулсан арилжааны гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, үл хөдлөх хөрөнгийг *******ын хүсэлтээр *******д шилжүүлсэн, гэрээний үүрэг дуусгавар болсон, *******ын хүсэлтээр *******тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-нд тусгагдсан хөрөнгийг 30,000,000 төгрөгөөр үнийг нь тодорхойлсон ч гэрээний үнэ 30,000,000 төгрөгийг аваагүй гэсэн тайлбарыг өгдөг. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон 2 этгээд зөвхөн *******ын өмчлөлд бүртгэгдсэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг бусдад шилжүүлэх гэрээний харилцаанд биечлэн оролцсон этгээдүүд ба *******ын өмчлөлд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө шилжсэн гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй этгээдүүд.

Хариуцагч ******* болон түүний төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараа өөрөө нотлох ёстой. Иргэн н.******* гэх хүнд мөнгө зээлдүүлсэн зээлийн барьцаанд авахаар ******* гэх хүнээр маргаан бүхий хөрөнгийг шилжүүлэн авсан болохоо баримтаар нотлоогүй. 30-40 сая төгрөг зээлдүүлсэн гэж тайлбарладаг ч зээлийн эрх зүйн харилцаанд нэрлэн заасан тодорхой үнийн дүн байх ёстой, мөн тодорхой үнийн дүнгээр эргэн төлөгдөх ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүх хариуцагч *******ын хариу тайлбарыг үнэлсэнгүй гэдэг. ******* нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг хариу тайлбартаа дурдаж, түүнийг үгүйсгэх байдлаар тайлбарын үндэслэлээ гаргасан байдаг. *******, ******* нар ямар нэгэн байдлаар худалдах, худалдан авах гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө солилцох, арматур нийлүүлэх гэрээг амаар болон бичгээр огт байгуулж байгаагүй. Мөн ******* арматур худалдан борлуулдаг этгээд биш. Хэрэгт авагдсан улсын бүртгэлээс ирүүлсэн баримтыг харвал 01-04 сарын хугацаанд тухайн эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээр бусдад шилжүүлж, хамгийн сүүлд 30,000,000-40,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан мэт харагддаг. Гэрч н.******* нь ******* тухайн эд хөрөнгийг шилжүүлж ав гэж хэлснээр уг эд хөрөнгийг шилжүүлж авсан байдаг. ******* нь *******д 30,000,000 төгрөг зээлдүүлж, барьцаанд нь тухайн эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээр авсан байдаг. Түүнчлэн зээлийн төлбөрөө 2018.01 сард буцаан төлсөн учир буцаан шилжүүлэхдээ нэр заасан хүний нэр лүү тухайн эд хөрөнгийг шилжүүлсэн. Түүнээс бус *******, ******* нарын хооронд байгуулсан арилжааны гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө хэний өмчлөлийн эд хөрөнгө болохыг мэдээгүй. Зөвхөн *******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба *******ын хэлснээр гэрээ хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, хариуцагч *******аас үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах хэлцлээс татгалзаж, 1,000,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлээс татгалзжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хариуцагч ******* арилжааны гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж үл хөдлөх эд хөрөнгөө *******ын хүсэлтээр *******д шилжүүлсэн гэсэн, хариуцагч ******* *******тай уулзаж байгаагүй, үл хөдлөх хөрөнгө худалдах талаар тохиролцоогүй, бидний хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй учир гэрээний үүрэг биелүүлэх үүрэггүй гэсэн агуулгаар тус тус тайлбарлан маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4.*******, ******* нар 2017.08.24-ний өдөр байгуулсан арилжааны гэрээгээр тодорхой хөрөнгүүдийг харилцан өмчлөлдөө шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд *******гээс *******д шилжүүлэх Хан-Уул дүүргийн 4-р хороо, *******гудамжны *******, 415,1 м.кв талбайтай хувийн сууц нь түүний өмчлөлд бус *******ын өмчлөлд бүртгэлтэй байсан, ******* нь *******, ******* нарын зөвшөөрлөөр уг хувийн сууцыг *******ын өмчлөлд шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч арилжааны гэрээний дагуу *******гээс өөрийн өмчлөлд шилжүүлэн авах байсан дээрх ******* хувийн сууцыг хариуцагч *******ын өмчлөлд шилжүүлсэн үндэслэлээ ...хувийн сууцыг худалдах зорилготой байсан учраас өөрийн өмчлөлд шилжүүлэхгүйгээр *******ын өмчлөлөөс худалдан авагч *******ын өмчлөлд шууд шилжүүлсэн. ******* хувийн сууцны үнэ 1,000,000,000 төгрөгт арматур өгөхөөр амаар харилцан тохиролцсон гэж тодорхойлжээ.

Хариуцагч ******* нь тус ******* хувийн сууцыг өмчлөлдөө шилжүүлсэн авч байсан тухайд маргаагүй боловч *******тай уулзаж хувийн сууц худалдан авахаар санал гаргаж байгаагүй. Хувийн сууцыг зээлийн барьцаанд өмчлөлдөө шилжүүлэн авч, зээл төлөгдсөний дараа нэр заасан хүний нэр дээр шилжүүлсэн гэсэн агуулгаар татгалзлаа илэрхийлжээ. Хэргийн баримтаар тус хувийн сууц *******ын өмчлөлөөс 2017.09.12-ны өдөр *******ын өмчлөлд, түүний өмчлөлөөс 2018.01.25-ны өдөр *******ын өмчлөлд шилжжээ.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлаа өөрөө нотлох бөгөөд энэ тухай баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн татгалзлыг нотлоход шаардлагатай баримтыг зохигч өөрөө шүүхэд гаргаж өгөх боломжгүй байгаа бол шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж, уг ажиллагааг гүйцэтгүүлэх эрхтэй байна.

Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.3, 42.4-т зааснаар хариуцагч ******* нэхэмжлэлийг эсэргүүцээгүй болон уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд гаргаагүй байх тул нотлох үүргийн хуваарилалтын дагуу нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ өөрөө эхэлж нотлох үүргийг хүлээнэ.

Зохигчийн тайлбар, хэргийн баримтаар хариуцагч ******* нь өмчлөлдөө шилжүүлэн авсан ******* хувийн сууцыг 1,000,000,000 төгрөгөөр үнэлэн нэхэмжлэгчээс худалдан авч, гэрээний үнэд арматур өгөхөөр тохиролцсон буюу зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдоогүй, энэ байдлыг нэхэмжлэгч ******* шүүхийн өмнө нотлоогүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хариуцагч няцаагаагүй, татгалзлаа буюу тайлбараа баримтаар нотлоогүй гэж буруутгах учиргүй.

Иймээс анхан шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд нэхэмжлэгчийг хуульд зааснаар нэхэмжлэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж, энэ тохиолдолд *******, ******* нарын хооронд хүчин төгөлдөр гэрээнээс татгалзах ойлголт бий болохгүй учир хариуцагч 1,000,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэг үүсэхгүй гэж тус тус дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцжээ.

 

6.Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүх гэрчийн болон хариуцагч *******ын тайлбарыг хуульд нийцүүлэн нотлох баримтаар үнэлээгүй, дүгнэлт өгөөгүй гэсэн агуулгаар гомдол гаргажээ. Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байх учиртай ч талууд харилцан эсрэг агуулгатай тайлбар гарган маргаж байгаа нөхцөлд зохигчийн тайлбар хэргийн бусад баримтаар тогтоогдсон эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн талуудыг мэтгэлцүүлэх замаар шүүх хэргийг хянан шийдвэрлэдэг журамтай.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрч нарын мэдүүлгээс үзвэл гэрч ******* нь хариуцагч *******ын найз бөгөөд түүний хүсэлтээр маргаан бүхий хувийн сууцыг захиран зарцуулах эрхийг итгэмжлэлээр авч *******ад шилжүүлсэн, бусад асуудлыг мэдэхгүй гэсэн агуулгаар, гэрч ******* нь *******, ******* нартай найзын харилцаатай ба *******ын хэлснээр *******аас хувийн сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, мөн *******ын хэлснээр *******т хувийн сууцыг шилжүүлсэн гэсэн агуулгаар шүүхэд мэдүүлэг өгчээ.

Гэрчүүд зохигчийн хооронд үүссэн гэх гэрээ, маргаан бүхий ******* хувийн сууцны өмчлөгч өөрчлөгдөж буй шалтгааны талаарх тодорхой байдлыг гэрчлээгүй байна. Харин хувийн сууцыг шилжүүлсэн үйл явдлын талаар гэрчилжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа арилжааны гэрээний дагуу******* хувийн сууцыг *******ын хүсэлтээр *******д шилжүүлсэн гэжээ. *******ын тайлбар нь *******, ******* нарын байгуулсан арилжааны гэрээний дагуу *******гийн гэрээний үүргийг хэрэгжүүлсэн, ингэхдээ *******ын хүсэлтээр хувийн сууцыг *******д шилжүүлсэн тухай дурджээ. Иймд хариуцагч *******ын тайлбарыг үндэслэн *******, ******* нарын хооронд гэрээний харилцаа үүссэн, хариуцагч ******* нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцах үүрэгтэй гэж дүгнэхгүй. Учир нь ******* тайлбартаа нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан тухай дурдаагүй байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлыг хангахгүй.

 

7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/10776 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,157,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН

 

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

 

Э.ЭНЭБИШ