Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 846

 

 

 

 

 

 

 

 

 2019          11          06                                    2019/ШЦТ/846

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

            улсын яллагч А.Нямсүрэн /томилолтоор/,

шүүгдэгч Д.А /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911027891160 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Шавь овогт Д.А, 1991 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Архангай аймгийн Чулуут сумын 5 дугаар баг, Хүрэмд оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/................................................../.

Шүүгдэгч Шавь овогтой Дашийн Алтантогос /РД:АЖ91100809/ нь 2019 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо, Скай зочид буудлын караокед Ц.Мөнхзулыг өөрийн найз залуутай хардан улмаар нүүрэн тус газар нь цохиж, маажин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч бид хоёр хамт буудлын өрөөнд байж байгаад түүний найз залуу кино үзэх үү гээд дуудсан. Намайг очиход Хосоо болон Зулаа эгч хоёр байсан. Тэгээд Зулаа эгч Хосоо чамайг ярьж байна гэж хэлсэн. Зулаа эгч Хосоог алгадаад авахаар тэрээр буцаагаад Зулаа эгчийг алгадсан. Ингээд бид хоёр давхар руу ороод өрөөндөө орсоны дараа Зулаа эгчтэй маргалдаж улмаар түүнийг цохисон юм. Тэгээд миний гоо сайханд халдаа гээд цагдаад гомдол гаргасан” гэв.

Хохирогч Ц.Мөнхзул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн үед манай дүү Маралмаагийн утас руу Алтантогосын найз болох Хосоо гэх залуу залгаад театр орсон. Тэгээд Хосоотой таараад кино үзсэн. Тэгээд киногоо үзэж дуусаад байрлаж байсан буудлынхаа доор байсан караоке оръё гэсэн. Тэгээд караоке ороод 4-үүлээ 0.75-ын Хараа архи, 500 граммтай Хараа архи уусан. Тэгээд бид нар нилээд согтсон. Тэгэхэд Маралмаа анзаараагүй байж байхад Хосоо миний мөрөн дээр гараа тавиад Алтантогос болон өөрийнхөө амьдралын талаар яриад байж байсан чинь Тогосоо ирээд найз залуу Хосоог гурван удаа алгадаж авсан. Тэгээд намайг далимд нь цохиж авсан. Тогосоо гарч гүйгээд байсан чинь араас нь би гараад Тогосоо дээр очоод Хосоо бид хоёрыг хардаад байгаа юм уу арай ч дээ гэж хэлээд би эхлээд алгадаад авсан. Тэгсэн чинь Хосоо Тогосоо хоёр гарч явсан хэсэг хугацааны дараа буцаж орж ирээд миний нүүр лүү самардаж авсан бас уруул руу хоёр удаа цохиж авсан. Дух болон нүд орчим 4-өөс 5 удаа цохисон. Миний хэвлий хэсэгт 4-н удаа өшиглөсөн бас цээжин тус газар 3-аас 4 удаа цохиж авсан. Бас баруун гарын шуу орчмыг самардаад намайг үсдсэн. Тэгээд Хосоо бид хоёрыг салгаад бид нар өрөө рүүгээ орсон. Тэр үед намайг хэл амаар доромжилсон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-17-18х/,

Гэрч Д.Маралмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Алтантогос Мөнхзул бид гурав байхад Алтантогосын найз залуу Хосоо гэх залуу кино үзье гээд миний утас руу залгаад тэр хоёр яриад бид гурав Тэнгис ороод кино үзсэн. Тэгээд кино үзээд дуусаад гараад байрлаж байсан буудлынхаа доод талын караоке орсон. Тэгээд дуулаад сууж байхдаа 2 шил Хараа гэх архи уусан. Тэгээд би 2 дуу дуулаад дуусчихаад эргээд харахад Алтантогосыг Хосоо авч гарч байсан. Тэгээд ширээн дээр иртэл Мөнхзул эгчийн хамар амнаас нь цус гарсан байсан. Тэгээд юу болсон тухай асуухад Тогосоо намайг нөхөртэйгөө хардаад байхаар нь би нэг алгадсан чинь намайг маажаад зодчихлоо гэсэн. Тэгээд буудлынхаа өрөө рүү ороход Алтантогос болон Хосоо нар унтчихсан байсан. Тэгээд хаалгыг нь тогшиход онгойлгохгүй байсан. Тэгээд нилээд нүдэж байгаад онгойлгоод гарч ирээд намайг хэл амаар доромжлоод байсан. Мөнхзул эгч рүү хандаад банзал завхай хүүхэн мөнгө байхад бүх зүйл болно чамд хэдэн төгрөг хэрэгтэй байна тэрийг чинь өгье гэсэн ...” гэх мэдүүлэг /хх-21х/,

Яллагдагч Д.А мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр цагийг нь сайн доторхой санахгүй байна. Хуурай эгч Мөнхзулыг зодсон. Учир нь Мөнхзул эгч манай найз залуу Хосбаяртай юм яриад сууж байсан. Тэгээд би очоод юу ярьж байгаа юм бэ гэсэн чинь чиний тухай ярьж байна гэж хоёулаа хэлсэн. Тэр үед Хосоо Мөнхзул эгчийн мөрөн дээр гараа тавьсан байсан учир би хардаад уур хүрээд Хосоог алгадаж аваад Мөнхзул эгчийг зодсон. Гараараа нүүр лүү нь цохисон бас нүүрийг нь маажиж самардсан. Гэхдээ санаатай маажиж нүүрийг нь ураагүй. Нүүр лүү нь гараараа цохих үед л маажуулсан байсан. Өөр ямар нэгэн зүйл ашиглаж цохиогүй. Би 2-3 удаа нүүр хэсэгт нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-33-34х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №12620 тоот дүгнэлтэд:

“1. Ц.Мөнхзулын биед баруун нүдний зовхи, баруун хацар, эрүү, хүзүү, баруун бугалга, хамрын баруун угалзанд зулгаралт, дух, баруун нүдний доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-26х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Шавь овогтой Дашийн Алтантогос /РД:АЖ91100809/ нь 2019 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо, Скай зочид буудлын караокед Ц.Мөнхзулыг өөрийн найз залуутай хардан улмаар нүүрэн тус газар нь цохиж, маажин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-12-14х/ гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.