| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 104/2016/0550/И |
| Дугаар | 527 |
| Огноо | 2016-10-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 527
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт *******ийн *******гийн
хариуцагч: ******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт *******ын д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө., хариуцагч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие П.тэй 1999 онд танилцан 2000 оноос хамт амьдарч 2005 онд гэрлэлтээ батлуулсан ба 3 хүүхдийн эцэг эх болцгоосон. 2009 оноос бидний хооронд үл ойлголцол үүсч таарч тохирохоо больж тусдаа амьдраад 3 жил болж байгаа болохоор хүүхдүүдээ ээж П.ийн асрамжид нь үлдээж, хүүхдүүддээ тэтгэлэг өгөх болно. Гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаангүй. Мөн би 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 23.00 цагт улсад ажлаар явах гэж байгаа тул гэрлэлт цуцлах хэрэгт биечлэн оролцох боломжгүй байна. Тиймээс өөрийн төрсөн дүү Ө.д итгэмжлэлээ үлдээж байгаа тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө. шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.*******гийн нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа: Гэрлэлтийг цуцлуулах мөн хүүхдүүдийг ээжийнх нь асрамжид өгч, тэтгэлгийг сар бүр төлөхийг зөвшөөрнө. Мөн эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй. Манай ах т хамтран амьдрагчтай болсон. Би хааяа утсаар ярьдаг. Тэгээд цагаан сарын баяраар ирдэг. Хүүхдүүддээ сар бүр тодорхой хэмжээний мөнгө явуулах байх. Ах маань намайг осолд орсон үед надад эмчилгээнд 5 000 000 төгрөг өгсөн, би тэр үед ахыг өөр хүнтэй амьдардгийг нь мэдсэн. Би ахдаа хэлж ойлгуулах гэсэн боловч сална л гээд байсан. Сая ирэхдээ сална гээд шийдчихсэн байсан гэв.
Хариуцагч Ө. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 1999 онд танилцсан. 2000 оноос нэг гэрт хамт амьдарч эхэлсэн. Ө.******* 2006 оны 2 дугаар сараас Улсад яваад эхний 2, 3 жилдээ утсаар ярьдаг байсан боловч сүүлийн үед холбоо барихаа ч больсон. Энэ үеэс хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна. 2009 онд л өөр хүнтэй хамт амьдардаг болчихсон байсныг би мэдээд хэлэхэд тоохгүй байсан. Эхлээд хадмындаа бид хамт амьдарч байсан ба дунд хүүхэд маань нэг нас хүрээгүй байхад миний аав нас бараад тэгээд би хүүхдүүдээ аваад ээжийндээ амьдрах болсон. Ө.******* Улсад амьдардаг, жилдээ нэг ирээд 14 хоноод л буцдаг, гэхдээ манай ээжийнд бидэн дээр бараг ирдэггүй, ганц нэг ирж байсан. Тэгээд охиноо төрүүлсэн. Миний бие гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Одоо бидний хооронд хайр сэтгэлийн холбоо юу ч байхгүй болсон, эргэж амьдрах ямар ч боломжгүй. Би 3 хүүхдээ өөрийн асрамжид авч, нэхэмжлэгч Ө.******* тэтгэлэг өгнө гэж байх тул тэтгэлэг гаргуулна. Бид эд хөрөнгийн маргаангүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.******* хариуцагч П.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэхээс өмнө гэрлэгчдэд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтад хүрээгүй дуусгавар болсон тул шүүх хэргийг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.-т зааснаар ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Иргэн Ө.******* хариуцагч П. нар анх 1999 онд танилцан, 2000 оноос хамт амьдарч 2005 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, -ны өдөр хүү М., -ний өдөр хүү М., -ны өдөр охин М. төрсөн, хүүхдүүд одоо төрүүлсэн эх П.ийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь Ө.******* П. нарын 1999 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2005 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 374 дугаарт гэрлэлт бүртгэсэн гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, -ны өдөр төрсөн хүү М.гийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр олгосон иргэний цахим үнэмлэхний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, -ний өдөр төрсөн хүү М.ын 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн 21 дугаарт төрөлт бүртгэсэн, -ны өдөр төрсөн охин М.ийн 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн 10 дугаарт төрөлт бүртгэсэн гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд, Налайх дүүргийн сургуулийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 65 дугаар, Налайх дүүргийн сургуулийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн, Налайх дүүргийн ийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 95 дугаар, Налайх дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1469 дугаар тодорхойлолтууд зэргээр нотлогдож байна.
Ө.******* 2006 оны 2 дугаар сараас Улсад яваад одоог хүртэл тэндээ амьдарч байгаа ба хааяа цөөн хоногоор Монгол Улсдаа ирсэн үедээ эхнэр хүүхдүүдтэйгээ тэр бүр уулздаггүй, Ө.******* өөр эмэгтэйтэй хамтран амьдардаг болсон байдлуудаас эхнэр П. бие сэтгэл холдон хайр сэтгэлгүй болсон гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байх ба гэрлэгчид шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан уг ажиллагаа амжилтгүй болсон, цаашид эвлэрч хамтдаа амьдрах хүсэл зориггүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5.-д зааснаар гэрлэлт цуцлах үндэслэлтэй гэж үзэж гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.
-ны өдөр төрсөн хүү М., -ний өдөр төрсөн хүү М., -ны өдөр төрсөн охин М. нарыг хүүхдүүдийн санал, өсч бойжиж буй амьдралын нөхцөл сургууль цэцэрлэгт суралцаж байгаа орчин зэргийг харгалзан төрүүлсэн эх П.ийн асрамжид үлдээн, төрүүлсэн эцэг Ө.*******гээр сар бүр тэжээн тэтгүүлж, зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн маргаангүй гэснийг дурдан шийдвэрлэх хууль зүйн үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, мөн хулийн 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан /РД:*******/ ******* овогт *******ийн ******* /РД:*******/ ******* овогт *******ын нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар -ны өдөр төрсөн хүү М., -ний өдөр төрсөн хүү М., -ны өдөр төрсөн охин М. нарыг төрүүлсэн эх П.ийн асрамжид үлдээж, зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2 дахь хэсэгт зааснаар -ний өдөр төрсөн хүү М., -ны өдөр төрсөн охин М. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүү М., охин М. нар болон -ны өдөр төрсөн хүү М. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхэд тус бүрийг төрүүлсэн эцэг Ө.*******гээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар нэхэмжлэгч Ө.******* зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй үед гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүйгээр тогтоосугай.
5. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Ө.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсаны зардалд 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгон, тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс ногдох 86 144 /наян зургаан мянга нэг зуун дөчин дөрөв/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид тооцон нэхэмжлэгч Ө.*******гээс гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
7. Шүүх хуралдаанд оролцоогүй зохигч болох Ө.*******д шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5.-д заасны дагуу гардуулсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тэмдэглэсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ