| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00703/И |
| Дугаар | 00881 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 00881
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Холбоочдын гудамж-4 Төрийн банкны байр 3 давхарт байрлах Хадгаламж банк ХХК-ийн банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн ажлын алба. Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч
Хариуцагч: Орхон аймаг Жаргалант сум 2 дугаар баг Жаргалантын 3 дугаар байрны 7 тоотод оршин суух Батсүхийн Батчимэг /ГК:78121369/
1 526 191,46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А153 дугаар тушаалын дагуу Хадгаламж банкинд банкны эрх хүлээн авагч томилогдон ажиллаж байгаа ба Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д банкны эрх хүлээн авагч нь банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд банкыг төлөөлөн оролцох гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгч Ж.Цэцгээ, Б.Батчимэг нар нь Хадгаламж банктай 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тэтгэвэрийн зээлийн гэрээгээр 1 976 704.00 /Нэг сая есөн зуун далан зургаан мянга долоон зуун дөрвөн төгрөг тэг мөнгө/ төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар, 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр, 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр, 2012 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр, 2012 оны 12 дугаар сарын 10-ний өдөр нэмэлт тэтгэвэрийн зээлийн гэрээгээр 774 887.59 /Долоон зуун далан дөрвөн мянга найман зуун наян долоон төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэйгээр, 5 сарын хугацаатайгаар тус тус гэрээ байгуулж нийт 2 751 591.59 /Хоёр сая долоон зуун тавин нэгэн мянга таван зуун ерэн нэгэн төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийн зээлийг авч ашигласан. Зээлдэгч нар нь зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 1 772 481.24 /Нэг сая долоон зуун далан хоёр мянга дөрвөн зуун наян нэгэн төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөг, зээлийн үндсэн хүүнд 230 596.35 /Хоёр зуун гучин мянга таван зуун ерэн зургаан төгрөг гучин таван мөнгө/ төгрөг, нийт 2 003 077.59 /Хоёр сая гурван мянга далан долоон төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч Ж.Цэцгээ нь 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нас барж, нас барсны бүртгэлийн 16 дугаарт бүртгэгдэж, гэрчилгээ олгосон байх тул хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Батчимэг нь тэтгэвэрийн зээлийн гэрээний 2.3.1-д заасан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкийг хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Зээлдэгч нарын үндсэн зээл болон зээлийн үндсэн хүү 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд:
Үндсэн зээлийн үлдэгдэл 979 110.35 /Есөн зуун далан есөн мянга нэг зуун арван төгрөг гучин таван мөнгө/ төгрөг, Зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 547 081.11 /Таван зуун дөчин долоон мянга наян нэгэн төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөг, нийт зээл, хүүний үлдэгдэл 1 526 191.46 /Нэг сая таван зуун хорин зургаан мянга нэг зуун ерэн нэгэн төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийн тус тус үлдэгдэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Хариуцагч Б.Батчимэгээс зээлийн нийт төлбөрт 1 526 191.46 /Нэг сая таван зуун хорин зургаан мянга нэг зуун ерэн нэгэн төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж, бусад эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагч нарын гаргасан нэхэмжлэлийг хураамжаас чөлөөлнө гэсэн заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Батчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Батчимэг нь Орхон аймгийн Жаргалант суманд амьдардаг. Ам бүл 5. Орхон аймгийн Жаргалант сумын Хадгаламж банк /Төрийн банк/-аас миний хадам ээж болох Ж.Цэцгээ тэтгэвэрийн зээл авахад хамтран зээлдэгчээр гарын сүэг зурсан нь үнэн ба миний хадамж ээж Ж.Цэцгээ 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өвчнөөр нас барсан тул тэтгэвэрийн зээлийн үлдэгдлийг төлөхөөр хүлээсэн үүрэг хариуцлагаа хүлээн зөвшөөрч байгаа болно.
Миний бие тухайн үед жирэмсний амралттай байсан ба нөхрийн цалингаар төлбөрийг тухайн үед сар бүр төлж байсан боловч нөхөр Б.Энх-Амгалан 2013 оны 05 сард ажлаасаа халагдан өрхийн орлогогүй болсон тул зээлийн төлбөрийг төлөх боломжгүй, цалингийн өндөр зээлтэй, гар дээр авч байгаа мөнгө амьжиргааны зардалд хүрэхгүй байсан юм. Нөхөр одоог болтол ажилгүй байгаа. Бусад ах дүү нар нь тогтсон ажил, орлогогүй зэргээс болж одоог болтол зээлийг төлж барагдуулж чадаагүй байгаа нь үнэн болно. Тиймээс уг зээлийн төлбөрийг үүрэг хариуцлагын дагуу төлж барагдуулж дуусгах үүргээ хүлээх болохоо илэрхийлж байна. Зээлийн төлбөрийг аль болох уян хатан байдлаар төлөх боломжийг хангаж өгнө үү. Зээлийн төлөх боломжит хугацааг 2016 оны 09 сараас эхлэн сар бүр 200 000 төгрөгөөр төлж барагдуулах саналтай байгааг минь хүлээн авна уу. Учир нь одоо зуны 3 сарын амралт эхэлсэн цалингийн орлогогүй учир 9 сард ажил эхлэхээр цалингийн орлогоос сар бүр барагдуулах боломжтой юм гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Б.Батчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 526 191,46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Б.Батчимэг нь нэхэмжлэлийн шаардлага 1 526 191,46 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 09 дүгээр сараас эхлэн сар бүр 200 000 төгрөгийн хэмжээгээр төлөх тухай хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлага 1 526 191,46 төгрөгийг хариуцагч Б.Батчимэг 2016 оны 09 дүгээр сараас эхлэн сар бүр 200 000 төгрөгийн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагч Б.Батчимэгээс 19 684,53 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ