Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 00883

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэн бүст баг 11 дүгээр хороолол 23б-58 тоотод оршин суух Аранжин овогт Гомбын Нямрагчаа  /ФМ: 59122617/

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.Нямрагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Хүсэлт гаргагч Г.Нямрагчаа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Нямрагчаа би 1959 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг Битүү хэмээх өвөлжөөнд Гомбын хоёр дахь хүү болж төрсөн. 1967 онд сургуульд орж, 1974 онд 7 дугаар ангийг сайн дүнтэй төгсөөд МХЗЭ-ийн 193 тоот илгээлтээр малчин болж, сумынхаа “Бадрал” нэгдэлд төллөх эм ямаа 3 жил малласан. 1977 оны 06 дугаар сард цэрэгт татагдан, Ардын армийн авто жолоочийн сургуулийг төгсөөд 119-р ангид хуваарилагдаж, албаа нэр төртэй хаагаад Эрдэнэт үйлдвэрт орсон. Дээрхи мал малласан 3 жилийг ажилласан жилд маань оруулж тооцохоор тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Аранжин овогт Гомбын Нямрагчаа  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Г.Нямрагчаа нь 1974 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, Говь-Алтай аймгийн архивын тасгийн 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 391 дугаартай лавлагаанд 1975-1977 онд авч байсан цалингийн тодорхойлолт, түүний 024350 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн  болон 095223 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, МХЗЭ-ээс 1974 оны 06 сарын 15-ны өдөр олгосон 193 дугаартай илгээлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Я.Ойдовжамцын тодорхойлолт, гэрч Я.Содномпилын тодорхойлолт зэргээр  тус тус батлагдаж байна.

Иймд Аранжин овогт Гомбын Нямрагчааг  1974 оны  06 дугаар сарын 15-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын  29-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэлд  малчинаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Аранжин овогт Гомбын Нямрагчааг 1974 оны  06 дугаар сарын 15-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын  29-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэлд  малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Нямрагчаагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

    ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ