Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 00887

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Үйлчилгээний төв зүүн жигүүрт байрлах Ариранг фамили ХХК

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн  Ардчилсан намын үүрийн дарга Б.Ганбаяр

671 440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Булаг багийн Ардчилсан намын үүрийн дарга

Б.Ганбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай компанитай шинэ жилийн үйл ажиллагаа зохион байгуулахаар гэрээ байгууулан 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шинэ жилийн үйл ажиллагаа явуулсан болно. Гэрээний нийт үнийн дүн 1 245 000 төгрөг болсон ба үүнээс 700 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлнө гэсэн боловч одоог хүртэл  төлбөрөө төлөөгүй болно. Бид удаа дараа утсаар ярьж төлбөрөө төлөхийг шаардсан боловч одоог хүртэл  төлбөрийг барагдуулаагүй байна. Мөн Орхон аймгийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга н.Доржпүрэвт өргөдөл гаргасан боловч одоог хүртэл арга хэмжээ аваагүй болно. Иймд манай компани Орхон аймгийн Булаг багийн Ардчилсан намын үүрийн дарга Б.Ганбаяраас гэрээний үлдэгдэл төлбөр болон гэрээний дагуух алдангийг гаргуулахаар нэхэжлэл гаргаж байна.

            Үүнд: 1.Гэрээний үндсэн төлбөр  545 000 төгрөг 2. Алданги 126 440 төгрөг нийт 671 440 төгрөгийг Булаг багийн Ардчилсан намын үүрийн дарга Б.Ганбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч  Б.Ганбаяр  хариу тайлбартаа:  Б.Ганбаяр миний бие 2015 оны 12 сард Ариранг ресторанд шинэ жилийн үйл ажиллагаа зохион байгуулж 1 245 000 төгрөгийн 700 000 төгрөгийг өгч үлдэгдэл 545 000 төгрөгийг өгөөгүй болно. Нийт 671 440 төгрөгийг хамтран зохион байгуулсан Чулуунбат гэгч өгөх тул түргэн шуурхай авч өрийг барагдуулна  2016 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Б.Ганбаяр нь нэхэмжлэгч Ариранг фамили ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 671 440 төгрөгийг  бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 20 790 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 10 395 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 10 395 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Ариранг фамили ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 671 440 төгрөгийг хариуцагч Б.Ганбаяр нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 20 790 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, тал хувь болох 10 395  төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 10 395 төгрөгийг хариуцагч Б.Ганбаяраас тус тус гаргуулан нэхэмжлэгч Ариранг фамили ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ