| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2014/01031/И |
| Дугаар | 00891 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 00891
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хаан банкны Орхон салбар
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-23-36 тоотод оршин суух Боржигон овогт Дэмбээгийн Отгонбаяр /ХБ:71102568/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16-12 тоотод оршин суух Боржгон овогт Дэмбээгийн Оюунгэрэл /ХБ:66112181/
Зээлийн гэрээг хугаацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөр болох 53 526 378.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болдсайхан, Б.Содномцэрэн, хариуцагч Д.Оюунгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч Д.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Отгонбаяр, Д.Оюунгэрэл нар нь ХААН Банкны Орхон салбараас 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/226 тоот зээлийн гэрээ, БПҮ/226 тоот барьцааны гэрээ байгуулан 100 000 000 ( Нэг зуун сая ) төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-23-36 тоот хаягт орших Улсын бүртгэлийн Ү-2101000427 дугаарт бүртгэгдсэн 29 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Хүрэнбулаг ХХК-ны байранд байрлах Улсын бүртгэлийн Ү-2101001889 дугаарт бүртгэгдсэн худалдаа үйлчилгээний зориулалтай 68 м2 талбай бүхий барилга, 32 инчийн BSB маркийн телевиз 2ш, 32 инчийн SONY маркын телевизор 1 ширхэгийг тус тус барьцаалан зээл авсан. Зээлдэгч та 2011 оны 06 сарын 30-ны өдөр байгуулсан ЗГ/226 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 46 615 019.88 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 47 591 964.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 549 221.09 төгрөг, нийт 94 756 205.00 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч Д.Отгонбаяр нь 2010 оны 06 сарын 30-ны өдрөөс хойш зээлийн гэрээний 5.2.5 дахь / Зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх/ заалтыг удаа дараа зөрчсөн буюу 2014 оны 07 сарын 9-ний өдрийн байдлаар 54 удаа зөрчсөн байна. Банк зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж 2011 оны 10-сарын 24-ны өдөр Зээлийг зориулалтын дагуу ашиглах тухай мэдэгдэл, 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл, 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Зээл төлөх мэдэгдэл, 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зээл төлөх мэдэгдэл, 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Зээлийг буцаан дуудах мэдэгдэл, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Зээл буцаан дуудах мэдэгдлийг тус тус бичгээр хүргүүлж байснаас гадна Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих тохиолдолд бүрт таньд амаар сануулж байсан хэдий ч 2014 оны 08 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар та зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсэн 46 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд банк шүүхэд 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
b. Зээлийн хүүгийн төлбөрт 140 409.81
Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал:
А.Улсын тэмдэгтийн хураамж 425 582 төгрөг
Б.Нотариатын зардал 5 000 төгрөг
Нийт 430 582 төгрөг
3.Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах гэжээ.
Хариуцагч Д.Отгонбаяр нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дэмбээ овогтой Отгонбаяр миний бие Орхон аймгийн Хаан банкнаас хөрөнгө оруулалтын зээл болох 100 000 000 (нэг зуун сая) төгрөгийг авсан нь үнэн болно. 2011 оны 06 дугаар сарын 30-нд Одоогийн байдлаар хүү, зээл төлөлт, нэмэгдүүлсэн хүүтэйгээ нийлээд 94 756 205 төгрөгийг төлжээ. Хугацаа хэтрүүлэж төлсөн боловч хүүнд нь 47 591 964.02 төгрөгийг төлсөн байна. Одооноос хугацаандаа төлж байх хүсэлтийг минь хүлээж авна уу гэжээ.
Хариуцагч Д.Оюунгэрэл нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Орхон аймаг дахь ХААН банкны нэхэмжлэлтэй Д.Оюунгэрэл надаас 53 526 379 төгрөг гаргуулах, төлбөрийг барьцаа хөрөнгөөс гаргуулахыг шаардсан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо Монгол Улсын Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.4 дэх заалтыг үндэслэн дараах тайлбарыг гаргаж байна.
1. Миний төрсөн дүү Д.Отгонбаяр НАРАН рестораныг ажиллуулдаг бөгөөд түүнд хөрөнгө оруулалтын зээл шаардлагатай байсан учир миний өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг, ХҮРЭНБУЛАГ ХХК-ын байранд байрлах 680 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалтай ажлын байрыг маань барьцаанд тавиулах тулд банк намайг хамтран зээлдэгч болгосон.
2. 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр надад олголоо гэсэн 100 000 000 төгрөгөөс би нэг ч төгрөг аваагүй, банк надад нэг төгрөг ч өгөөгүй. Дээрх 100 000 000 төгрөгийг бүгдийг нь хамтран зээлдэгч Д.Отгонбаяр хувийн дансандаа оруулах болон бэлнээр бүгдийг нь авсан.
3. Банк зээлийн гэрээ хийсэн өдөртөө 100 000 000 төгрөгөө Д.Отгонбаярт өгөөгүйн дээр 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 14.0 сая төгрөгийг дансандаа байршуул гэснээр уг мөнгийг Д.Отгонбаяр мөн өдөр нь байршуулахад ямар нэгэн шалтгаангүйгээр буцааж гаргахгүй нэг жил 3 сар 20 хоногийн дараа буюу 2013 оны 01 дүгээр сарын 24-нд өгсөн байдаг.
14.0 сая төгрөгний сарын хүү 1.6%=224 000 төгрөг*15 сар 20 хоног=3 584 000 төгрөг болж байна. Энэ мэтээр банк иргэдэд олгосон зээлээ буцааж өөрсдөө хэрэглээд байгаа нь харагдана.
Үүнд: а/ 2011 оны 07 дугаар сарын 01-нд 15.0 сая төгрөг, б/ 2011 оны 07 дугаар сарын 01-нд 65.0 сая төгрөг, в/2011 оны 07 дугаар сарын 01-нд 2.0 сая төгрөг нийт 82.0 сая төгрөгийг мөн өдөртөө авсан байсан.
Үлдэх 18.0 сая төгрөгөө хэзээ яаж авсаныг би мэдэхгүй. Банк надад зээл олгох гээгүй, би банкнаас зээл авахыг ч хүсээгүй гэдгийг банк өөрөө сайн мэдэж байгаа шүү дээ. Миний дүү Д.Отгонбаяр 100.0 сая төгрөг аваад 100.0 гаруй сая төгрөг болгоод төлчихсөн байхад юун 60-аад сая төгрөг нэхээд байгааг ойлгохгүй байна. Иймд: Надаас нэхэж байгаа мөнгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би уг нэхэмжлэлийн хариуцагч биш гэжээ.
Нэхэмжлэгч нэмэгдүүлэх болон багасгах тухай нэхэмжлэлийн шаардлагадаа: ХААН банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй Д.Отгонбаяр, Д.Оюунгэрэл нарт хариуцагдах 53 526 378.75 төгрөг гаргуулах нэхэмжлэл танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Анх 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү нэмэгдэж байгаа. Иймээс ХААН банкны зүгээс 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Д.Отгонбаяр, Д.Оюунгэрэл нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар дараах байдлаар өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж болон багасгаж байна. Үүнд:
a Үндсэн зээлийн төлбөр 53 384 980.12 төгрөг
b Зээлийн хүүгийн төлбөр 140 409.81 төгрөг
c Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 988.82 төгрөг нийт 53 526 378.75 төгрөг гаргуулах гэсэн боловч нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш хариуцагч доорх төлбөрийг төлсөн байна.
a Үндсэн зээлийн төлбөрт 22 073 746.42 төгрөг
b Зээлийн хүүгийн төлбөрт 7 810 832.52 төгрөг
c Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 54 421.21 төгрөг нийт 22 939 000.15 төгрөгийг нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш төлсөн байна.
Нийт нэхэмжилсэн 53 526 378.75 төгрөгөөс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг доорх байдлаар нэхэмжилж байна. Үүнд:
a Үндсэн зээлийн төлбөрт 31 311 233.70 төгрөг
b Зээлийн хүүгийн төлбөрт 3 458 819.02 төгрөг
c Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 251941.57 төгрөг нийт 35 021 994.29 төгрөг гаргуулах,
2. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах: Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-23-36 тоот хаягт орших улсын бүртгэлийн Ү-2101000427 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Хүрэнбулаг ХК-ний байранд байрлах улсын бүртгэлийн Ү-2101001889 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай барилгуудыг худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлага хангуулах
3. Улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 92 522 төгрөгийг буцаан олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбарт: Хариуцагч Д.Отгонбаяр би Орхон аймаг дахь ХААН банкны салбарын нэхэмжилсэн 35 021 994.29 төгрөгөөс 32 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-23-36 тоот 2 өрөө орон сууцыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дуудлага худалдаанд оруулж төлбөрийг хуваасны үлдэгдэл 32 000 000 төгрөг Орхон аймгийн ШШГА-ны дансанд байгаа тэр мөнгийг энэ төлбөртөө өгч тооцоогоо бүр мөсөн дуусгаж зээлээ хаана. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 3 021 994.29 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд эвлэрсэн ба эвлэрэлийн гэрээнд: Орхон аймаг дахь Хаан банкны Орхон салбар нь иргэн Д.Отгонбаяр, Д.Оюунгэрэл нараас 35 021 994.29 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2 521 994.29 төгрөгөөр багасгаж хариуцагч нараас 32 500 000 төгрөгөөр гаргуулж авахаар тохиролцов. Улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас гаргуулахгүйгээр тохиролцов гэж хоёр тал гарын үсэг зурсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар хариуцагч Д.Отгонбаяр, Д.Оюунгэрэл нарт холбогдуулан зээлийн гэрээг хугаацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөр болох 53 526 378.75 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар үүргийн гүйцэтгэлээс нийт 22 939 000.15 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын нийт гүйцэтгэх үүргийн үнийн дүнг багасгаж, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлөх төлбөрийг ихэсгэж нэхэмжлэлийн шаардлагаа 35 021 994.29 төгрөг болгон өөрчилсөн байна.
Шүүх хуралдаан дээр зохигчид эвлэрсэн ба нэхэмжлэгч 35 021 994.29 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2 521 994.29 төгрөгөөр багасгаж 32 500 000 төгрөг болгосныг хариуцагч Д.Отгонбаяр, хариуцагч Д.Оюунгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нар хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигчид улсын тэмдэгтийн хураамж төлөх талаар харилцан тохиролцсон байх тул эвлэрлийн гэрээнд тохиролцсон хэлбэрээр улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар 35 021 994.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2 521 994.29 төгрөгөөр багасгаж, 32 500 000 төгрөг болгож бууруулсныг хариуцагч Д.Отгонбаяр, Д.Оюунгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 425 582 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж гаргуулахгүй гэсэн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
| |