| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00614/И |
| Дугаар | 00907 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 00907
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 09-02 тоотод оршин суух Харваач овогт Шагжсүрэнгийн Даваасүрэн /ЕЙ: 61091815/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-8-84 тоотод оршин суух Урианхан овогт Алтанхуягийн Бямбамаа /ШЖ: 75121201/
3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Бямбамаа нь 2015 оны 03 дугаар сарын 29-нд миний үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаанд тавьж иргэн Батхүрэлээс 3 000 000 төгрөг зээлж аваад одоог хүртэл төлөөгүй. Зээлийн гэрээг миний нэр дээр хийлгэсний улмаас Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ 2016/0291 тоот шийдвэрээр 3 330 000 төгрөг төлөх шийдвэр гарсан. Уг зээлийг А.Бямбамаа авч хэрэглэсэн ба удаа дараа хэлж шаардаж байгаа ч одоо хүртэл төлөөгүй болно. Иймд А.Бямбамаагаас Шүүхийн шийдвэр болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд төлсөн мөнгө нийт 3 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.Бямбамаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие А.Бямбамаа нь 2016 оны 5 дугаар сарын 08-нд өөрийн ажлын машинаар үйлдвэр рүү, Даваасүрэнгийн эхнэр Оюунаатай цуг явж Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Н.Батбаатараас 1 500 000 төгрөг авч өгсөн. 2 000 000 төгрөгийг нь хүнээс зээлж авч өгсөн. 5 дугаар сарын 08-нд шүүхийн шийдвэрийн ажилтнаас Даваасүрэнгийн хашаа байшингийн гэрчилгээг эздэд нь өгсөн тухай асууж лавлаж мэдээллийг нь зөв авна уу гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Даваасүрэн нь хариуцагч А.Бямбамаад холбогдуулан 3 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч А.Бямбамаа 3 500 000 төгрөгийг Ш.Даваасүрэнд төлсөн тул төлөх төлбөргүй гэж тайлбарлаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ш.Даваасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: А.Бямбамаа нь миний үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж Батхүрэлтэй зээлийн гэрээг надаар хийлгүүлж 3 000 000 төгрөгийг авсан. Энэ мөнгийг өөрөө хариуцан төлнө гэж авсан боловч мөнгөө төлөхгүй байсан тул Батхүрэл надаас А.Бямбамаагийн авсан мөнгөө нэхэмжилж шүүхийн шийдвэрээр би мөнгө төлсөн юм. Уг шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө төлж гэрчилгээгээ авсан тул миний Батхүрэлд төлсөн мөнгийг А.Бямбамаа хариуцах ёстой гэж тайлбарлаж байна. Шүүхийн шийдвэрээр 3 330 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэлд бас мөнгө төлсөн тул нийт 3 500 000 төгрөг А.Бямбамаагаас авна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч А.Бямбамаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Н.Батбаатараас 1 500 000 төгрөг, хүнээс 2 000 000 төгрөг авч өгсөн. 5 дугаар сарын 08-нд Шүүхийн шийдвэрийн ажилтнаас Даваасүрэнгийн хашаа байшингийн гэрчилгээг эздэд нь өгсөн тухай асууж лавлаж мэдээллийг үнэн зөв авна уу гэжээ.
2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Ш.Даваасүрэн нь Д.Батхүрэлээс 3 000 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулж, мөнгийг А.Бямбамаад өгсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2016/0291 дугаартай шийдвэр /хариуцагчийн тайлбар/, “Миний бие А.Бямбамаа нь Ш.Даваасүрэн ахын хашаа байшинг 2015 оны 03 дугаар сарын 30-нд 3 сая төгрөгөнд тавиулсан нь үнэн болно. Өнөөдрийн байдлаар /9-22/ хүүтэйгээ 5.400 мянган төгрөг байна. Нийт мөнгийг 10-22 гэхэд сарын дотор төлж барагдуулна. 2015-9-22 нд А.Бямбамаа. Хашаа байшинг сарын 100 000 төгрөгөөр тохиролцож хэрэглэж байгаа ба 4, 5, 6 сарын мөнгийг өгсөн“ гэсэн эх хувиараа байгаа баримтаар /хх-4/ нотлогдож байна. Уг эх баримт /хх-4/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан байх тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгов.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө ...буцаан шаардах эрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч Ш.Даваасүрэн нь хариуцагч А.Бямбамаагаас мөнгөө гаргуулахаар шаардах эрхтэй.
Хариуцагч А.Бямбамаа нь нэхэмжлэгч Ш.Даваасүрэнд 3 500 000 төгрөг буцааж төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа өөрийн тайлбараа нотолж чадаагүй, тайлбартайгаа холбоотой баримт ирүүлээгүй тул нэхэмжлэлийг Ш.Даваасүрэнгээс Д.Батхүрэлд олгосон шүүхийн шийдвэрт заасан хэмжээ буюу 3 330 000 төгрөөр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Нэхэмжлэлийн шаардлагаас шүүхийн шийдвэр гүйцэтгэлд төлсөн гэж тайлбарласан 170 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой зардал болох 170 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч 3 500 000 төгрөг төлсөн талаархи татгалзлын үндэслэлтэй холбоотой баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Хариуцагч А.Бямбамаа шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй, өмнөх шүүх хуралдаанд хариуцагчийг байлцуулан мэтгэлцэх эрхээр хангахаар шүүх нэг удаа хурал хойшлуулсан, нэхэмжлэгчийн хариуцагчийг байлцуулахгүйгээр хурлыг үргэлжлүүлэх хүсэлт зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 68 230 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
| |