Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/01026

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 сарын 25-ны өдрийн 197/ШШ2026/04127 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХК, ******* нар хариуцагч талыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02586 дугаар шийдвэрээр ******* ХХК-аас ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан 2011 оны 10 сарын 21-ний өдрийн 809 тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 401 тоот Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 402 тоот Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн ... нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй ... гэсэн нөхцөл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох, 121,875,000 төгрөгийг гаргуулж *******д олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 сарын 04-ний өдрийн 501 дугаар магадлалаар ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан 2011 оны 10 сарын 21-ний өдрийн 809 тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 401 тоот Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 402 тоот Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн Гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн ... нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй... гэсэн нөхцөл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ******* ХХК-аас 121,875,000 төгрөгийг гаргуулж *******д олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 сарын 16-ны өдрийн 001/ХТ2021/01387 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ./хх-49-74/

 

4. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч ******* ХХК нь сайн дураараа биелүүлээгүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 15-ны өдрийн 181/ГХ2021/00900 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, уг ажиллагааны явцад ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* байр, ******* тоот хаягт байрлах тус бүр 13.75 м.кв талбайтай, авто зогсоолуудыг 2025 оны 08 сарын 06-ны өдөр битүүмжилж, 2025 оны 09 сарын 04-ний өдөр хураан авах ажиллагаа явуулсан байна. Энэ ажиллагаанд талууд гомдол гаргаагүй.

 

Дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг талууд тохиролцоогүй үндэслэлээр 2025 оны 09 сарын 23-ны өдөр хөндлөнгийн шинжээчээр мэргэшсэн шинжээч *******ыг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлд заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /хх-100-102/

 

Шинжээч ******* нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд хариуцагч байгууллагаас үнэлгээчинд 2025 оны 09 сарын 23-ны өдөр эрх, үүрэг танилцуулж, хууль тайлбарласан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна. /1хх-103/

 

Шинжээч ******* нь 2025 оны 10 сарын 01-ний өдөр ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* байр, ******* тоот хаягт байрлах тус бүр 13.75 м.кв талбайтай, 28 автозогсоолын тус бүрийн үнийг 26,527,143 төгрөг, нийт 742,760,004 төгрөг гэж үнэлсэн. /хх-105-137/

 

5. Шинжээч ******* нь хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгийн байршил, шинж чанарыг тодорхой тусгаж, зах зээлийн хандлагын арга, аргачлалыг ашиглан үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасан зохицуулалтад нийцсэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь ... зах зээлээс доогуур үнэлэгдсэн ... гэсэн нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж зөв дүгнэсэн.

 

5.2. Шинжээч нь үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахдаа Үнэлгээний олон улсын стандарт 105-ын 10 дугаар зүйлийн 10.4-т Хөрөнгийн үнэлгээний хувьд, ялангуяа үнэлгээчин нь гэрээт ажлын бодит байдал, нөхцөл байдлуудыг харгалзан үзсэнээр нэг аргыг үнэн зөв бөгөөд найдвартай гэдэгт өндөр түвшний итгэлтэй байгаа тохиолдолд нэгээс олон аргыг ашиглахыг үнэлгээчнээс шаарддаггүй гэж заасныг зөрчөөгүй, үнэлгээний аргуудаас үнэн зөв ба найдвартай гэдэгт өндөр түвшний итгэлтэй байгаа тохиолдолд нэгээс илүү олон аргыг ашиглахыг шаардахгүй.

Үнэлгээчин нь маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ зах зээлийн хандлагыг сонгож, үнэлгээ тогтоосон нь зөв болжээ. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр ******* ХК, ******* нарыг оролцуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч субьектив эрхийн зөрчигдсөнтэй холбоотой буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэх агуулгаар гомдол гаргаагүй. Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх зүйн байдал буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрхийг зөрчсөн агуулгатай гомдол үндэслэлгүй.

 

Тодруулбал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой давж заалдах журмаар гомдол гаргаагүй, мөн түүний өмнөөс нэхэмжлэгч талд гомдол гаргах эрх олгоогүй тул энэ талаар гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 сарын 25-ны өдрийн 197/ШШ2026/04127 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

С.ЭНХБАЯР