Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00908

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өнөр сум Оюут багт байрлах Эрдэнэт-99 СӨХ  гүйцэтгэх захирал З.Равдан

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-25а-15 тоотод оршин суух Ш.Батцэцэг

203 864 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 25-нд хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Эрдэнэт-99 СӨХ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай Эрдэнэт-99 СӨХ-ны нэхэмжлэлтэй, 2-р хорооллын 25а байрны 15 тоотын сууц өмчлөгч Ш.Батцэцэг нь СӨХ-ны төлбөр 203 864 төгрөгийг 2016 оны 06 сарын 27-ны өдөр төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Эрдэнэт-99 СӨХ нь хариуцагч Ш.Батцэцэгээс 203 864 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.

Нэхэмжлэгч Эрдэнэт-99 СӨХ нь нэхэмжлэлийн шаардлага болох 203 864 төгрөгийг хариуцагч Ш.Батцэцэгээс авсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар хүсэлтээ шүүхэд ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1,123.2-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Эрдэнэт-99 СӨХ нь хариуцагч Ш.Батцэцэгт холбогдуулан 203 864 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6 766 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 3 383 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 3 83 төгрөгийг хариуцагч Ш.Батцэцэгээс тус тус гаргуулан нэхэмжлэгч Эрдэнэт-99 СӨХ-д олгосугай.

    

         3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

           ШҮҮГЧ                                          Л.АРИУНЦЭЦЭГ