| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00996/И |
| Дугаар | 00911 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 00911
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймаг Хангал сум 4-р баг Хялганат тосгон 3-р байр 2 тоотод оршин суух Боржигон овогт Лхагвасүрэнгийн Туяа /ФЖ:64100222/
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Л.Туяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Туяа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Туяа миний бие 1980 оны 11 дүгээр сарын 11-нд Сүхбаатарын Мод боловсруулах комбинатад фанерийн заводод банз хатаагчаар ажиллаж байсан. 1983 оны 09 дүгээр сарын 05-нд ар гэрийн гачигдалын учир үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж аймгийн хөдөлмөрийн хэлтсийн мэдэлд шилжсэн. 1983 оны 09 дүгээр сарын 15-нд Хялганат мод бэлтгэлийн аж ахуйн мод бэлтгэлд тогоочоор томилогдож, 1987 оны 11 дүгээр сарын 09-нд мод бэлтгэлийн 2-р бригадад ойчиноор, 1988 оны 01 дүгээр сарын 01-нд ойчнын ажлаас чөлөөлөгдөж Мод бэлтгэлийн 2-р бригадад тогоочоор томилогдсон. 1988 оны 06 дугаар сарын 01-нд Зам барилгын конторт ажлын шаардлагаар тогоочоор шилжиж, 1989 оны 10 дугаар сарын 24-нд хүүхдээ асрах чөлөө дууссан тул зам конторт туслах ажилтнаар, 1991 оны 07 дугаар сарын 01-нд Хөдөлмөрийн хуулийн 83-р зүйлийн дагуу хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүүхэд асрах чөлөөгөө цуцалсан тул зам ангийн гүүрийн хэсэгт тогоочоор, 1994 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн хуулийн 83-р зүйлийг үндэслэж хүүхэд асрах тэтгэмжтэй чөлөөтэй, 1995 оны 01 дүгээр сарын 01-нд хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгож 379902 тоот нийгмийн даатгалын дэвтэр олгосон. Иймд миний ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Боржигон овогт Лхагвасүрэнгийн Туяа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Л.Туяа нь 1980 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны захирагчийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/58 дугаартай архивын лавлагаа, Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2/50 дугаартай архивын лавлагаа, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 99 дугаартай архивын магадлагаа, Орхон аймгийн Архивын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт, Л.Туяагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 000125431 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, БНМАУ-ын Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1988 оны 06 сарын 08-ны өдрийн 189 дугаартай тушаалын хуулбар, БНМАУ-ын Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1988 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай тушаалын хуулбар, БНМАУ-ын Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1987 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 496 дугаартай тушаалын хуулбар, гэрч Д.Хишигбямбын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тодорхойлолт, БНМАУ-ын Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/290 дугаартай тушаалын хуулбар, БНМАУ-ын Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1983 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 291 дугаартай тушаалын хуулбар, БНМАУ-ын Ой модны үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатарын мод боловсруулах комбинатын захиргааны 1980 оны 12 сарын 19-ний өдрийн 305 дугаартай тушаалын хуулбар, БНМАУ-ын Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатарын мод боловсруулах комбинатын захиргааны 1980 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 305 дугаартай тушаалын хуулбар, БНМАУ-ын Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатарын мод боловсруулах комбинатын захиргааны 1983 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 304 дугаартай тушаалын хуулбар хавсралтын хамт, Эм Эм Ай Си ХХК-ийн 2013 оны 11 сарын 20-ны өдрийн 13 дугаартай цалингийн тодорхойлолт зэргээр тус тус батлагдаж байна.
Иймд Боржигон овогт Лхагвасүрэнгийн Туяаг 1980 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл БНМАУ-ын Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатарын мод боловсруулах комбинатад фанерийн заводод банз хатаагчаар, 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл БНМАУ-ын Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн тогоочоор, 1987 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл БНМАУ-ын Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйд ойчноор, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл БНМАУ-ын Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн зам барилгын конторт туслах ажилчин, тогоочоор, 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хялганат компаний зам ангийн гүүрийн хэсгийн тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Л.Туяа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Лхагвасүрэнгийн Туяаг 1980 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл БНМАУ-ын Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатарын мод боловсруулах комбинатад фанерийн заводод банз хатаагчаар, 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл БНМАУ-ын Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн тогоочоор, 1987 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл БНМАУ-ын Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйд ойчноор, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл БНМАУ-ын Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн зам барилгын конторт туслах ажилчин, тогоочоор, 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хялганат компаний зам ангийн гүүрийн хэсгийн тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Л.Туяа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
|
| ||||
| |