| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 181/2024/04492/И |
| Дугаар | 210/МА2026/00823 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2026/00823
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
*******зүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/11325 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК, *******, *******, *******, ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 524,054,926, төгрөг гаргуулах, баталгаа, барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******, *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн захирал *******, хариуцагч *******, *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* ХХК, ******* ХК-ийн хооронд 2018.09.27-ны өдөр байгуулсан ЗГЖСС 180926018-1 тоот зээлийн гэрээгээр 400,000,000 төгрөгийг, жилийн 22.80 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Мөн 2020.04.25-ны өдрийн ЗНГЛЗ СС180926018-1 тоот Зээлийн нэмэлт гэрээ-ний дагуу зээлийн хүүг жилийн 18 хувь, гэрээний хугацааг 39 сар сар болгон өөрчилсөн. Зээлийн гэрээний хугацаа 2021.09.27-ны өдөр дууссан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт 2024.08.21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 306,642,347.64 төгрөг, үндсэн хүү 187,413,292.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,922,286.54 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан зардал 76,000 төгрөг болсон тул нийт 524,054,926.91 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж өгнө үү.
******* ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хариуцагч ******* ХХК, *******, *******, *******, ******* нартай байгуулсан 3B/RCC180926018-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, ЖЗБ/RCC180926018-1-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 3B/RCC 180926018-1-5 Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, ЖЗБ/RCCl 80926018-1-6 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 3B/RCC 180926018-1-7 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 3B/RCC 180926018-1- 8 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 3B/RCC 180926018-1-9 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 3B/RCC180926018-1-10 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 3B/RCC180926018-1-11 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 3B/RCC 180926018-1-12 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 3B/RCC180926018-1-13 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ №3B/RCC 180926018-1-14 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр 3BH17RCC180926018-l-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээний гэрээний үүргийн баталгаа болгож барьцаалсан дараах хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.
Барьцаа хөрөнгүүд нь 3B/RCC180926018-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* аймгийн ******* сумын *******, ******* ******* талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн эрхийн ******* тоот дугаар бүхий Шатахуун түгээх станц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* ХХК-ийн өмчлөлийн ******* аймгийн ******* сум ******* *******ийн хэсгийн урд талд засмал зам дагуу Шатахуун түгээх станц ******* 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх;
3Б/RCC 180926018-1-2 тоот гэрэгээр Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* тоот ******* аймгийн ******* сумын *******, ******* ******* м.кв талбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн эрхийн ******* тоот дугаартай ******* аймгийн ******* сумын ******* *******т байршилтай ******* м.кв худалдаа, нийтийн үйлчилгээний газар эзэмших эрх;
3Б/RCC 180926018-1-5 Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр *******, ******* хоёр хүний өмчлөлийн улсын бүртгэлийн ******* тоот *******дүүргийн ******* хороо, ******* байрны ******* тоот орон сууцны зориулалттай ******* м.кв гурван өрөө үл хөдлөх эд хөрөнгө;
3Б/RCC 180926018-1-6 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр *******, ******* хоёр хүний өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаар тоот *******дүүргийн ******* хороо ******* байрны ******* тоот ******* м.кв талбайтай, ******* өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
3Б/RCC 180926018-1-7 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр ******* нэг иргэний өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаар тоот *******гол дүүргийн ******* хороо, 4 хороолол ******* байр, ******* тоот ******* м.кв талбайтай, ******* өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан;
3БRCC 180926018-1-8 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-гээр ******* ХХК-н *******, ******* тоот дугаар бүхий дансанд ирээдүйд мөнгөн хэлбэрээр орж ирэх орлого;
3Б/RCC180926018-l-9 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-гээр 2005 онд үйлдвэрлэгдсэн 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Монгол улсад орж ирсэн ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн №01903666 тоот дугаартай улсын ******* дугаартай ******* чирэгч;
3Б/RCC 180926018-1-10 тоот гэрээгээр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-гээр 1995 онд үйлдвэрлэгдсэн 2010 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Монгол улсад орж ирсэн ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн №00851847 тоот дугаартай улсын ******* дугаартай ******* Цистерн;
3Б/RCC180926018-1-11 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-гээр 2000 онд үйлдвэрлэгдсэн 2010 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсад орж ирсэн ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн №01866274 тоот дугаартай улсын ******* дугаартай ******* маркийн зүтгүүр;
3Б/RCC180926018-1-12 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-гээр 1985 онд үйлдвэрлэгдсэн Монгол улсад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр орж ирсэн ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн №0245607 тоот дугаартай улсын ******* дугаартай ******* маркийн шатахуун тээвэрлэх зориулалттай цистерн чиргүүлийг;
3Б/RCC 180926018-1-13 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-гээр 2010 онд үйлдвэрлэгдсэн 2010 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Монгол улсад орж ирсэн ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн №01866275 тоот дугаартай улсын ******* дугаартай ******* маркийн Цистерн;
3Б/RCC180926018-1-14 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-гээр 2011 онд үйлдвэрлэгдсэн 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Монгол улсад орж ирсэн ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн №01903667 тоот дугаартай улсын ******* дугаартай ******* маркийн Цистернийг тус тус барьцаалсан. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрээгүй тохиолдолд №БГ/RCC180926018-1 тоот баталгааны гэрээний дагуу *******ын хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.
Иймд нийт 524,054,926.91 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж, хариуцагч ******* ХХК, *******, *******, *******, ******* нартай байгуулсан барьцааны гэрээнд заасан хөрөнгүүд, баталгааны гэрээний дагуу *******ын хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ХХК, *******, *******, *******, ******* нар шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 234 дүгээр зүйлийн 234.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас нийт 523,978,926 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгон, үлдсэн 76,000 төгрөг гаргуулах, ******* ХХК-ийн 452606688, 413022015 тоот дугаар бүхий дансанд ирээдүйд мөнгөн хэлбэрээр орж ирэх орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Баталгааны гэрээний дагуу *******ын хөрөнгөөр хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ******* ХХК энэхүү шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн ******* аймаг, ******* сум, ******* *******ийн хэсгийн урд талд засмал зам дагуу Шатахуун түгээх станц ******* 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх, Улсын бүртгэлийн эрхийн 4107031538 тоот дугаартай ******* аймаг, ******* сум, ******* *******т байршилтай ******* м.кв худалдаа, нийтийн үйлчилгээний газар эзэмших эрх, хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн №01903666 тоот дугаартай улсын ******* дугаартай ******* чирэгч, хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн №00851847 тоот дугаартай улсын ******* дугаартай ******* Цистерн, хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн №01866274 тоот дугаартай улсын ******* дугаартай ******* маркийн зүтгүүр, хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн №0245607 тоот дугаартай улсын ******* дугаартай ******* маркийн шатахуун тээвэрлэх зориулалттай цистерн чиргүүл, хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн №01866275 тоот дугаартай улсын ******* дугаартай ******* маркийн Цистерн, хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн №01903667 тоот дугаартай улсын ******* дугаартай ******* маркийн Цистернийг үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар, хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* аймаг, ******* сум, *******, ******* ******* талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* тоот ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* м.кв талбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч *******, хариуцагч ******* нарын хоёр хүний өмчлөлийн улсын бүртгэлийн ******* тоот *******дүүрэг, ******* хороо, ******* байрны ******* тоот орон сууцны зориулалттай ******* м.кв ******* өрөө үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ******* хоёр хүний өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаар тоот *******дүүрэг, ******* хороо ******* байрны ******* тоот ******* м.кв талбайтай, ******* өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаар тоот *******гол дүүрэг, ******* хороо, 4 хороолол, ******* байр, ******* тоот ******* м.кв талбайтай, ******* өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,918,624.63 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,777,844.63 төгрөг, хариуцагч ******* ХХК, *******, *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 17,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч *******, *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний эзгүйд шийдвэрлэсэн. Би тус өдрийн хуралд биечлэн оролцох байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй байсан тухайгаа эмнэлгийн байгууллагын бичиг болон хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн. Би төлөөлүүлэгчдийн төлөөллийн үндсэн дээр тэдгээрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хангаж, хуульд заасан эрх, үүргийг хүлээсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хувьд нэхэмжлэгч ******* ХК-аас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан, мөн шүүхэд шүүхийн журмаар нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах, хариуцагч нарын өмгөөлүүлэх эрхтэй холбогдуулан өмгөөлөгч авах хүсэлт гаргасан байсан. Гэвч хуулиар олгосон эрхийг минь хөндөж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох эрхийг минь эдлүүлэхгүйгээр шүүх хурлаар хүсэлтүүдээ хэлэлцүүлэх боломжгүй байдалд хэргийг хянан шийдвэрлэсэн.
Мөн хариуцагч ******* өмгөөлөгч авах хүсэлт гаргасан бөгөөд тэрээр төлбөрийн чадваргүй тул Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар төлбөрийн чадваргүй хүнд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ гарган бичиг баримтаа бүрдүүлж байсан зэргийг хэлэлцэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь *******ын болон бусад хариуцагчийн Үндсэн хуулийн 16.14-т заасан шүүхэд гомдол гаргах, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох эрхийг эдлүүлэлгүй эрхийг нь зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч нарын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Энэ хэрэг нь 2025.12.04-ний өдөр анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн ба шүүхийн шийдвэр гарахаас өмнөх хурлууд хариуцагч талын гаргасан удаа дараагийн хүсэлт буюу өмгөөлөгч авах, эмнэлгийн магадлагаа зэргээс шалтгаалж олон удаа хойшилж байсан. Ийм учраас анхан шатны шүүх хариуцагч, төлөөлөгчийн эрхийг хангаж шийдвэрлэсэн. Хэргийг шийдсэн өдрийн хурлаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч эмчийн магадлагааг шүүхэд гаргаж өгсөн. Анхан шатны шүүхээс энэ эмчийн магадалгаа нь олон улсын стандартын шаардлага хангаагүй баримт гэж үзэж шүүх хурлыг эзгүйд нь шийдвэрлэх захирамж гаргаж тухайн хурлыг хийсэн. Иймээс хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч *******, *******, ******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч: ******* ХК-аас хариуцагч ******* ХХК, *******, *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 523,978,926 төгрөг, зардалд 76,000 төгрөг гаргуулах, баталгаа, барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар шүүхэд тайлбар гаргаагүй байна.
3.******* ХК, ******* ХХК-иудын хооронд байгуулагдсан 2018.09.27-ны өдрийн ЗГ/RCC180926018-1 дугаартай Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 400,000,000 төгрөгийг, жилийн 22.80 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээнд заасан хуваарийн дагуу хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон. Талууд 2020.04.25-ны өдрийн ЗНГ/RCC180926018-1 дугаартай Зээлийн нэмэлт гэрээгээр зээлийн хүүг жилийн 18 хувь, гэрээний хугацааг 39 сар болгон өөрчилжээ.
Мөн нэхэмжлэгчээс хариуцагч ******* ХХК-тай 2018.09.27, 2018.10.01, 2020.01.06-ны өдрүүдэд байгуулсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр тус компанийн эзэмшил, өмчлөлийн 10 ширхэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг, мөн хариуцагч *******, *******, *******, ******* нартай байгуулсан 2018.09.27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр тэдний өмчлөлийн 3 ширхэг орон сууцыг тус тус барьцаалсан байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зааснаар зохигчийн хооронд зээлийн болон барьцаа, баталгааны гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлыг хуульд нийцүүлэн дүгнэжээ. Зээлдүүлэгч зээлийн мөнгөн хөрөнгө 400,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн байх ба энэ тухайд хариуцагч маргаагүй байна.
4. Хариуцагч ******* ХХК 2018 оны зээлийн гэрээний 5.1, 2020 оны зээлийн гэрээний 2-т заасан зээлийг буцаан төлөх хуваарийг зөрчсөн зөрчилд 2024.08.21-ний өдрийн байдлаар зээл, хүүгийн тооцооллыг гаргаж, тус компаниас зээлийн нийт төлбөрт 287,648,415 төгрөг төлснийг хасч, зээлийн төлөгдөөгүй үүрэг болох үндсэн зээлд 306,643,347 төгрөг, үндсэн хүүд 187,413,292.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 29,922,286 төгрөг, нийт 523,978,926 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хариуцагчийн төлсөн зээл, хүүгийн төлбөр, төлөгдөөгүй зээлийн тооцооллын талаар хариуцагч тал маргаагүй зэргийг харгалзан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч ******* ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 523,978,926 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Энэ талаар хариуцагч ******* ХХК гомдол гаргаагүй байна.
5.Хариуцагч ******* ХХК, *******, *******, *******, ******* нарын хувьд ******* ХК, ******* ХХК нарын хооронд 2018 онд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор дээрх баталгаа, барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Зээлийн гэрээнд 2020 онд өөрчлөлт оруулахад барьцааны гэрээнд өөрчлөлт ороогүй байна. Зээлдэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол зээлдүүлэгч барьцаагаар хангагдах үүргийн хэмжээгээр барьцааны хөрөнгөөр зээлийг төлүүлэхээр шаардах эрхтэй. Шүүх хариуцагч нарын эзэмшил, өмчлөлийн 13 ширхэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр барьцааны гэрээ, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байх бөгөөд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцжээ. Энэ тухай хариуцагч нар гомдол гаргаагүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч *******д холбогдуулан 2018.09.27-ны өдрийн ЗГ/RCC180926018-1-6 дугаартай барьцааны гэрээнд заасан хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, *******дүүргийн ******* хороо ******* байрны 17 тоот ******* м.кв талбайтай, ******* өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нас барсан ба нэхэмжлэгч энэ үндэслэлээр хариуцагч *******д холбогдох нэхэмжлэл болон хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн *******дүүргийн ******* хороо ******* байрны ******* тоот ******* м.кв талбайтай, нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаасаа татгалзжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч ******* нас барсан байдал, нэхэмжлэгчийн татгалзлыг шийдвэрлэлгүй орхигдуулж, дээрх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч *******, ******* нарт холбогдуулан улсын бүртгэлийн ******* дугаартай, *******дүүргийн ******* хороо ******* байрны ******* тоот ******* м.кв талбайтай, нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж шийдвэрлэнэ.
6.Хариуцагч *******, *******, ******* нарын буюу тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг шүүх хангалгүй хэргийг хянан шийдвэрлэж, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн агуулгаар хариуцагч тал давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх 2025.11.14-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2025.12.04-ний өдрийн шүүх хуралдааны товыг тус шүүх хуралдаанд оролцсон хариуцагч ******* ХХК болон хариуцагч *******, *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарт мэдэгдсэн байна. Товлогдсон 2025.12.04-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч ******* ХХК-ийн захирал ******* хүрэлцэн ирээгүй, харин итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг зохих баримтын хамт 2025.12.03-ны өдөр шүүхэд ирүүлжээ.
Хэрэгт авагдсан Сэтгэшгүй эмнэлгийн магадлагаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тус эмнэлэгт 2025.12.02-ны өдрөөс 2025.12.12-ны өдрийг хүртэлх хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгааг тэмдэглэж, ерөнхий эмч/эмчлэгч эмч гэсэн гарын үсэг зурагдаж, эмнэлгийн тэмдэг дарагдсан байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын 2023.12.07-ны өдрийн А/177, А/433 дугаар тушаалын 1-р хавсралт Даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журмын 1.3-т зааснаар эмнэлгийн хуудаст нэгдсэн дугаар, эмчлүүлэгчийн ЭМД болон РД тус тус бичигдээгүй, эмчлэгч эмчийн тэмдэггүй байгааг зохих журмын дагуу олгогдсон буюу эргэлзээгүй, бодитой гэж үзэхээргүй байна.
Уг магадлагааг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Мөн хариуцагч тал энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдолдоо дээрх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан, хүндэтгэн үзэх шалтгааныг илтгэсэн нөхцөл байдлаа тодорхой илэрхийлээгүй буюу анхан шатны шүүхийн ******* дугаартай захирамжид заасан үндэслэлийг үгүйсгэсэн үйл баримтыг тусгаагүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
7.Мөн хариуцагч *******, *******, ******* нараас анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин хариуцагч нарын буюу тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль зүйн туслалцаа авах, нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хуулиар олгогдсон эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2024.08.30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагч ******* ХХК-д 2024.11.08-ны өдөр, хариуцагч *******, *******, ******* нарт 2025.05.19-ний өдөр тус тус нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй танилцуулжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч ******* ХХК, *******, ******* нарыг анх төлөөлөн хариуцагч ******* оролцсон бөгөөд тэрээр 2025.06.04-ний өдрийн шүүх хуралдаанд, мөн хариуцагч *******, *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын зүгээс 2025.09.12-ны өдрийн шүүх хуралдаанд, мөн хариуцагч ******* ХХК-аас 2025.11.14-ний өдрийн шүүх хуралдаанд тус тус хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж байжээ.
Түүнчлэн, хариуцагч ******* нь 2025.07.31-ний өдрийн шүүх хуралдаанд *******аас түүнд олгосон итгэмжлэлээс татгалзан түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцуулах, мөн шүүхийн 2025.10.01-ний өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг тус тус хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Тус шүүхийн шүүгчийн 2025.07.22-ны өдрийн ******* дугаартай захирамжаар хариуцагч ******* ХХК болон хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч *******ын, мөн шүүгчийн 2025.11.14-ний өдрийн ******* дугаартай захирамжаар хариуцагч ******* ХХК-ийн, мөн шүүгчийн 2025.09.26-ны өдрийн ******* дугаартай захирамжаар хариуцагч *******, *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын зүгээс тус тус нотлох баримт гаргуулах тухай хүсэлтүүдийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрсөн, татгалзсан хүсэл зоригоо тодорхой илэрхийлсэн дэлгэрэнгүй тайлбарыг гаргаснаар хариуцагчийн татгалзал илэрхийлэгдэх бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна. Хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлаа нотлох үүргийн хүрээнд шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэхээр хүсэлт гаргах эрхтэй боловч хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрсөн, татгалзсан ал нь болох нь тодорхойгүй, хүсэл зориг нь илэрхийлэгдээгүй байх учир шүүх нотлох баримт бүрдүүлэх тодорхой ажиллагаа явуулахгүй.
Энэ агуулгаар анхан шатны шүүх хариуцагч талын гаргасан хүсэлтийг тодорхой бус гэж дүгнэн хангахаас татгалзсан нь үндэслэлтэйгээс гадна хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дахь үүргээ биелүүлээгүй байх тул анхан шатны шүүх хариуцагч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр дамжуулан болон биечлэн оролцох, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хүсэлтийг тухай бүр хэлэлцэн шийдвэрлэж, эрхийг нь хангасан байна. Иймээс хариуцагч *******, *******, ******* нар нотлох баримт бүрдүүлж татгалзлаа нотлох, хууль зүйн туслалцаа авах эрх зөрчигдсөн тухай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******зүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/11325 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
2 дахь заалтаас Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ******* ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн нэгж талбарын ******* дугаартай, ******* аймгийн ******* сумын ******* *******ийн хэсгийн урд талд засмал зам дагуу байх, шатахуун түгээх станцын зориулалттай, ******* талбайтай газар эзэмших эрх, мөн хаягт орших улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* аймгийн ******* сумын *******, ******* хаягт байх ******* талбайтай шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн нэгж талбарын 4107031538 дугаартай, ******* аймгийн ******* сумын ******* *******т орших, худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалттай, ******* м.кв талбайтай газар эзэмших эрх, мөн хаягт орших улсын бүртгэлийн ******* дугаартай ******* м.кв талбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн ******* улсын дугаартай ******* маркийн чирэгч, мөн ******* улсын дугаартай ******* маркийн Цистерн, мөн ******* улсын дугаартай ******* маркийн зүтгүүр, мөн ******* улсын дугаартай ******* маркийн шатахуун тээвэрлэх зориулалттай цистерн чиргүүл, мөн ******* улсын дугаартай ******* маркийн цистерн чиргүүл, мөн ******* улсын дугаартай ******* маркийн цистерн, мөн хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, *******дүүргийн ******* хороо, ******* байрны ******* тоот ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууц, мөн хариуцагч *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, *******гол дүүргийн ******* хороо, ******* хорооллын ******* байрны ******* тоот ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай гэж,
3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нарт холбогдох улсын бүртгэлийн ******* дугаартай, *******дүүргийн ******* хороо ******* байрны ******* тоот ******* м.кв талбайтай, нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж өөрчилж,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлан тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч *******, *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, *******, ******* нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,278,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Э.ЭНЭБИШ