| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00820/И |
| Дугаар | 00913 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 00913
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 1-38 тоотод оршин суух Монгол овогт Отгончимэгийн Оюунчимэг /ФА:78022101/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 1-38 тоотод оршин суух Хатгина овогт Баатарчулууны Пүрэвцэрэн /ФБ:76111870/
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Оюунчимэг, хариуцагч Б.Пүрэвцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Пүрэвцэрэн бид 1999 онд гэр бүл болж хамт амьдарсан. Бидний дундаас хүү П.Бэлгүдэй нь 2009 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсен. Бид хамт амьдарсаар өдий хүрсэн боловч сүүлийн үед гэр орондоо ч тогтохгүй ар гэрээ ч харж хандахгүй болж эхнэр нөхрийн харьцаа ч байхгүй болж хөндий хүйтэн болох боллоо. Учир байдлыг нягтлахаар онцын зүйл хэлэхгүй байдаг байсан боловч өөр хүнтэй гэр бүлийн харьцаанд орж түүнтэйгээ байгаад байдаг нь илэрсэн. Би нөхрөө алдаж онож явахад нь түлхээд яах вэ гэж бодоод нэлээд харсан. Гэвч болихгүй байдал улам дордох болсон. Ярилцаж үзсэн боловч одоо болтол салж өгөхгүй нөгөө хүүхэнтэйгээ бүр нүдэн дээр ил тодоор явалдах болсон. Иймээс миний тэвчээр барагдаж салах тухай ярихад өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Хүү маань хүртэл жаахан хирнээ нөгөө хүүхнийг нь андахаа больж дургүйлхээд байдаг болсон. Би хүүхэддээ муу муухай юм үзүүлж сэтгэл санааг нь зовоомооргүй байна. Хүүтэйгээ хоёулаа амьдарч хүүгээ өсгөж чадна. Цаашид Пүрэвцэрэнтэй хамт амьдарч чадахгүй болоод байна. Шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрэхгүй тухай шийдвэрээ гаргуулсан. Иймээс Пүрэвцэрэнгээс гэрлэлтээ цуцлуулаж, хүү П.Бэлгүдэйг өөрийн асрамжид авч Пүрэвцэрэнгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэв.
Хариуцагч Б.Пүрэвцэрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Эхнэр Оюунчимэгийн гаргасан нэхэмжлэлд санал зөрөх асуудал байхгүй хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Оюунчимэг нь хариуцагч Б.Пүрэвцэрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Зохигчид 1999 онд танилцан хамтран амьдарч, 2006 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь Г-225 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар, гэрлэгсдийн дундаас 2009 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүү Пүрэвцэрэнгийн Бэлгүдэй төрж, эрүүл өсөж байгаа болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Учралт баяр өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор тус тус батлагдаж байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас байнгийн хэрүүл маргаантай амьдарч, хариуцагч Б.Пүрэвцэрэн нь өөр бусадтай гэр бүлийн харьцаатай болсон, мөн гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчдын хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдал, насанд хүрээгүй хүүхдийн асаргаа, ээнэгшин дассан байдлыг тус тус харгалзан хүү П.Бэлгүдэйг эх О.Оюунчимэгийн асрамжид үлдээж, эцэг Б.Пүэвцэрэнгээс хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Пүрэвцэрэнгээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Оюунчимэгт олгож, тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэмжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, төрийн сангийн орлогод тус тус оруулах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ