Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 962

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч А.Мөнхзул,

хохирогч Н.Б, өсвөр насны шүүгдэгч Г.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Г, өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Г Нт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 2002 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 нас 2 сартай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Малчны ... тоотод оршин суух, урьд нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Г.Нт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар 1, 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Нт  оногдуулсан 02 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 01 жилийн хугацаагаар тогтоосон, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаартай Магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Г.Нт  хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.1 дэх  заалтуудад зааснаар  зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах  үүргийг хүлээлгэж, өсвөр насны шүүгдэгч нарыг хоорондоо харьцахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон, А овогт Ггийн Н /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Өсвөр насны шүүгдэгч Г.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Малчны ... тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Бийг “найзыгаа өмөөрлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан зүүн далан тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...гэрийн орны урд хэсэгт нөжирсөн цус байх ба уг цусны хажууд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хар өнгийн болон цагаан өнгийн цамцнууд байв. Мөн гэрийн эд зүйлүүд эмх замбараагүй, шал болон хоолны шүүгээний ойр орчимд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байлаа” гэж тэмдэглэгдсэн /хх-ийн 4-10х/,

2. Хохирогч Н.Бийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Н бид  хоёр 18 цагийн орчим 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво авч хувааж уугаад Нг найзтайгаа уулзана гэхээр нь Зүүнсалааны хуучин эцэс орж, А гэдэг эмэгтэйтэй уулзаж, гудамжинд 0.75 литрийн Хараа архи авч Н, А, Б бид 4 Нийн гэрт очиж уусан. Тэгсэн Б, Н хоёр хоорондоо нэг юмнаас болоод маргалдахаар нь би боль гэсэн чинь намайг “найз Быг өмөөрлөө” гээд Н надад уурласан. Би Нтэй хэрүүл хийгээд яах бэ гэж бодоод явлаа гэж хэлээд куртикаа өмсөөд цүнхээ үүрээд гэрээс нь гарах гэсэн чинь Н нь гэрийн хаалганы хажууд байдаг хар саарал өнгийн шургуулганы нүднээс бор модон иштэй хутга аваад би чамайг хутгалчих уу гэж хэлээд над руу дайрсан. Би яг хаалгаар гарах гэхэд миний хойноос татах шиг болсон ба дал нуруу орчмоор халуун болоод явчихсан. Тэгсэн намайг хойноос хутгалчихсан байсан. Тухайн үед Б түрүүлээд гараад явчихсан байсан, хажууд Б, А нар байсан ба А нь нэлээн согтуу хэвтэж байсан. Би нийт 500000 төгрөг эмчилгээний зардалд тооцож авсан, одоо нэмж нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

3. Гэрч О.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний орой 22 цаг 30 минутын үед гэрт байж байсан чинь манай гэрийн хаалгыг Гансүх гээд хажуу айлын жаахан хүүхэд дуудсан ба би “юу болсон бэ” гээд хажуу гэр рүү ороход Н, Б, Б хэрэлдсэн байсан ба Н шургуулганаас хутга авахаар нь би хутгатай гарыг бариад байж байсан чинь миний хажуу талаас Б нүүр амгүй цохиод байсан. Тэр хооронд би хутгатай гарыг нь алдчихсан. Тэр үед Н Бийн зүүн дал хэсэгт нь хутгалчихсан. Б гарч явснаа эргэж орж ирээд цус гараад байна гээд хэвтээд өгсөн. Г.Н нь бор модон иштэй  хутгаар хутгалчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17х/,

4. Гэрч О.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний орой гэртээ байж байсан чинь найз Б маргааш миний төрсөн өдөр боллоо, чи Нийн гэрт хүрээд ир гэхээр нь би гарч явж байгаад Зүүнсалааны 2 дугаар буудал дээр Бтэй уулзсан. Тэнд Н, түүний найз охин гээд А гэх эмэгтэй байсан. Тэр 3 архи уучихсан бага зэрэг халамцуу байсан. А нь согтоод тасраад хэвтээд өгсөн. Б гаръя гэсэн чинь Н явуулахгүй гээд хоорондоо маргалдсан. Би гадаа гараад бие засаж байсан чинь Б хутгалуулчихлаа гээд орилоод гэрээс гараад ирсэн. Би өмсөж явсан цамцаараа цусыг нь дарсан. Н гэртээ орилоод байсан. Би гэр рүү нь ортол хажуу айлын ах Б байхаар нь танай дүү чинь хүн хутгалчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37х/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1652: “...Н.Бийн биед зүүн далны зүсэгдсэн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий чадварын алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 46х/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 646 дугаартай криминалистикийн шинжээчийн:

Шинжилгээнд ирүүлсэн хар судалтай цагаан цамцанд гарсан 50х57х43х25мм хэмжээтэй гэмтэл нь хатуу мохоо зүйлийн гогдох татах хүчний үйлчлэлээр гарсан шинэ гогдолт байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн хар судалтай цагаан цамцанд гарсан 22мм, хар фудболканд гарсан 20мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэлтүүд байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 50х/,

7. Шинжээч А.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Бийн биед учирсан зүүн далны зүсэгдсэн шарх нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63х/,

8. Өсвөр насны шүүгдэгч Г.Нийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 135-139х/

9. Өсвөр насны шүүгдэгч Г.Нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Б бид хоёр манай гэрт өдөржин хамт байж байгаад Б дэлгүүр орж 2.5 граммтай Нийслэл нэртэй хуванцар савтай пиво аваад бид хоёр хувааж уусан. ...18 цагийн үед түүний найз Б манай гэрт ирсэн. Маргааш нь Бийн төрсөн өдөр болох гэж байгаа гээд цугларч Б гарч дэлгүүр орж Хараа нэртэй 0.75 граммтай архи авч ирээд тэр архийг хуваагаад ууцгаасан. Тэр архи нь дуусаад Б, Б нар гарч яваад 0.5 граммтай Хараа нэртэй архи авч ирж уугаад би Бтай нэг юмнаас болж маргалдсан тухайн үед бүгдээрээ согтуу би зарим юмыг сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь Б Быг өмөөрч “намайг чи зүгээр бай” гээд загнахаар би уурласан чинь Б, Б хоёр явлаа гээд гэрээс гарах гэхээр нь би Бийг явуулахгүй гэсэн чинь чи зүгээр цаашаа бай гэсэн чинь Б над руу “ална, чи юу юм, би найз Бийг аваад явна” гэхээр нь гэрийн хаалганы зүүн талд байдаг гал тогооны шургуулганы нүднээс бор модон иштэй хутгаар Бийн зүүн далны орчим нэг удаа хутгалсан. Б чи намайг хутгалчихлаа гээд орилоод гадаа гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Дээрх шинжлэн судалсан баримтуудаас үзвэл, өсвөр насны шүүгдэгч Г.Н нь өөрийн найз Н.Бийн төрсөн өдрийг урьдчилж тэмдэглэх нэрийдлээр О.Б, Н.Б, н.А гэх хүмүүсийн хамт согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн нь тухайн хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байхыг үгүйсгэхээргүй байна. Учир нь, тэрбээр согтуурсан үедээ О.Б гэгчтэй маргалдсан байх ба тэдгээрийг салгах, болиулах гэсэн Н.Бийг  найзыгаа өмөөрч байна гэж буруу ташаа, зөрүүтэй байдлаар ойлгон хутгалж гэмтээсэн болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл,

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Малчны ... тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Бийг “найзыгаа өмөөрлөө” гэх шалтгаанаар түүний зүүн далан тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...гэрийн орны урд хэсэгт нөжирсөн цус байх ба уг цусны хажууд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хар өнгийн болон цагаан өнгийн цамцнууд байв. Мөн гэрийн эд зүйлүүд эмх замбараагүй, шал болон хоолны шүүгээний ойр орчимд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байлаа” гэж тэмдэглэгдсэн  /хх-ийн 4-10х/,

Хохирогч Н.Бийн: “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 0.75 литрийн Хараа архи авч Н, А, Б бид 4 Нийн гэрт очиж уусан. Тэгсэн Б, Н хоёр хоорондоо нэг юмнаас болоод маргалдахаар нь би боль гэсэн чинь намайг “найз Быг өмөөрлөө” гээд Н надад уурлахаар нь хэрүүл хийгээд яах бэ гэж бодоод явлаа гэж хэлээд куртикаа өмсөөд цүнхээ үүрээд гарах гэсэн чинь Н гэрийн хаалганы хажууд байдаг хар саарал өнгийн шургуулганы нүднээс бор модон иштэй хутга аваад би чамайг хутгалчих уу гэж хэлээд над руу дайрсан. Би яг хаалгаар гарах гэхэд миний хойноос татах шиг болсон ба дал нуруу орчмоор халуун болоод явчихсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч О.Б: “...хажуу гэр рүү ороход Н, Б, Б хэрэлдсэн байсан ба Н шургуулганаас хутга авсан, тэгээд Бийн зүүн дал хэсэгт нь хутгалчихсан. Б гарч явснаа эргэж орж ирээд цус гараад байна гээд хэвтээд өгсөн. Г.Н нь бор модон иштэй  хутгаар хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17х/,

Гэрч О.Бын: “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний орой гэртээ байж байсан чинь найз Б маргааш миний төрсөн өдөр боллоо, чи Нийн гэрт хүрээд ир гэхээр нь Бтэй уулзсан. Тэнд Н, түүний найз охин гээд А гэх эмэгтэй байсан. Тэр 3 архи уучихсан бага зэрэг халамцуу байсан. Б гарья гэсэн чинь Н явуулахгүй гээд хоорондоо маргалдсан. Би гадаа гараад бие засаж байсан чинь Б “хутгалуулчихлаа” гээд орилоод гэрээс гараад ирсэн. Би өмсөж явсан цамцаараа цусыг нь дарсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1652: “...Н.Бийн биед зүүн далны зүсэгдсэн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий чадварын алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 46х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 646 дугаартай криминалистикийн шинжээчийн:

“Шинжилгээнд ирүүлсэн хар судалтай цагаан цамцанд гарсан 22мм, хар фудболканд гарсан 20мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэлтүүд байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 50х/,

Шинжээч А.Аын: “...Н.Бийн биед учирсан зүүн далны зүсэгдсэн шарх нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63х/,

Өсвөр насны шүүгдэгч Г.Нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би Бтай нэг юмнаас болж маргалдсан. Нэг мэдсэн чинь Б Быг өмөөрч “намайг чи зүгээр бай” гээд загнахаар би уурласан чинь Б, Б хоёр явлаа гээд гэрээс гарах гэхээр нь би Бийг явуулахгүй гээд гэрийн хаалганы зүүн талд байдаг гал тогооны шургуулганы нүднээс бор модон иштэй хутгаар Бийн зүүн далны орчим нэг удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73х/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Г.Н нь шүүхийн  хэлэлцүүлэгт “...би Бийг санамсаргүй хутгалчихсан эсхүл Б нь арагшаа ухрахдаа миний барьж байсан хутганд орчихсон юм” гэх зэргээр мэдүүлж байгаа боловч түүний дээрх мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдсэн болно.

Өөрөөр хэлбэл, өсвөр насны шүүгдэгч Г.Н нь хохирогч Н.Бийн араас очиж хутгалсан өөрийн үйлдлээ /хутга авч хүн рүү чиглүүлж буй үйлдэл/ хууль бус болохыг, мөн уг үйлдлийн улмаас хүний бие эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдсээр байж гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн байх тул уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэстэй.

Өсвөр насны шүүгдэгч Г.Нийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болно.

Хохирол төлбөр: Хохирогч Н.Б нь эмчилгээний зардалд 500000 төгрөг нэхэмжилснийг өсвөр насны шүүгдэгч Г.Н нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Нт  360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан  энэ тогтоолоор оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон 45 хоногийн буюу 1 сар 15 хоногийн  хорих ялыг өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 565 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх  ялын хугацааг 1 жил 1 сар 15 хоногоор тогтоож, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх тухай дүгнэлтийг,

Өвөр насны шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Г.Нийн хувийн байдлыг буюу насанд хүрээгүй, төлөвшилтийн насан дээрээ явж байгаа,  эмэгтэй хүүхэд зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа хамгийн доод хязгаараар нь буюу 120 цагаар тогтоож өгнө үү. Г.Н нь шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэгт холбогдсон байх тул ял нэмж, нэгтгэх тал дээр ямар нэгэн саналгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Өсвөр насны шүүгдэгч Г.Нт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид сайн дураар нөхөн төлснийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч Г.Нийн хувийн байдал, тодруулбал, өсвөр насны буюу гэмт хэрэгт холбогдох үедээ 16 нас 06 сар 20 хоногтой байсан зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан өсвөр насны шүүгдэгч Г.Нт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Г.Нт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар 1, 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 02 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 01 жилийн хугацаагаар тогтоосныг Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаартай Магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан байхад уг хугацаанд Г.Н нь санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан ял оногдуулах нь зүйтэй.

Иймд өсвөр насны шүүгдэгч Г.Нт  дээрх хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх боломжтой, ингэж шийдвэрлэх нь түүний эрхзүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн ба түүнд оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Г.Н нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 81 хоног цагдан хоригдсон /хх-ийн 118,126х/ байх тул уг хугацааг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцов.

Мөн өсвөр насны шүүгдэгч Г.Нт  оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр хугацааг тогтоох нь зүйтэй байх бөгөөд Г.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулах нь зохистой.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бор өнгийн модон иштэй хутга, 1 ширхэг хар өнгийн хуванцар бариултай хутга, 1 ширхэг цагаан өнгийн судалтай цамц, 1 ширхэг хар өнгийн фудболк зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, тус хэрэгт өсвөр насны шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч А овогт Ггийн Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Нийг 150 (нэг зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Нт  оногдуулсан 150 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоосон хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Нт  оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Нийн өмнө нь цагдан хоригдсон 81 (наян нэг) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Өсвөр насны шүүгдэгч Г.Нт  оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр хугацааг тогтоосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бор өнгийн модон иштэй хутга, 1 ширхэг хар өнгийн хуванцар бариултай хутга, 1 ширхэг цагаан өнгийн судалтай цамц, 1 ширхэг хар өнгийн фудболк зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. Өсвөр насны шүүгдэгч Г.Нийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Г.Нт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Нт  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ