Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 00944

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Урт булаг баг 5-24-15 тоотод оршин суух Баатарын Алтанцэцэг

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 18-р баг Баянбулаг Баян-Өндөр 2-р гудамж 65 тоотод оршин суух Цэвэлдоржийн Чинбат

263 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны намар надаас 2м3 зах банз 240 000 төгрөг,1ш палк 23 000 төгрөг бүгд 263 000 төгрөгний зээл өгөөч би найдвартай төлнө 2015 оны 11 сарын 01-нд цалин буухаар л өгчихнө хэрэг болоод байна гэж 2 удаа ирж гуйгаад авч явсан юм. Гэвч одоо болтол мөнгөө өгөхгүй утсаа авахгүй юм. Удаа дараа гэрээр нь очиход хаалгаа нээж өгөхгүй их хэцүү юм. Надад өгөх 263 000 төгрөгийг Чинбатаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байх тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч  Ц.Чинбат хариу тайлбартаа:  Миний бие Чинбат нь Алтанцэцэг гэдэг хүнд 263 000 төгрөг өгөх нь үнэн болно. Энэ мөнгийг 2016 оны 07 сарын 25-ны дотор төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Ц.Чинбат нь нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага 263 000 төгрөгийг  бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 8 540 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох  4 270 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 4 270 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага 263 000 төгрөгийг хариуцагч Ц.Чинбат нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 8 540 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, тал хувь болох 4 270  төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 4 270 төгрөгийг хариуцагч Ц.Чинбатаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Алтанцэцэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ