| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00858/И |
| Дугаар | 00952 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 00952
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 38-8 тоотод оршин суух Ерэнтэй овогт Баттогтохын Энх-Амгалан /ИЗ: 89041904/
Хариуцагч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 18-р хороо 222-109 тоотод оршин суух Мижгээн овогт Эрдэнэбилэгийн Баасандорж /ИТ:92091111/
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Энх-Амгалан, хариуцагч Э.Баасандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Энх-Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баттогтох овогтой Энх-Амгалан миний бие нь 2011 онд Эрдэнэбилэг овогтой Баасандоржтой танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүү Баасандорж овогтой Чингүүн төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оноос салж тусдаа амьдрах болсон. Одоо цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Баасандорж овогтой Чингүүнд хүүхдийн тэтэглэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Баасандорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Э.Баасандорж нь Энх-Амгалангийн гаргасан өргөдөлийг хүлээн зөвшөөрч хүү Баасандорж овогтой Чингүүнд хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Энх-Амгалан нь хариуцагч Э.Баасандоржид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид 2011 оноос хамтран амьдарч, нэхэмжлэгч Б.Энх-Амгалан нь 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүү Баасандоржийн Чингүүнийг төрүүлсэн, хариуцагч Э.Баасандорж нь Б.Чингүүний төрсөн эцэг мөн гэж шүүхэд тайлбар ирүүлсэн бөгөөд захиргааны журмаар зөвшөөрч хүү Б.Чингүүнийг өөрөөрөө овоглосон болох нь Б.Чингүүний Г-2901 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Б.Чингүүн нь одоо эрүүл бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан “Нийцэл” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Унага цэцэрлэгийн тодорхойлолтоор нотлогдож байна.
Б.Чингүүн төрсөн цагаасаа эхлэн эх Б.Энх-Амгалангийн асрамжид байгаа болох нь зохигчдын тайлбар, Цагаанчулуут багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул хүүхдийн насны байдал, эхийн асаргаа болон ээнэгшин дассан орчин нөхцлийг харгалзан хүү Б.Чингүүнийг эх Б.Энх-Амгалангийн асрамжид байлгах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Э.Баасандорж нь хүү Б.Чингүүнийг тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу тэтгэлэг гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасны дагуу чөлөөлөгдөх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагч Э.Баасандоржоос 26 092 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУН