| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00840/И |
| Дугаар | 00953 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 00953
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг Техник импорт 212 тоот Хүч.Ак ХХК
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум тосгоны 9-8 тоотод оршин суух Долоон гөрөөчин овогт Цэрэгдоржийн Нямбат /РЙ:77050613/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум тосгоны 9-8 тоотод оршин суух Гөрөөчин овогт Лхагважавын Цолмон
6 511 040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэзул , хариуцагч Ц.Нямбат, Л.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулдаг Хүч.АК ХХК-аас Нямбат эхнэр Цолмон нар нь Орхон аймагт аккумлятор зээлээр авч борлуулдаг байсан. Ингээд хамгийн сүүлд 2015 оны 03 дугаар сарын 28-нд тооцоо нийлэхэд 4 890 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба 2015 оны 05 дугаар сарын 20-нд тооцоогоо хийж дуусгахаар тохиролцсон боловч түүнээс хойш төлбөр тооцоогоо хийлгүй байсаар 2015 оны 12 дугаар сарын 14-нд 1 000 000 төгрөг дансаар төлсөн боловч үлдэгдэл 3 890 000 төгрөг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Гэрээнд хүү, алданги авахаар заагдсаны дагуу хүү, алданги бодлоо. Талуудын байгуулсан гэрээний 4.4-т зааснаар “аккумлятор, тос тосолгооны матерал хүлээн авсанаас хойш хоног тутумд 0.08 хувийн хүү төлнө” гэж заасны дагуу хүү 117 360 төгрөг, алдангийг Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн байгаа тул үндсэн зээл 4 890 000 төгрөг, хүү 117 360 төгрөг нийт 5 007 360 төгрөгийн үүрэг гүйцэтгэх ёстой байгаа тул үүний 50% буюу 2 503 680 төгрөгний алданги бодож нийт үндсэн зээл 3 890 000 төгрөг, зээлийн хүү 117 360 төгрөг, алданги 2 503 680 төгрөг нийт 6 511 040 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байх тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Нямбат, Л.Цолмон нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Цолмон би Хүч.Ак ХХК-с 4 890 000 төгрөгийн бараа материал авсан нь үнэн. Тэгээд төлөх ёстой 4 890 000 төгрөгөөс 2015 оны 12 сарын 14-нд 1 000 000 төгрөг төлсөн. Одоо 3 890 000 төгрөг үлдсэн боловч 6 511 040 төгрөг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлийн шаардлага 6 511 040 төгрөгийг төлж чадахгүй, өөрийн төлөх ёстой 3 890 000 төгрөгийг төлж барагдуулна. Л.Цолмон би Хангайн бүс ХХК-д “Гэр” төвийн 2-р давхарт гэр ахуйн барааны худалдагч хийж сарын 250 000 төгрөгийн цалин авдаг. Тиймээс тус мөнгөний алданги 2 503 680 төгрөгийг төлж чадахгүй гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд эвлэрсэн ба эвлэрэлийн гэрээнд: Хүч.Ак ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талууд бид доорхи нөцлөөр харилцан тохиролцлоо. Хариуцагч Ц.Нямбат, Л.Цолмон нар нь Хүч.Ак ХХК-д 2016 оны 08 дугаар сарын 10-ны дотор 1 000 000 төгрөг төлнө. Үлдэгдэл болох 5 011 040 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо. Нэхэмжлэлийн шаардлага 500 000 төгрөгөөс Хүч.Ак ХХК нь татгалзаж байна. Иймд нийт 6 011 040 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцлоо гээд талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хүч.Ак ХХК нь хариуцагч Ц.Нямбат, Л.Цолмон нараас 6 511 040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд 500 000 төгрөгөөс татгалзаж 6 011 040 төгрөг болгосныг хариуцагч Ц.Нямбат, Л.Цолмон нар нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны дотор 1 000 000 төгрөг, үлдэгдэл 5 011 040 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчидын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Хүч.Ак ХХК шүүхэд төлөөлөх эрхийг Г.Эрдэнэзулд олгосон ба зохигчид эвлэрч байгаа нь хуульд нийцсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нараас 111 127 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 119 130 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хүч.Ак ХХК нэхэмжлэлийн шаардлагаа 500 000 төгрөгөөр бууруулж 6 011 040 төгрөг болгосныг хариуцагч Ц.Нямбат, Л.Цолмон нар нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны дотор 1 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны дотор үлдэгдэл 5 011 040 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119 130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Нямбат, Л.Цолмон нараас 111 127 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хүч.Ак ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ