Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 207/ма2026/00054

 

 

 

 

 

2026 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 207/МА2026/00054

 

 

 

С.****гийн нэхэмжлэлтэй,

 хариуцагч Ч.****од холбогдох

иргэний хэргийн тухай

 

  

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 312/ШШ2026/00596 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : С.****гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.****од холбогдох,

Орхон аймаг **** сум, 14 дүгээр баг ****, **** **** дугаар байрны **** тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 9,000,000 төгрөг гаргуулах үндсэн, 2025 оны ****, 04 дүгээр сарын ус дулааны төлбөрт 104,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай,

20,500,000 төгрөг гаргуулах, 20,500,000 төгрөгийг С.**** төлсний дараа Ч.**** байрыг суллаж өгөх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч С.****, хариуцагч Ч.****, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.****, түүний өмгөөлөгч С.Болортуяа, хариуцагч Ч.****, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч С.****гийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга:

С.**** би 2008 оны 08 дугаар сараас Зэвсэгт хүчний **** дугаар ангид ХНХ-ийн баримт бичгийн техникч нярав албан тушаалд томилогдон ажиллаж байгаад Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар 2012 оны 05 дугаар сард Зэвсэгт хүчний **** дүгээр ангид шилжин томилогдсон билээ. 2018-2019 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд Бүгд найрамдах өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн билээ. 2016 онд ЗХ-ний **** дугаар ангийн албан тушаалын байр болох одоогийн Орхон аймаг, **** сум, 14 дүгээр баг, ****, **** **** дугаар байрны **** тоот байрыг хувьчлан авсан юм. Тухайн байрандаа засвар хийх зорилготой 2 өрөө байсныг нь ханыг нурааж, модон шалыг нь аван шалыг нь шороогоор дүүргэн цементлэхэд бэлэн болгосон байр байсан. 2017 онд шилжин явах үедээ Н.**** гэдэг энэ хүнээс болон өөдөөс харсан айлаасаа байрыг маань харж хандаж байхыг хүссэн билээ. 2019 оны 12 дугаар сард байраа эргэн Орхон аймагт ирсэн билээ. Тухайн үед байрны маань цонх вакум болсон хаалганы цоож солигдсон байсан. Тухайн үед Н.****аас юу болсон тухай асуухад юу ч ярилгүй энэ залуугийн дугаарыг өгсөн. Дугаар руу залгаад сайн байна уу. Би энэ байрны эзэн байна гэж ярих үед **** гэх энэ залуу энэ байрыг чиний нөхөр надад 7 дугаар сард зарсан чи ирсэн бол нэрийг нь шилжүүлж өг гэсэн. Чиний яриад байгаа **** миний нөхөр биш миний өмнөөс шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүн биш шүү гэдгийг би хэлсэн. Өгсөн авсан зүйл байвал ЗХ-ний **** дугаар ангид ажил хийж байгаа, өгсөн мөнгөө олж аваарай гэж хэлсэн. Би байраа зарахгүй, байрандаа орж үзмээр байна гэхэд, **** “чиний нөхөр надад зарсан чи юу гээд байгаа юм, би 2 300 000 төгрөгөөр засвар хийсэн. Тэгвэл чи яг одоо энэ мөнгийг өгөөд байраа ав гэж ууртай омогтойгоор зандарсан. Тухайн үед утсаар ярьсан болохоор хэл амаар доромжилж ярих боломжгүй байсан. тэр үед би ****тай яриад юу болоод байгаа юм. Яагаад миний байранд дураараа хүн оруулсан юм гэхэд **** намайг даапаалан инээж яасан, мөнгө хэрэг болоод 1 000 000 төгрөг аваад оруулсан юм. Чи баян хүн юм чинь мөнгийг нь өгөөд байраа аваач гэж доромжилсон. Тэр үеэс хойш хэсэг хугацааны дараа буюу 2020 оны 05 дугаар сард санагдаж байна **** гэх энэ танихгүй залуу над руу залгаж байраа шилжүүлж авмаар байна гэж ярьсан. Би байраа зарахгүй шүү чамайг орж амьдар, засвар хий энэ тэр гэж ярилцаж тохирсон зүйл байхгүй, чамаас би мөнгө төгрөг ч аваагүй гэж хэлсэн. Чи хүний байранд дураараа орж, засвар хийж амьдарч байгаа юм чинь хэсэг хугацаанд түрээс төлөөд амьдрах санал хэлж байсан. Гэтэл **** уурлаж юун түрээс зарна гэж хэлсэн, гарч чадахгүй. Эсвэл би энэ байрыг чинь хуучин ямар байсан тэр хэвээр нь болгоод өгч чадна шүү гэх үед би тэгээ, тэгээд байрыг минь сулла гэж хэлсэн. Энэ явдлаас хойш 10 сард **** залган байраа шилжүүлж авмаар байна гэж ярих үед би зарахгүй гэж хэлсэн. Ингээд бид ерөөсөө яриа нийлэхгүй, ойлголцох боломжгүй, гар гэхээр гарахгүй энэ хүнээс түрээс ч авч чадахгүй, зарах гэхээр үнэ тохиролцохгүй байгаад байсан. 2020 оны 10 дугаар сарын 11-нд байх тэр үед ****оос би байрны түрээс 1 200 000 төгрөгийг авсан. Энэ байранд дандаа цэргийн ангийн ажилчид байдаг учир тухайн 2017 онд шилжиж явж байгаа офицер, ахлагч нар 5 000 000-6 000 000 төгрөгийг хооронд зардаг байсан. Тухайн үед би ****од хэлж байсан энэ бол байрны түрээс шүү, байрыг минь суллаарай гэж хэлсэн. **** гэх энэ үл таних залуу **** хоёрын яриагаар миний байрыг 2019 оны 07 дугаар сард нэг нь өгч, нэг нь засвар хийж орсон байгаа юм. **** гэх энэ залуу надад ямар ч хамааралгүй, миний өмнөөс шийдвэр гаргах, миний өмчид байгаа эд хөрөнгийг бусдад шилжүүлэх зарах ямар ч эрхгүй хүн болно. миний байранд энэ олон жил буюу 2019 оны 08 дугаар сараас 2025 оны **** дугаар сар хүртэл энэ хугацаа буюу нийт 68 сар амьдарчхаад ямар ч ичих зовох зүйлгүй түрээс ч төлөхгүй ийм дураараа зүйл хийж, ярих бүрдээ хэл амаар доромжилж байгаа энэ залууд маш их гомдолтой байна. Энэ олон жил миний зөвшөөрөлгүй, байхгүй эзгүй байхад орж дураараа засвар хийж энэ олон жил амьдарсан. Өгсөн 1 200 000 төгрөгтөө байрыг зар гэж дарамталсан. Иймд хариуцагч Ч.****оос байрыг минь суллаж байрнаас гарах, 68 сарын хугацаанд сар бүрийн түрээсийн төлбөр болох 150,000 төгрөг, нийт 10,200,000 төгрөгөөс түрээсийн төлбөрт авсан 1,200,000 төгрөгийг хасч 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

1.1 Нэхэмжлэгч С.****гийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “...Ч.**** нь Орхон аймаг **** ДТС ОНӨХК-тай хийсэн гэрээний дагуу 2025 оны ****, 04 дүгээр сарын ус дулааны төлбөр болох 104,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй тул Ч. ****оос гаргуулж өгнө үү. Энэ төлбөр нь 2025 оны 05 сарын 07-ны өдрийн байдлаар гарсан төлбөр болно” гэжээ.

2. Хариуцагч Ч.****ын тайлбар, татгалзлын агуулга:  

Миний бие Ч.**** С.****гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцан дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 2019 онд Орхон аймгийн **** сумын **** багт байрлах **** ****-р байранд хүмүүс байр зарна гэж байсан. Тэгээд би тухайн зарах гэж байгаа хүмүүстэй очиж уулзсан. Тэнд байгаа байрнуудыг хүн ороод шууд амьдрах боломжтой байрнууд нь 2 саяас 3 сая төгрөгийн хооронд үнэтэй байсан. Тэгтэл 3 тоот модон, хагархай цонхтой, шал байхгүй хөндий хоосон, хаалга нь муу, хүн амьдардаггүй. Хог дүүрчихсэн, тааз нь нурсан, хамгийн сүүлд хэзээ хүн амьдарч байсан гэдгийг мэдэх боломжгүй, тэр хавийн хүмүүс орж архи уудаг, хог юм аа хийдэг бололтой байсан. Энэ 3 тоотыг 1.500.000 төгрөгөөр зарах гэж байгаа гэдгийг мэдээд Н.****тай уулзсан. Эхнэрийн нэр дээр байдаг. Гадагшаа ажиллагаанд явчихсан 9 сард ирнэ. Одоо 1 000 000 төгрөг надад өгчих би бичиг хийгээд өгье. Эхнэр ирэхээр 500 000 төгрөг аваад чиний нэр дээр шилжүүлэн өгнө асуудалгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь надад 2 сая арай хүрэхгүй мөнгө байсан учраас тохирсон. Тэгээд эхнэрийг нь иртэл байшинд цонх хаалга хийж хүн орохооргүй болгож орхисон. Шууд ороод амьдрах ямар ч боломжгүй байсан. Н.**** өөрөө энэ байшинд амьдардаггүй **** багийн Булагт Б-д амьдардаг байсан. Тухайн үед эдгээр хүмүүс гэр бүлийн асуудалтай байсан юм билээ. Шүүхээр гэрлэлтээ цуцлуулж байгаа гэж сонссон. Тэгээд С.**** Монголд ирсэн гээд утсаар ярьсан. Надад зарахгүй гэсэн. Тэгэхээр нь би цонх, хаалга хийж битүү болсон. 1 000 000 төгрөгийг нөхөрт чинь өгсөн, хаалга, цонхны мөнгийг өг тэгвэл наймаагаа буцаая гэж ярьсан. Хэсэг хугацаанд огт залгахгүй таг болсон. Эрдэнэтийн цэргийн ангид ажиллахгүй хаашаа явсан талаар мэдэхгүй учраас хүлээгээд байж байсан. 2020 оны 10 сарын 10-ны өдөр С.**** над руу залгасан. 500 000 төгрөг авахгүй ядаж 1 500 000 төгрөг өг. Тэгвэл би чиний нэр дээр шилжүүлэн өгье, хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна гэсэн. Тэгэхээр нь би одоо 1 200 000 төгрөг байна гэхэд дансаа явуулсан. Тэгэхээр нь байрны мөнгө гэж бичээд өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Нэрээ яаж шилжүүлэх вэ гэхэд би өдөр бүр бэлтгэлтэй чөлөө авах боломжгүй, завгүй байна. 12 сард ээлжийн амралтаа авахаар очоод шилжүүлж өгье гэсэн. С.****гаас байрны гэрчилгээг асуухад тэр хамаагүй лавлагааны машинаас лавлагаа аваад шилжүүлж өгнө гэсэн. Мөн Н.****тай холбогдсон. Эхнэрт чинь мөнгө шилжүүлсэн байрны гэрчилгээ хаана байгаа вэ гэхэд барьцаанд хүнд байгаа ах нь авч өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би С.**** руу залгаад хэлсэн. 2020 оны 11 сарын 10-нд Ковид-19 цар тахал гарч хүмүүс нааш цааш явах боломжгүй болж хөл хорио тавьсан. С.****тай холбоо барьж чадаагүй, тэгээд ч хүмүүсийг шаардлагагүй бол гэртээ байх заавар өгч, гарч ороход хэцүү болсон учраас нэг их шамдаагүй. Цаг үе гайгүй болоод байшиндаа 2021 оны 10 сарын 19-нд цахилгаан тавиулсан. Цахилгаан тавиулан байшиндаа жил гаран засвар хийсэн. Энэ хооронд С.****г холбоо барихыг хүлээгээд л байсан. 2022 оны 11 capaac амьдарч эхэлсэн. 2023 оны 11 сард дулааны шугам тавиулсан. Халаалт тавиулахад гэрчилгээ хэрэгтэй гэхээр нь Н.**** ахтай холбогдон гэрчилгээг асуухад надад байгаа гээд өгсөн. 2024 онд хэзээ гэдгийг нь санахгүй байна. С.**** руу залгаж гэрчилгээгээ шилжүүлэн авъя гэхэд одоо би чамд ийм хямд зарахгүй. 5 000 000 төгрөг өг. Тэгвэл нэр дээр чинь шилжүүлэн өгнө гэсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм наймаа хийсэн биз дээ гэж уурласан. Тэгвэл шүүхээр явъя гэж яриа нийлээгүй учраас утсаа салгасан. С.****г шүүхэд өгөх гэхээр хаана амьдардаг, юу хийдгийг нь мэдэхгүй. Бид нар нэг ч удаа уулзаж байгаагүй. Танихгүй учраас шүүхэд хандаж чадахгүй өдий хүрсэн. Нөхөр болох Н.****тай уулзаж байсан. Одоо ч холбоотой болсон үйл явдлыг маш сайн мэддэг хүн. Гэхдээ одоо энэ 2 хүн шүүхээр салчихсан байгаа учраас хаягийг нь мэддэггүй юм билээ. 2025 оны 3 сард цагаан сарын дараахан **** багийн хэсгийн байцаагч намайг дуудсан. С.**** гэх хүнээс гомдол ирсэн. Танихгүй хүн манай байранд ирж амьдраад байна гэсэн байсан. Би болсон бүх зүйлийг хэлж яриад баримтаа үзүүлсэн. Тэгээд яасанг мэдэхгүй байна. Бодвол хаачихсан байх дахин дуудаагүй. Намайг 2019 оноос хойш амьдарч байгаа гэж бодож 68 сарын хугацаа гаргасан байх. Хүн амьдарч болохоор зүйл зараагүй байж дээр нь түрээсийн талаар огт ярьж байгаагүй байж мөнгө нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Ийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа. Түүний дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагч Ч.****ын сөрөг нэхэмжлэлийн агуулга:

...Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймаг, **** сум, 14-р баг, ****, **** **** байр, **** тоот 37.13 мкв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн дугаар ****дугаартай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Чулуунбаатар овогтой ****ыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгах тухай. Миний бие Ч.**** нь 2019 онд Орхон аймгийн **** сумын **** багт байрлах **** ****-р байранд хүмүүс байр зарна гэж байсан. Тэгээд би тухайн зарах гэж байгаа хүмүүстэй очиж уулзсан. Тэнд байгаа байрнуудыг хүн ороод шууд амьдрах боломжтой байрнууд нь 2 саяас 3 сая төгрөгийн хооронд үнэтэй байсан. Тэгтэл 3 тоот модон хагархай цонхтой, шал байхгүй хөндий хоосон, хаалга нь муу, хүн амьдардаггүй. Хог дүүрчихсэн. Тааз нь нурсан. Хамгийн сүүлд хэзээ хүн амьдарч байсан гэдгийг мэдэх боломжгүй. Тэр хавийн хүмүүс орж архи уудаг, хог юм аа хийдэг бололтой байсан. Энэ 3 тоотыг 1 500 000 төгрөгөөр зарах гэж байгаа гэдгийг мэдээд Н.****тай уулзсан. Эхнэрийн нэр дээр байдаг. Гадагшаа ажиллагаанд явчихсан 9 сард ирнэ. Одоо 1 000 000 төгрөг надад өгчих би бичиг хийгээд өгье. Эхнэр ирэхээр 500 000 төгрөг аваад чиний нэр дээр шилжүүлэн өгнө асуудалгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь надад 2 сая арай хүрэхгүй мөнгө байсан учраас тохирсон. Тэгээд эхнэрийг нь иртэл байшинд цонх хаалга хийж хүн орохооргүй болгож орхисон. Шууд ороод амьдрах ямар ч боломжгүй байсан. Н.**** өөрөө энэ байшинд амьдардаггүй **** багийн Булагт Б-д амьдардаг байсан. Тухайн үед эдгээр хүмүүс гэр бүлийн асуудалтай байсан юм билээ. Шүүхээр гэрлэлтээ цуцлуулж байгаа гэж сонссон. Тэгээд С.**** Монголд ирсэн гээд утсаар ярьсан. Надад зарахгүй гэсэн. Тэгэхээр нь би цонх, хаалга хийж битүү болсон. 1 000 000 төгрөгийг нөхөрт чинь өгсөн, хаалга, цонхны мөнгийг өг тэгвэл наймаагаа буцаая гэж ярьсан. Хэсэг хугацаанд огт залгахгүй таг болсон. Эрдэнэтийн цэргийн ангид ажиллахгүй хаашаа явсан талаар мэдэхгүй учраас хүлээгээд байж байсан. 2020 оны 10 сарын 10-ны өдөр С.**** над руу залгасан. 500 000 төгрөг авахгүй ядаж 1 500 000 төгрөг өг. Тэгвэл би чиний нэр дээр шилжүүлэн өгье, хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна гэсэн. Тэгэхээр нь би одоо 1 200 000 төгрөг байна гэхэд дансаа явуулсан. Тэгэхээр нь байрны мөнгө гэж бичээд өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Нэрээ яаж шилжүүлэх вэ гэхэд би өдөр бүр бэлтгэлтэй чөлөө авах боломжгүй, завгүй байна. 12 сард ээлжийн амралтаа авахаар очоод шилжүүлж өгье гэсэн. С.****гаас байрны гэрчилгээг асуухад тэр хамаагүй лавлагааны машинаас лавлагаа аваад шилжүүлж өгнө гэсэн. Мөн Н.****тай холбогдсон. Эхнэрт чинь мөнгө шилжүүлсэн байрны гэрчилгээ хаана байгаа вэ гэхэд барьцаанд хүнд байгаа ах нь авч өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би С.**** руу залгаад хэлсэн. 2020 оны 11 сарын 10-нд Ковид-19 цар тахал гарч хүмүүс нааш цааш явах боломжгүй болж хөл хорио тавьсан. С.****тай холбоо барьж чадаагүй, тэгээд ч хүмүүсийг шаардлагагүй бол гэртээ байх заавар өгч гарч ороход хэцүү болсон учраас нэг их шамдаагүй. Цаг үе гайгүй бол байшиндаа 2021 оны 10 сарын 19-нд цахилгаан тавиулсан. Цахилгаан тавиулан байшиндаа жил гаран засвар хийсэн. Энэ хооронд С.****г холбоо барихыг хүлээгээд л байсан. 2022 оны 11 сараас амьдарч эхэлсэн. 2023 оны 11 сард халаалтын шугам тавиулсан. Халаалт тавиулахад гэрчилгээ хэрэгтэй гэхээр нь Н.**** ахтай холбогдон гэрчилгээг асуухад надад байгаа гээд өгсөн. 2024 онд хэзээ гэдгийг нь санахгүй байна. С.**** руу залгаж гэрчилгээгээ шилжүүлэн авъя гэхэд одоо би чамд ийм хямд зарахгүй. 5 000 000 төгрөг өг. Тэгвэл нэр дээр чинь шилжүүлэн өгнө гэсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм наймаа хийсэн биз дээ гэж уурласан. Тэгвэл шүүхээр явъя гэж яриа нийлээгүй учраас утсаа салгасан. С.****г шүүхэд өгөх гэхээр хаана амьдардаг, юу хийдгийг нь мэдэхгүй. Бид нар нэг ч удаа уулзаж байгаагүй. Танихгүй учраас шүүхэд хандаж чадахгүй өдий хүрсэн. Нөхөр болох Н.****тай уулзаж байсан. Одоо ч холбоотой болсон үйл явдлыг маш сайн мэддэг хүн. Гэхдээ одоо энэ 2 хүн шүүхээр салчихсан байгаа учраас хаягийг нь мэддэггүй юм билээ. 2025 оны 3 сард цагаан сарын дараахан **** багийн хэсгийн байцаагч намайг дуудсан. С.**** гэх хүнээс гомдол ирсэн. Танихгүй хүн манай байранд ирж амьдраад байна гэсэн байсан. Би болсон бүх зүйлийг хэл яриад баримтаа үзүүлсэн. Тэгээд яасанг мэдэхгүй байна. Бодвол хаачихсан байх дахин дуудаагүй. Цахилгаангүй, хаалга муу, модон хагархай цонхтой, шал байхгүй хөндий хоосон байсан байранд 1 000 000 төгрөгийг Н.****д бэлэн өгсөн, 1 200 000 төгрөгийг С.****гийн дансанд шилжүүлсэн. Тэгээд энэ байрны мөнгийг бүрэн төлж худалдаж авсан. Одоо засвар хийгээд амьдарч байгаа. Бичиг баримт нь мөн над дээр байгаа. Иймд Орхон аймаг, **** сум, 14-р баг **** **** **** байр, **** тоот 37.13 мкв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн дугаар ****дугаартай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Чулуунбаатар овогтой ****ыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

3.1 Хариуцагч Ч.****ын өөрчилсөн сөрөг нэхэмжлэлийн агуулга: “....Орхон аймаг, **** сум, 14-р баг **** **** **** байр, **** тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Чулуунбаатар овогтой ****ыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасныгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “....маргаан бүхий орон сууцанд авсан материалын үнэ, засварын хөлс, ачааны машины хөлс болон шатахууны зардал үнэлгээний зөрүүгээр 17,500,000 төгрөг, Н.**** өгсөн 1,000,000 төгрөг, С.****д шилжүүлсэн 1,200,000 төгрөг, “Халиун капитал” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний төлбөр 800, 000 төгрөг, нийт 20,500,000 төгрөгийг гаргуулах, 20,500,000 төгрөгийг С.**** төлсний дараа Ч.**** байрыг суллаж өгөх” гэж өөрчилсөн,

4. Нэхэмжлэгч С.**** сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Иргэн Сүх-Очирын **** би 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ч.****ын гаргасан сөрөг нэхэмжлэлтэй уншиж танилцаад хариу тайлбар гаргаж байна. С.**** би Ч.**** гэх энэ залууг үнэхээр их гайхаж, энэ хүнд үнэхээр их гомдож, маш их харамсаж байна. Өөрийн буруугаас үл таних Н.**** гэх хүнтэй ямар ч хууль, эрх зүйн үндэслэлгүй, ямар ч нотлох баримтгүй хүнтэй ярьж тохиролцон хүний байрыг Н.**** нь дур мэдэн зарж, Ч.**** нь хууль бус гэдгийг мэдсээр байж худалдан авч хууль бус зүйл хийсэн байж түүнийгээ миний буруу мэтээр сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Хууль бус зүйл хийж байгаагаа энэ хоёр хүн хоёулаа мэдэж байсан. Ч.****ын хэлснээр: тухайн үед нь шууд ороод амьдрах боломжгүй байрыг 2-3 сая төгрөгөөр зарж байсан бол яагаад тэр байраа авалгүй эзэн нь байхгүй, үл хөдлөхийн гэрчилгээ нь өөр хүний нэр дээр байхыг мэдсээр байж хууль бус үйлдэл хийсэн байна. Би Ч.****, Н.**** хоёрын хууль бус зүйл хийж байх үед БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байлаа. Ч.****ын хэлээд байгаа: хэсэг хугацаанд залгаагүй Эрдэнэтийн цэргийн ангид ажиллахгүй, хаашаа явсан талаар мэдэгдэхгүй учир хүлээгээд байж байсан гэж худал мэдүүлж байна. Би 2017 оны 08 сард ЗХЖШ-ын даргын тушаалаар ЗХ-ний **** дүгээр ангид шилжин томилогдсон билээ. Шилжин явсан гол шалтгаан бол Н.**** гэх хүнээс салж тусдаа амьдрах зорилготой явсан билээ. Н.**** гэх хүн миний өмнөөс шийдвэр гаргаж, миний мэдлийн үл хөдлөх хөрөнгийг зарж, борлуулах, ямар ч хууль эрх зүйн үндэсгүй хүн болно. 2019 оны 12 дугаар сард Эрдэнэт хотод ирэхдээ Н.****аас Байрны гэрчилгээ хаана байна гэж асуухад гэрт байсан, олдохгүй алга болсон гэж хэлсэн, би үл хөдлөхийн гэрчилгээгээ үрэгдүүлсэн гэж дахин гаргуулахаар 2024 оны 04 сарын 24-нд Орхон аймаг, **** сумын улсын бүртгэлд дахин материал бүрдүүлж өгсөн билээ. Гэтэл Ч.**** 2023 оны 01 сарын 24-нд **** цаг 59 минутад миний үл хөдлөхийн гэрчилгээг мэйл хаягаар хүлээн авч Эрдэнэт ус ДТС-д өргөдөл гарган гэрээ хийсэн байна. /Хавсралт 1/ Ч.****ын сөрөг нэхэмжлэлтэй танилцах үед миний үл хөдлөхийн гэрчилгээг 345 дугаарт нотариатчаар /3-р микрийн 17 дугаар байранд байрлалтай/ батлуулан батлуулан сөрөг нэхэмжлэлдээ хавсаргасан байсныг хараад үл хөдлөхийн гэрчилгээ эх хувиараа Ч.****од байгааг мэдсэн. Үл хөдлөхийн гэрчилгээг эх хувиараа байгаа тухай Ч.**** өнөөдрийг хүртэл нэг ч удаа надад ярьж байгаагүй. Энэ үйлдлийг хууль бус гэж үзэж байна. Ч.****той 2019 оны 12 дугаар сард утсаар ярих үедээ Н.**** гэх энэ хүн миний өмнөөс шийдвэр гаргах хууль, эрх зүйн үндэсгүй хүн шүү, мөнгө төгрөг өгсөн бол аваарай гэж хэлсээр байхад, энэ хүнтэй өдий болтол холбоотой байгаа мөртлөө яагаад мөнгөө авалгүй хэлж ярьсаар байтал ойлгохгүй байгааг нь үнэхээр гайхаж байна. Ч.****ыг 2020 оны 5 сард над руу залгаж ярих үед нь Байраа зарахгүй ээ, ядаж чи түрээс төлөөд амьдар аа гэж хэлсэн. Гэтэл Ч.**** нь балгас байсан байрыг чинь засвар хийгээд амьдарч байгаад баярлаарай, хэл амгүй шилжүүлээд өгчхөөрэй гэх дээрэнгүй үг хэллэг хэрэглэн яриа нийлээгүй учир утсаа тасалсан. 2020 оны 10 дугаар сард Ч.**** нь дахин залгаж байраа нэр дээр нь шилжүүлж өгөхийг шаардах үед гар гээд гарахгүй, түрээс төлөөд амьдар гэхээр амьдрахгүй ийм хүнээс аргагүй байдалд орж тухайн үед надад хүүхдийн сургалтын төлбөр төлөх яаралтай мөнгө хэрэгтэй байсан учир 1 сая 200 мянган төгрөгийн байрны түрээс зорилготой авсан нь үнэн. Энэ явдлаас хойш би өөрийн тухайн үед ашиглаж байсан /89690****/ гэх дугаарыг сольж одоогийн ашиглаж байгаа /****/ гэх дугаарыг ашиглаж эхэлсэн. Миний дугаарыг хаанаас авсныг мэдэхгүй Ч.**** залгаж ярих үед Би байраа зарахгүй ээ, өгсөн мөнгөө түрээс гэж бодоорой гэж ойлгомжтой хэлсэн. Түүнээс хойш ярихгүй байсан шалтгаан минь өөрөө очиж амьдрах болоогүй байсан, бас түрээс нэртэй хэдэн төгрөг авсан байсан учир очих хүртэл хугацаанд амьдарч байг гар гэхэд хэл амгүй байраа суллаад өгчих байх гэсэн хүний сайхан сэтгэлээр өнөөдрийг хүрлээ. 2024 оны 12 дугаар сарын 27-ны шөнийн 10 цаг орчимд Ч.**** залгасан. Тэр үед мөн адил зарахгүй эсвэл 2025 оны 1 дүгээр сараас эхлээд түрээс төлөөд амьдарчих гэж хэлсэн. Би Ч.****од 5 сая төгрөгөөр худалдаж авах тухай санал болгосон боловч Ч.**** зөвшөөрөөгүй, эсвэл түрээсээ төлөөд амьдар гэж хэлэхэд бас л зөвшөөрөөгүй. Энэ байдлаас үүдэн аргагүй байдалд орж Орхон аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Цагдаа манай шийдэх хэрэг биш байна, шүүхэд хандахыг зөвлөсөн учраас шүүхэд хандсан. Өнөөдрийн зах зээлийн ханшаар 1 сая 200 мянган төгрөгт ямар үл хөдлөх худалдаж авах боломжтойг би гайхаад ойлгохгүй байна. Энэ олон жилийн хугацаанд хүний байранд зөвшөөрөлгүй хууль бусаар орж өөрийн дураар засвар үйлчилгээ хийж, өдийн хүртэл амьдарсан хүн тухайн байранд амьдарч байх хугацааны засвар үйлчилгээг өөрөө хийнэ. /Иргэний эрх зүйн 30 дугаар бүлгийн 340.1.З-т заасны дагуу эд хөрөнгийн хэвийн байдлыг хангахад шаардлагатай зайлшгүй зардлыг хариуцна./ Иймд миний өөрийн өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгө болох Орхон аймаг, **** сум, 14 баг, ****, **** ****-р байрын 3 тоотод хууль бусаар оршин суугаа Ч.****ыг гарган байрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.**** өөрчилсөн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

С.**** би Ч.****ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг уншиж танилцаад эс зөвшөөрч дараах тайлбар, татгалзлалыг гаргаж байна:

Ч.**** засвар хийсэн зардал болох 17,500,000 төгрөгийг төлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргажээ. Би үүнийг төлөх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Намайг эзэнгүй хойгуур миний эзэмшлийн байранд хууль бусаар орж, иргэн Ч.**** нь хууль бус зүйл хийж байгаагаа өөрөө сайн мэдэж байж хүний байранд цоожтой хаалгыг нь онгойлгон орж дур мэдэн засвар хийж өнөөдрийг хүртэл нийт 78 cap зөвшөөрөлгүй амьдарч байна. Миний байр нийтийн байр учир 2017 онд шилжин явах үед засварлаад ч юм уу нураагаад аваад явах боломжгүй байсан учир хорш айлууддаа найдаад захиад үлдээгээд явахаас өөр арга байгаагүй. Миний байрны хаалга, цонх тааз байхгүй байсан мэтээр худал ярьж байна. Модон цонхтой, модон хаалгатай, 2 өрөө байсныг нь голын ханыг нь нураан одоогийн байгаа зохион байгуулалтаар нэг том өрөө болгох зорилготой тийм болгосон байр байсан шаардлагатай гэж үзвэл Ч.****ын хийсэн цонх, хаалга, паар болон бусад зүйлээ аваад шүүхэд миний зүгээс татгалзах зүйл байхгүй. Харин оронд нь байсан цонх, хаалга зэргийг нь хийлгүүлэх хүсэлтэй байна. Би 2017 оны 08 сард Эрдэнэт хотоос шилжин явсан тухай ЗХ-ны **** дүгээр ангийн захирагчийн тушаалын хуулбараар нотолно Ч.**** гэх энэ залуугийн миний байранд миний эзгүйд, зөвшөөрөлгүй дур мэдэн орж, миний зөвшөөрөлгүй дур мэдэн засвар хийж, 2019 оны 06 сараас 2025 оны 11сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд дур мэдэн амьдарч байна. Ч.****ын 2019 оны 06 сард орж хаалга цонхыг маань дур мэдэн солих үед би монгол улсад байгаагүй гэдгээ ЗХ-ны ****-р ангийн захирагчийн тодорхойлолт нотолно. Ч.**** гэх энэ залуутай 2019 оны 12 сард Эрдэнэт хотод ирээд утсаар ярихдаа байраа зарахгүй засвар үйлчилгээ хийхгүй байхыг хэлсэн. Тухайн байр нийтийн байр Ч.**** гэх энэ залуу миний цоожтой байрны цоожийг сольж дур мэдэн засвар хийж энэ олон жил амьдраагүй байсан бол байр маань байдгаараа байж байх байсан. Ч.**** гэх энэ залуугийн надаас нэхэмжлээд байгаа Н.****д мөнгө өгсөн бол тэр мөнгөө тухайн хүнээс олж авах тухай 2019 оны 12 сард утсаар ярих уед анхааруулан хэлж байсан. Энэ өгсөн гэх 1,000,000 төгрөгийг төлөхгүй, тийм хууль зүйн үндэс байхгүй гэж үзэж байна. Ч.****той 2019 оны 12 сард утсаар яриад байраа зарахгүй, гараарай гэж хэлж байсан түүнээс хойш ярихгүй байж байгаад 2020 оны 05 сард **** над руу залгаж байраа нэр дээр нь шилжүүлж өгөхийг шаардаж залгасан. Энэ үед би зарахгүй гэж хэлсэн боловч засвар хийсэн мөнгө болох 2-3 сая төгрөг өгөөд аваарай гэсэн Би чи ядаж түрээс төлөөд амьдар гэхэд тийм юм байхгүй гээд яриа нийлээгүй учир утсаа салгасан. Дараа нь **** 2020 оны 10 сард залгаж ярихад дээрх ярьсан яриа дахин яригдаж зарахгүй гэдгээ ч хэлж байсан. Түрээс өг гэхээр өгөхгүй гар гэхээр гарахгүй байсан учир 2019 оны 06 сараас 2020 оны 10 cap хүртэл хугацаанд амьдарсны түрээс болгон 1,200,000 төгрөгийг авсан. Энэ мөнгийг байрны түрээс байсныг **** сайн мэдэж байсан. Ч.**** нь миний байрыг шалгүй, цонхгүй, хаалга байхгүй байсан мэтээр худал ярьж байна. Байшингийн зургийг гадна талаас нь харахад З-н цонхтой цонх нь модон хүрээтэй байсан тодорхой харагдаж байна Хаалгагүй гэсэн модон хаалгатай, хаалга нь цоожтой байсан. Ч.****од засвар хийсэн 2 цонх, хаалга шал хийсэн бол шалыг нь авах, наасан обой бусад хийсэн зүйлээ бүгдийг нь аваад явж болно гэж хэлсэн одоо ч тэр байр сууриндаа хэвээр байгаа. Ч.**** нь миний байранд дур мэдэн орж 2019 оны 06 сараас 2025 оны 11 cap хүртэл нийт 78 cap ямар нэгэн төлбөргүй дур мэдэн амьдрах хугацаанд 1,200,000 төгрөгөөс өөр ямар нэгэн төлөлгүй амьдарч байна. Ч.**** нь сөрөг нэхэмжлэлдээ анхан шатны шаардлага ханган тогтой байх ёстой мэтээр дурдсан байна Энэ бол нийтийн байр тодорхой хугацаагаар эзгүй байх учир галын аюулгүй байдлаа бодон тогийг салгуулсан байсан. Ч.**** нь нэхэмжлэлдээ 2022 оны 1 сарын 25-наас цахилгаанаа залгуулсан мэтээр худал ярьж байна. 2019 онд **** багийн цахилгааны байцаагч Баярт гэдэг хүн айлуудаар явж бичилт хийн явдаг байсан 2022 оноос бүх байцаагч нар төвдөө суун албан ёсоор гэрээ хийж цахилгаанаар ханган тогны мөнгө төлөөгүй айлуудыг тогийг очиж биш төвөөс удирдан салгадаг болсон байна. Цахилгаан эрчим хүчээр хангах, бохир усыг татан зайлуулах, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах болон бусад үйлчилгээний гэрээг 1 жилээр хийдэг юм байна Эх хувиас нь харах боломжтой. Би 2025 оны 01 сард Ч.****ыг залгаж ярих үед 5 сая төгрөг өгөөд ав гэж үнийн санал хэлэх үед хүлээн зөвшөөрөөгүй яасан даварсан авгай вэ чиний энэ балгасыг чинь аль хэдийн буюу 2019 оны 06 сард худалдаад авсан зүгээр хурдан шилжүүлж өг гэж шаардсан. Үнийн санал хэлээгүй биш хэлсэн зөвшөөрөөгүй учир одоо бол Ч.****ыг байрнаасаа гаргаж байраа чөлөөлүүлэхээр гаргасан нэхэмжлэл болон түрээсийн төлбөр 9 сая төгрөгөө дэмжиж байна. Мөн шинжээчийн хөлсийг хуульд зааснаар хүсэлт гаргасан тал төлөхөөр байх тул надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Иймд С.****ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  Тайлбар татгалзлалаа нотлох зорилгоор 2 хуудас нотлох баримтыг хамт гаргаж хүргүүлэв гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 302 дугаар зүйлийн 302.1., 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан Орхон аймаг **** сум 14-р баг, **** **** **** байр **** тоот орон сууцнаас Ч.****ыг албадан гаргаж, ус дулааны төлбөр 104,000 төгрөгийг гаруулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс түрээсийн төлбөр 9,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С.****гаас 7,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Ч.****од олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 13,500,000 төгрөгийн шаардлагыг, мөн 20,500,000 төгрөгийг төлсний дараа Орхон аймаг **** сум 14-р баг, **** **** **** байр **** тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч С.****гийн гаргасан давж заалдсан гомдлын агуулга:

С.****гийн нэхэмжлэлтэй Ч.****од холбогдох Орхон аймаг, **** сум, 14 дүгээр баг ****, ****ын **** дугаар байрны **** тоот иорон сууцыг албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 9 сая төгрөг болон 2025 оны ****,04 дүгээр сарын ус дулааны төлбөр 104,000 төгрөг гаргуулах тухай болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч С.**** миний бие Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 312/ШШ2026/00596 дугаар шийдвэрийг 2026 оны **** дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 1.Түрээсийн төлбөр 9 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь миний бие хариуцагч Ч.****од анхнаасаа тухайн байрыг зарахгүй, Н.**** зарах эрхгүй миний байр тухайн хүнээсээ өгсөн мөнгө төгрөгөө буцааж аваарай, хийсэн хаалга цонхоо аваад яваарай гэдгийг нь тодорхой хэлсэн бөгөөд хариуцагч энэ талаар зөвшөөрсөн болон Н.****ы өмч биш гэдгийг нь мэдсэн талаараа тайлбар өгдөг. Мөн хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралд оролцсон гэрч нь тухайн байрыг зарахгүй гэдгээ хэлж байсныг гэрчилж мэдүүлдэг. Хүний байранд дур мэдэн зөвшөөрөлгүй засвар хийж амьдарч эхэлсэн тул түрээслээд амьдар гэхэд тухайн хүсэлтийг хүлээж авч байрны төлбөр гэх утгатай 1,200,000 төгрөг төлсөн. Гэтэл шүүх хариуцагчид орон сууцыг анхнаасаа хөлслүүлээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцыг хөлслөх талаар санал тавьсан гэх боловч орон сууц хөлслөх хэлцэл хийгдсэн эсэх нь нотлогдоогүй тул хариуцагчийн түрээсийн төлбөр 9 сая төгрөгийг хэрэгсэхгүй болголоо гэжээ. Хариуцагч нь зөвшөөрөлгүй засвар хийж бодит байдлаар байранд амьдарсан байхад хэлцэл хийгдсэн эсэх нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Харин Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж зохицуулсан байхад хуулийг өөрөөр тайлбарлаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг олон жил эзэмшиж ашиглан миний өмчлөх эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг түрээсийн төлбөр хэлбэрээр нөхөн төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд олон жил миний байранд амьдарсны төлбөр 9 сая төгрөгийг гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдэж өгнө үү. 2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Байрны засвар 7 сая төгрөгийн тухайд мөн эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх: хариуцагч хэдийгээр засвар хийсэн материалын зардлаа баримтаар ирүүлээгүй ч засвар хийсэн нөхцөл байдал нотлогдож байх тул нэхэмжлэгчээс 7 сая төгрөг гаргуулж шийдвэрлэлээ гэжээ үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь хариуцагч Ч.**** нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүрэгтэй гэтэл энэ үүргээ биелүүлээгүй, хэдэн төгрөгийн үнэ бүхий материал орсон, түүнийг нотлох зардлын ямар ч баримт гаргаж өгөөгүй, өртгийн болон зах зээлийн хандлагаар үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэд зөвхөн үндэслэж, ямар ч тоо тооцоолол хийлгүй тодорхой бус байдлаар нэхэмжлэл гаргаж байхад зөвхөн Цагдаад өгсөн мэдүүлэгт үндэслэж 7 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн иргэний хуульд зааснаар хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх үүрэгтэй, хөлслөн авсан эд хөрөнгөд өөрийнх буюу өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийсэн салгаж үл болох засан сайжруулалтын үнийг хөлслөгчид төлөхөөс татгалзах эрхтэй байхаар зохицуулсан байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7 сая төгрөг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэлд 492.1.1 дэх заалтыг үндэслэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 312/ШШ2026/00596 дугаар шийдвэрийг зарим хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Ч.****, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нарын гаргасан давж заалдсан гомдлын агуулга:

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 312/ШШ2026/00596 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэг.Ус дулааны төлбөр 104,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн байдлыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч С.**** нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ хавтаст хэргийн **** хуудаст байх 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Эрдэнэт ус” ДТС ОНӨХК-ийн мэдэгдлийг хавсаргасан. Энэ дулааны төлбөрийг би тухайн үед төлсөн. Үргэлжлүүлэн ус, дулаан, цахилгааны төлбөрөө төлөөд байж байгаа. С.**** төлсөн гэх ямар ч баримт байхгүй. Шүүх хуралдаан болтол энэ мөнгийг яаж шийдсэн талаарх баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй. Би төлсөн учраас С.****д баримт байхгүй юм. Энэ байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадахгүй. Хоёр. С.****гаас 7 000 000 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 13 500 000 төгрөг шаардлагыг, мөн 20 500 000 төгрөгийг төлсний дараа Орхон аймаг **** сум 14-р баг, **** **** **** байр **** тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь цонх, хаалга, шалгүй байсан гэдэг дээр маргадаггүй. Энэ байрыг анх ямар байдалтай байгаад одоо ямар байдалтай болгосон зэргийг холбогдох баримтын гаргаж өгсөн. Хэрэг хэлэлцэх үед нэхэмжлэгч нь Н.****ыг үл таних хүн гэж нэхэмжлэлдээ болон тайлбарууддаа бичсэн байгаа. Гэтэл Н.**** нь бид гэр бүлийн харилцаатай гэж ярьж байсан учраас үүнийг тодруулахаар хүсэлт гаргахад нэхэмжлэгч нь / шүүх хуралдааны тэмдэглэлд 87 хуудаст/ ...Н.****ыг яагаад татан оролцуулах гээд байгаа, би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна..., ... Би хариуцагчийг түрээсэлж амьдар гэхээр үгүй гээд түрээсийн мөнгө өгөхгүй байсан учир арга буюу 1,200,000 төгрөгийг Ч.****оос түрээсийн төлбөрт бодож авсан нь үнэн. Өнөөдөр Н.****ыг энэ хэрэгт оруулж ирэх гээд байгааг би гайхаж байна, хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж ярьсан. Үүнд нь үндэслэн Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 312/Ш32025/04764 дугаартай захирамжаар ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Н.****ыг хамтран хариуцагчаар оролцуулах хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдол гаргаж, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 312/ШТ2025/00099 дугаартай тогтоолоор гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. 2.1Н.****д бэлэн 1 000 000 төгрөг өгсөн бөгөөд энэ мөнгийг юунд зарцуулсан, яагаад гэрээ бичиж өгөх болсон, сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөх, зөвшөөрөхгүй талаар холбогдох ажиллагааг хийлгэх гэсэн боловч С.**** хамтран хариуцагчаар оролцуулахгүй гэсэн тайлбар гаргаж маргасан. Энэ мөнгийг эдгээр хүмүүсийг гэр бүл байх үед нь нөхөр Н.****д өгсөн, энэ мөнгө гэр бүлийн хэрэгцээнд нь зарцуулагдсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчээр нэхэмжилсэн. Холбогдох баримтыг эх хувиар нь өгсөн учраас мөнгийг гаргуулан шийдвэрлэх боломжтой юм. 2.2 Нэхэмжлэгч С.****д 1 200 000 төгрөгийг хариуцагч тухайн үед утсаар яриад тохироод, хүлээн зөвшөөрөөд, өөрөө хүсэж шилжүүлсэн байх ба орон сууцыг чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүрсэн нь талуудын тохиолцоо байсныг үгүйсгэхгүй. Иймд 1 200 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгов гэжээ. С.****д орон сууцны мөнгө гэж шилжүүлэн энэ үеэс орон сууцыг өөрийнх гэж бодож эхэлсэн. 1 200 000 төгрөг шилжүүлэхээс өмнө хаалга, цонхыг сольсон байсан. Ямар нэгэн байдлаар засвар үйлчилгээ хийгээгүй хүлээж байсан. С.**** орон сууцаа зарахгүй түрээсийн мөнгө гэж хэлсэн бол би энэ мөнгийг шилжүүлэхгүй байсан. Нэг ёсондоо нөхөр Н.****д 1 000 000 төгрөг бэлэн, эхнэр С.****гийн дансанд 1 200 000 төгрөг шилжүүлэн орон сууцыг худалдаж авсан юм.

Одоо болохоор С.**** шүүхэд ор үндэслэлгүй тайлбар гаргаж маргаж байгаа бөгөөд бидний хооронд гэрээ байхгүй нэр шилжүүлээгүй учраас би аргагүй эрхэнд ялагдаж байна. С.**** анхнаасаа намайг хуурч мөнгө авсныг энэ хэргийг хэлэлцэх үед би мэдсэн. Би хууртагдсанаас ч мэдэхгүй засвар хийсэн. Одоо ямар ч хүн ороод амьдрах боломжтой болгосны дараа авна гэж байгаад гомдолтой байгаа. Гэтэл шүүх намайг өөрөө хүсэж шилжүүлсэн учраас хэрэгсэхгүй болголоо гэж байгаа нь намайг хохирсон дээр минь нэмж хохироосон шийдвэр болж байна. С.**** бид хоёрын яриад мөнгө шилжүүлсэн үйлдлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийгдсэн үеэс эхлэн хүчин төгөлдөр бус байдаг бөгөөд ямар нэг эрх зүйн үр дагаврыг үүсгэдэггүй. Нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцэл учраас талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж бодож байгаа. Иймээс 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр С.****гийн Хаан банк 5724024977 дугаартай данс руу “honhor bairni mongo” гэсэн утгатай шилжүүлсэн 1 200 000 төгрөгийг надад гаргуулан өгнө үү. 2.3“Халиун Капитал” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаартай үнэлгээгээр 21 510 000 төгрөг гэж тодорхойлсон. Энэ үнэлгээтэй зохигчид маргаагүй. Энэ үнэлгээгээр миний оруулсан засвар, хөдөлмөр минь харагдаж байгаа. Гэтэл цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгт үндэслэн 7 000 000 төгрөг гэж тооцсон. Болсон үйл явдлын хувьд би анх удаа цагдаагийн газарт дуудагдаж үзсэн. Худалдаж авсан гэж ойлгож байсан байртай холбоотой цагдаад өгсөн байсан. Би учир байдлаа хэлж чадалгүй 7 000 000 төгрөг гэж хэлсэн байгаа. Энэ мөнгө зөвхөн авсан материалын мөнгө юм. Дулаан цахилгаан гэх мэт бусад зүйлийг оруулсан нийт үнэ биш юм. 5 минутанд болоод өнгөрсөн зүйл бөгөөд “Халиун Капитал” ХХК-ийн үнэлгээнд ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Талууд энэ үнэлгээний талаар шүүх хуралдаан дээр маргаж мэтгэлцсэн байгаа. Дулаантай, засвар хийсэн учраас 21 510 000 төгрөгөөр үнэлэгдсэн гэж бодож байгаа. Орон сууцны үнэ өссөн үйл баримтыг юугаар нотолж дүгнэлт хийж байгааг ойлгохгүй байна. Дээрх үнэлгээ нь хууль зүйн үндэслэлтэй буюу миний оруулсан материал, зардал, цаг хугацаа, хөдөлмөртэй юм дүйцэж байгаа учраас 17 500 000 төгрөг нэхэмжлэгчээр гаргуулах нь хуульд нийцэх юм. 2.4“Халиун Капитал” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаартай үнэлгээ хийхдээ надаас 800 000 төгрөг авсан. Н.****, С.**** нарын үйлдлээс болж би хохирсон. Эдгээр хүмүүс анхнаасаа хэлсэн ярьсандаа байсан бол надаас энэ мөнгө гарахгүй байсан. Үүнээс гадна шүүхэд ирэх, буцах бензин, улсын тэмдэгтийн хураамж, цаг хугацаагаар маш их хохирч байгаа. Ийм учраас энэ мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулмаар байна. 2.5 Надад олгогдох мөнгийг нэхэмжлэгч төлсний дараа орон сууцыг чөлөөлөх шаардлага гаргасан. Үүнийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо ...талуудын хооронд үүргийн гүйцэтгэлийг хангах талаар тохиролцоогүй, тэдний хооронд гэрээ хэлцэл байгуулагдаагүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй. Иймд энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгов гэжээ.

С.**** анхны шүүх хуралдаан дээр намайг харсан гэдгээ хэлдэг. Бидний дунд анхнаасаа ямар ч гэрээ байхгүй. Үүнийг маш тодорхой тайлбарлаж талууд маргаж мэтгэлцсэн байхад яагаад ингэж дүгнэж байгаа ойлгохгүй юм. С.**** хэлсэн ярьсандаа байдаггүй. Эр нөхрөө хүртэл үл таних хүнтэй нийлж өөрийн луйвардсан мэтээр нэхэмжлэл, тайлбартаа бичсэн байгаа. Би орон сууцыг чөлөөлж өглөө гэж бодоход энэ хүн надад хэзээ яаж мөнгө өгөх нь тодорхойгүй буюу би дахин хохирч үлдэх эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй учраас энэ шаардлагыг гаргасан. Шүүх миний байдлыг ойлгох болов уу, намайг хохирч үлдэх эрсдэлтэй нөхцөл байдалд хүргэхгүй байх гэж бодож нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. С.**** нь Улаанбаатар хотод амьдардаг. Хоорондоо ярилцаад учраа олох боломжгүй. Шүүх хурал дээр хүртэл намайг үг хэлүүлэхгүй загнадаг. Би хүнтэй хэл ам хийгээд байдаггүй. Эдгээр хүмүүсээр болж анх удаа цагдаа, шүүхэд ирж байгаа хүн. Үүнийг минь ойлгоод баруун зүүнээрээ солих буюу хэн хэндээ чирэгдэл учруулахгүйгээр асуудлыг шийдмээр байгаа учраас энэ шаардлагыг минь хангаж өгнө ҮҮ-20 500 000 төгрөгт Н.****д бэлэн өгсөн 1 000 000 төгрөг, С.****гийн данс руу шилжүүлсэн 1 200 000 төгрөг, материалын үнэ, засварын хөлс, ачааны машины хөлс болон шатахууны зарлал 17 500 000 төгрөг, үнэлгээний төлбөрт төлсөн 800 000 төгрөг багтсан. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 312/ШШ2026/00596 дугаартай шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.**** хариуцагч Ч.****од холбогдуулан Орхон аймаг **** сум, 14 дүгээр баг ****, **** **** дугаар байрны **** тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 9,000,000 төгрөг гаргуулах, 2025 оны ****, 04 дүгээр сарын ус дулааны төлбөр 104,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Ч.**** нь худалдах эрхгүй хүнээс миний байрыг авч, улмаар амьдарч байна...миний зөвшөөрөлгүй, эзгүй байхад орж дураараа засвар хийж энэ олон жил амьдарсан. Иймд хариуцагч Ч.****оос байрыг минь суллаж байрнаас гарах, 68 сарын хугацаанд сар бүрийн түрээсийн төлбөр болох 150,000 төгрөг, нийт 10,200,000 төгрөгөөс түрээсийн төлбөрт авсан 1,200,000 төгрөгийг хасч 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү…мөн Ч.****оос “****, ДТС” ОНӨХК-тай хийсэн гэрээний дагуу 2025 оны ****, 04 дүгээр сарын ус дулааны төлбөр 104,000 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлсон./хх1-5, 35х/

Хариуцагч Ч.**** “....2019 онд байр хайж байгаад Орхон аймгийн **** сумын **** багт байрлах **** ****-р байрны **** тоотыг 1,500,000 төгрөгөөр зарах гэж байгаа гэдгийг мэдээд Н.****тай уулзахад эхнэрийн нэр дээр байдаг,  гадагшаа ажиллагаанд явчихсан 9 сард ирнэ, одоо 1,000,000 төгрөг надад өгчих, би бичиг хийгээд өгье. Эхнэр ирэхээр 500,000 төгрөг аваад чиний нэр дээр шилжүүлэн өгнө асуудалгүй гэж хэлсний дагуу 1,000,000 төгрөг бэлэн өгөөд байранд орсон....Байр нь модон, хагархай цонхтой, шал байхгүй хөндий хоосон, хаалга нь муу, хүн амьдардаггүй, хог дүүрчихсэн, тааз нь нурсан, хамгийн сүүлд хэзээ хүн амьдарч байсан гэдгийг мэдэх боломжгүй, тэр хавийн хүмүүс орж архи уудаг, хог юмаа хийдэг бололтой байсан. Ингээд эхнэрийг нь иртэл байшинд цонх хаалга хийж хүн орохооргүй болгож орхисон...Тэгээд С.**** Монголд ирсэн гээд утсаар ярьсан, надад зарахгүй гэсэн. Тэгэхээр нь би цонх, хаалга хийж битүү болсон, 1,000, 000 төгрөгийг нөхөрт чинь өгсөн, энэ мөнгөнүүдийг өгчих тэгвэл наймаагаа буцаая гэж ярьсан. Хэсэг хугацаанд огт залгахгүй таг болсон. Эрдэнэтийн цэргийн ангид ажиллахгүй хаашаа явсан талаар мэдэхгүй учраас хүлээгээд байж байсан. 2020 оны 10 сарын 10-ны өдөр С.**** над руу залгасан. 500,000 төгрөг авахгүй, ядаж 1,500,000 төгрөг өг, тэгвэл би чиний нэр дээр шилжүүлэн өгье, хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна гэсэн. Тэгэхээр нь би одоо 1,200,000 төгрөг байна гэхэд дансаа явуулсан. Тэгэхээр нь байрны мөнгө гэж бичээд өөрийнх нь данс руу шилжүүлсэн....2022 оны 11 capaac би амьдарч эхэлсэн. 2023 оны 11 сард дулааны шугам тавиулсан. Халаалт тавиулахад гэрчилгээ хэрэгтэй гэхээр нь Н.**** ахтай холбогдон гэрчилгээг асуухад надад байгаа гээд өгсөн. 2024 онд хэзээ гэдгийг нь санахгүй байна. С.**** руу залгаж гэрчилгээгээ шилжүүлэн авъя гэхэд одоо би чамд ийм хямд зарахгүй, 5,000, 000 төгрөг өг, тэгвэл нэр дээр чинь шилжүүлэн өгнө гэсэн... түрээсийн талаар огт ярьж байгаагүй байж мөнгө нэхэмжилснийг зөвшөөрөхгүй.Ашиглалтын зардал 104,000 төгрөгийг С.**** төлөөгүй, би өөрөө төлсөнгэсэн үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж,

Нэхэмжлэгч С.****д холбогдуулан “....Орхон аймаг, **** сум, 14-р баг **** **** **** байр, **** тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Чулуунбаатар овогтой ****ыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасныгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “....маргаан бүхий орон сууцанд авсан материалын үнэ, засварын хөлс, ачааны машины хөлс болон шатахууны зардал үнэлгээний зөрүүгээр 17,500,000 төгрөг, Н.**** өгсөн 1,000,000 төгрөг, С.****д шилжүүлсэн 1,200,000 төгрөг, “Халиун капитал” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний төлбөр 800, 000 төгрөг, нийт 20,500,000 төгрөгийг гаргуулах, 20,500,000 төгрөгийг С.**** төлсний дараа Ч.**** байрыг суллаж өгөх” гэж өөрчилсөн,

 

Нэхэмжлэгч “...би 2025 оны 01 дүгээр сард Ч.****ыг залгаж ярих үед 5,000,000 төгрөг өгөөд ав гэж үнийн санал хэлэх үед зөвшөөрөхгүй...миний байранд дур мэдэн орж амьдарч, засвар хийсэн, мөн шинжээчийн зардлыг хүсэлт гаргасан тал төлөх учир би төлөхгүй, Н.****д өгсөн мөнгөө тухайн хүнээсээ шаардах хэрэгтэй би төлөхгүй, харин над руу шилжүүлсэн 1,200,000 төгрөгийг би түрээсийн төлбөрт тооцож авсан тул зөвшөөрөхгүй” гэсэн үндэслэлүүд зааж маргасан./хх15,16х, 29-31х, 149-150х, 154-156х/

 

3. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын тайлбараар хариуцагч Ч.**** 2019 оны 06 дугаар сард  Н.****тай уулзаж, ярилцаж тохиролцсоны үндсэн дээр С.****гийн өмчлөлийн Орхон аймаг **** сум 14-р баг, **** **** **** байр **** тоот орон сууцыг худалдан авахаар 1,000,000 төгрөгийг өгч, 500,000 төгрөгийг гэрчилгээг нэр дээр нь шилжүүлж өгсний дараа авна гэж тохирсон,

 

3.1 Анх уулзах үед уг байрны гэрчилгээ С.****гийн нэр дээр байдаг, цэргийн ажиллагаанаас буцаж ирэхэд нь гэрчилгээг Ч.****ын нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохирсны дагуу Ч.**** тухайн байранд засвар хийж өнөөдрийг хүртэл амьдарч байгаа,

 

3.2 С.**** Судан улсад үүрэг гүйцэтгэж ирээд 2019 оны 12 дугаар сард Орхон аймагт байрандаа ирж Ч.****той уулзахад тэрээр байрыг худалдан авсан тухайгаа хэлэхэд С.**** зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн, Ч.**** тухайн үед “...худалдахгүй бол цонх, хаалга хийсэн болон Н.****д өгсөн 1,000,000 төгрөгийг буцааж өгвөл наймаа буцаая” гэсэн санал тавихад С.**** хэсэг хугацаанд холбоо бариагүй,

 

3.3 Харин 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр С.**** Ч.**** руу холбогдож “...500,000 төгрөг авахгүй, ядаж 1,500,000 төгрөг өг, тэгвэл би чиний нэр дээр шилжүүлэн өгье, хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна” гэсний дагуу С.****гийн хаан банкны 5724024977 дансанд **** байрны мөнгө гэсэн утгаар 1,200,000 төгрөг шилжүүлсний дараа хариуцагч Ч.**** байранд 2021 онд тог татуулж, засвар хийсэн, 2022 оны 11 дүгээр сараас халаалт тавиулж амьдарч эхэлсэн үйл баримт тогтоогдсон.

 

4. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орхон аймаг, **** сум, 14-р баг **** **** **** байр, **** тоот 37.13 мкв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн дугаар ****дугаартай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Чулуунбаатар овогтой ****ыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “....маргаан бүхий орон сууцанд авсан материалын үнэ, засварын хөлс, ачааны машины хөлс болон шатахууны зардал үнэлгээний зөрүүгээр 17,500,000 төгрөг, Н.**** өгсөн 1,000,000 төгрөг, С.****д шилжүүлсэн 1,200,000 төгрөг, “Халиун капитал” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний төлбөр 800, 000 төгрөг, нийт 20 500 000 төгрөгийг гаргуулах, 20,500,000 төгрөгийг С.**** төлсний дараа Ч.**** суллаж өгөх” гэж өөрчилсөн.

 

5.Нэхэмжлэгч С.**** нь Орхон аймаг, **** сум, 14-р баг **** **** **** байр, **** тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч тул тэрээр уг байрыг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д нийцсэн.

 

5.1 Нэхэмжлэгч С.**** “...Ч.**** байрыг худалдан борлуулах эрхгүй этгээд болох Н.****д мөнгө төлж миний зөвшөөрөлгүй байранд орсон...би байраа зарахгүй гэдгээ Ч.****од хэлсэн, 1,200,000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцож авсан, Ч.**** орон сууцыг маань түрээсэлсэн” гэж маргадаг боловч тэрээр байрны үнэд 5,000,000 төгрөг авах хүсэлтээ хариуцагч Ч.****од илэрхийлсэн, улмаар 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн дансанд Ч.****оос 1,200,000 төгрөг авсан, Ч.**** 1,200,000 төгрөгийг **** байрны мөнгө / honhor bairni mongo/ гэсэн утгаар шилжүүлсэн зэргээс нэхэмжлэгч С.**** маргаан бүхий байрыг худалдах хүсэл зоригтой байсан гэж үзэхээр байх тул хариуцагчид орон сууцыг анхнаасаа хөлслүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй, нэхэмжлэгчийн түрээсийн төлбөр 9,000,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн “...түрээсийн төлбөр 9,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий гомдол үндэслэлгүй.

 

5.2 Харин нэхэмжлэгч С.**** 2025 оны ****, 04 дүгээр сарын ус дулааны төлбөрийг төлсөн болох нь баримтаар нотлогдоогүй байхад анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй /нэхэмжлэгч төлөөгүй гэдгээ илэрхийлсэн/ тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 104,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

6.Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч “....маргаан бүхий орон сууцанд авсан материалын үнэ, засварын хөлс, ачааны машины хөлс болон шатахууны зардал үнэлгээний зөрүүгээр 17,500,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан.

 

6.1 Шүүх хариуцагчийн хүсэлтээр Орхон аймаг, **** сум, 14-р баг **** **** **** байр, **** тоот орон сууцны 2019 оны 06 дугаар сарын буюу засвар хийгдээгүй байдлаарх болон засвар хийсний дараах одоогийн зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилсны дагуу Халиун капитал ХХК 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаар дүгнэлтийг ирүүлсэн байх ба шинжээч 2019 оны 06 дугаар сарын буюу засвар хийгдээгүй байдлаарх үнийг 3,966,000 төгрөгөөр, засвар хийсний дараах одоогийн зах зээлийн үнийг 21,510,000 төгрөгөөр тогтоосон байна./хх120-142х/

 

6.2 Хариуцагч одоогийн зах зээлийн үнийг 21,510,000 төгрөгөөр тогтоосон дүгнэлтэд үндэслэн маргаан бүхий орон сууцанд хийсэн засварын материалын үнэ, засварын хөлс, ачааны машины хөлс болон шатахууны зардлыг хасч тооцон засварын зардлыг 17,500,000 төгрөгөөр тодорхойлсон, Ч.****ын хийсэн засварын дараа байрны үнэ, цэнэ өссөн нөхцөл байдал тогтоогдсон тул хариуцагч Ч.****ын 2025 оны **** дугаар сарын 21-ний өдөр Цагдаагийн газарт өгсөн “...бага багаар засвар хийгээд өнөөдрийн байдлаар 7,000,000 төгрөгийг засвар хийсэн” гэсэн мэдүүлэгт үндэслэн засварын зардлыг 7,000,000 төгрөгөөр тооцсон нь учир дутагдалтай байна.

 

6.3 Хариуцагч Ч.**** 1,200,000 төгрөгийг **** байрны мөнгө / honhor bairni mongo/ гэсэн утгаар нэхэмжлэгчид шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон тул тэрээр дээрх 1,200,000 төгрөгийг С.****гаас шаардах эрхтэй гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас засварын зардалд 17,500,000 төгрөг, С.****д шилжүүлсэн 1,200,000 төгрөг, нийт С.****гаас 18,700,000 төгрөг гаргуулж Ч.****од олгох,

6.4 Шударга эзэмшигч, өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөхөөс татгалзах эрхтэй тул Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6.-д заасныг баримтлан 18,700,000 төгрөгийг С.**** төлсний дараа Ч.**** маргаан бүхий байрыг суллаж өгөх эрхтэй гэж сөрөг нэхэмжлэлээс дээрх шаардлагыг хангаж,

 

6.5 Харин Н.**** өгсөн 1,000,000 төгрөг, “Халиун капитал” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний төлбөр 800, 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Ч.****, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нарын шүүхэд гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

6.6 Иймд дээрх дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэгчийн “...засварын зардалд 7,000,000 төгрөгийг надаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий гомдлыг хангах боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар  сарын 25-ны  өдрийн 312/ШШ2026/00596 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6., 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 302 дугаар зүйлийн 302.1.-д зааснаар Орхон аймаг **** сум 14-р баг, **** **** **** байр **** тоот орон сууцнаас Ч.****ыг албадан гаргаж, нэхэмжлэлээс түрээсийн төлбөр болон ашиглалтын зардал 9,104,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С.****гаас 18,700,000 төгрөг гаргуулан хариуцагч Ч.****од олгож, 18,700,000 төгрөгийг төлсний дараа Орхон аймаг **** сум 14-р баг, **** **** **** байр **** тоотыг суллаж өгөхийг хариуцагч Ч.****од даалгаж, сөрөг нэхэмжлэлээс 1,800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2., “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,700 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 260,450 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.****оос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.****д, нэхэмжлэгч С.****гаас 251,450 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай...” гэж тус тус өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч С.****гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 237,950 төгрөг, хариуцагч Ч.****, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 295,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **** дүгээр зүйлийн ****.4., ****.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ОЮУНЦЭЦЭГ

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАТТӨР    

                                               ШҮҮГЧ                                 Р.ҮҮРИЙНТУЯА