Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2026/00971

 

 

 

 

 

     

******* ХХК, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Азбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 197/ШШ2026/04142 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, ******* ХХК, ******* ХХК нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* ХХК-ийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгч ******* ХХК-ийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* ХХК, ******* нар хариуцагч *******, ******* ХХК, ******* ХХК нарт холбогдуулан ******* ХХК-ийн 2025.02.21-ний өдөр гаргасан Ш-2/5, Ш-2/6 дугаартай, мөн ******* ХХК-ийн 2025.02.19-ний өдөр гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Монгол Улсын Дээд шүүхийн 2021.10.07-ны өдрийн 1201 дугаартай тогтоолоор ******* ХХК, ******* нараас 206,737,877 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол *******ийн өмчлөлийн ******* дугаартай, *******дүүргийн ******* хороо, ******* гудамж ******* хаягтай ******* талбайтай газар, мөн ******* аймгийн ******* сумын ******* баг, ******* гудамжны ******* тоот хаягтай ******* талбайтай газар, мөн хаягт байх ******* талбайтай хувийн сууц, мөн *******ын өмчлөлийн ******* аймгийн ******* сумын ******* баг, ******* гудамжны ******* тоот хаягтай ******* талбайтай газар, мөн хаягт байх ******* талбайтай хувийн сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эцэслэн шийдвэрлэсэн байна.

 

4.Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг 2022.06.20-ны өдөр үүсгэж, улмаар төлбөр төлөгч ******* ХХК-ийн захирал *******ийн өмчлөлийн *******дүүргийн ******* хороо, ******* гудамжны ******* ******* талбайтай газар, тус хаягт байх ******* талбайтай хувийн сууц, мөн ******* аймгийн ******* сумын 11-р баг, ******* гудамжны 6 тоот ******* талбайтай газар, мөн хаягт байх ******* талбайтай хувийн сууцыг 2025.01.29-ний өдөр битүүмжлэх, 2025.02.01-ний өдөр хураах ажиллагааг, мөн төлбөр төлөгч *******ын өмчлөлийн ******* аймгийн ******* сумын ******* баг, ******* гудамжны ******* тоот ******* талбайтай газар, мөн хаягт байх ******* талбайтай хувийн сууцыг 2025.01.31-ний өдөр битүүмжлэх, 2025.02.04-ний өдөр хураах ажиллагааг тус тус явуулсан байна.

Шийдвэр албадан гүйцэтгэх тодорхой ажиллагааны явцад тухайн хөрөнгүүдийн өмчлөгчид болох *******, *******, ******* нар дээрх хөрөнгүүдийн үнийн санал өгснийг төлбөр авагч Жижиг, дунд үйлдвэрийн газар эс зөвшөөрч, шинжээч томилуулах санал гаргажээ.

Хариуцагч 2025.02.12-ны өдрийн 2/60 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор *******ийн өмчлөлийн *******дүүргийн ******* хороо, ******* гудамжны ******* ******* талбайтай газар, тус хаягт байх ******* талбайтай хувийн сууцны үнэлгээг тогтоолгохоор ******* ХХК-ийг, мөн өдрийн ******* дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор Шинжээч томилох тухай тогтоол-оор *******ийн өмчлөлийн ******* аймгийн ******* сумын ******* баг, ******* гудамжны ******* тоот ******* талбайтай газар, мөн хаягт байх ******* талбайтай хувийн сууц, мөн *******ын өмчлөлийн ******* аймгийн ******* сумын ******* баг, ******* гудамжны ******* тоот ******* талбайтай газар, мөн хаягт байх ******* талбайтай хувийн сууцны үнэлгээг тогтоолгохоор ******* ХХК-ийг тус тус шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т нийцсэн байна.

 

5.Дээрх хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоосон тайлангаа шинжээчээр томилогдсон ******* ХХК 2025.02.19-ны өдөр, ******* ХХК 2025.02.21-ний өдөр тус тус гарган хариуцагчид ирүүлжээ.

******* ХХК-аас *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай *******дүүргийн ******* хороо, ******* гудамжны ******* ******* талбайтай газар, тус хаягт байх ******* талбайтай хувийн сууцыг 43,058,000 төгрөгөөр үнэлсэн. ******* ХХК-ийн Ш-2/5 тоот дүгнэлтээр *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* аймгийн ******* сумын 14-р баг, ******* булаг, ******* гудамжны ******* тоот, ******* талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байх улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* талбайтай хувийн сууцны зээлийн үнийг 30,664,000 төгрөгөөр, мөн Ш-2/6 тоот дүгнэлтээр *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* аймгийн ******* сумын ******* баг, ******* гудамжны ******* тоот ******* талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байх улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* талбайтай хувийн сууцыг 26,952,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

Шинжээчид үнэлэгдэж буй хөрөнгүүдийг үнэлгээний олон улсын стандартын дагуу зах зээлийн болон өртгийн хандлагын аргаар ойролцоо төрлийн хөрөнгүүдтэй харьцуулан үнэлж, мөн стандартын 105.20.1-д заасны дагуу үнэлүүлж буй хөрөнгийн зорилго, үнэ цэнийг харгалзан зах зээлийн жишиг үнийн аргаар тогтоосон хөрөнгийн үнийг эцэслэн авч үнэлгээг гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээг үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, үнэлгээний журам, аргачлалд нийцүүлэн гаргасан гэж үзнэ. Мөн үнэлгээний тайланг агуулга, хэлбэрийн хувьд мөн хуулийн 8 дугаар зүйлд нийцүүлэн гаргасан байх тул тухайн тайлангуудыг хуульд нийцээгүй гэж дүгнэхгүй.

 

6.Нэхэмжлэгч ******* ХХК анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо, шүүх харьцуулах хөрөнгүүдийг буруу сонгосон, газрын зориулалт байршлыг харгалзаагүй, үнэлгээ ил тод биш, нэг хөрөнгөд үнэлгээ тогтоосон тайлангуудын үнэ илтэд зөрүүтэй гэсэн агуулгаар гаргасан.

Үнэлэгдэж буй хөрөнгүүд нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгогдсон өмчлөлийн газар, уг газар дээр баригдсан хувийн сууц бөгөөд шинжээчид хөрөнгийг үнэлэхдээ ойролцоо байршил, ижил төрлийн хөрөнгүүдтэй харьцуулан үнэлжээ. Тодруулбал, ******* ХХК-ийн Ш-2/6 тоот дүгнэлтэд үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгөтэй адил 2-р бүсчлэлд байх, ойролцоо хэмжээ бүхий талбайтай, өмчлөх эрх бүхий гурван ширхэг газар, хувийн сууцтай харьцуулсан. Мөн Ш-2/5 тоот дүгнэлтэд энэ харьцуулалт адил боловч үнэлэгдэж буй 3-р бүсчлэлийн хөрөнгийг 2-р бүсчлэлийн хөрөнгүүдтэй харьцуулсан. ******* ХХК-ийн тайланд мөн адил ойролцоо байршил, ижил төрлийн хөрөнгүүдтэй буюу *******дүүргийн 1, 4, 5-р хороонд орших эзэмших, өмчлөх эрхтэй дөрвөн ширхэг газар, хувийн сууцтай харьцуулан үнэлгээг гаргажээ.

Мөн нэхэмжлэгчээс ******* ХХК-ийн 2025.05.16-ны өдөр гаргасан үнэлгээний тайланг шүүхэд ирүүлсэн нь уг тайланд *******ийн өмчлөлийн ******* аймгийн ******* сумын ******* баг, ******* гудамжны ******* тоот ******* талбайтай газар, мөн хаягт байх ******* талбайтай хувийн сууцыг 40,656,862 төгрөгөөр үнэлсэн нь ******* ХХК-ийн үнэлгээнээс 13,704,862 төгрөгийн зөрүүтэй үнэлэгджээ. Нэхэмжлэгч энэ үндэслэлээр шүүхийн журмаар шинжээч томилуулж, дээрх үнэлгээний тайлангуудад тусгагдсан үнийг хэт зөрүүтэй байдлыг тодорхой болгох, ******* ХХК-ийн үнэлгээ тодорхой бус гаргасан гэж тайлбарлажээ.

Гэвч нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэгдэн хураагдаж, албадлагын журмаар үнэлгээ тогтоосон ******* ХХК-ийн үнэлгээ нь зах зээлийн үнээс бага, харин өөрийн санал болгосон буюу ******* ХХК-ийн тогтоосон үнэ нь тухайн хөрөнгүүдийн зах зээлд борлогдох бодит үнэ гэсэн тайлбараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу зах зээлд түргэн борлогдох боломжтойг шүүхэд нотлоогүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг шуурхай, бодитой гүйцэтгэх зорилгоор барьцаа хөрөнгийг Иргэний хуулийн 175, 177 дугаар зүйлд заасан журмаар албадан худалдах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар тогтоосон ******* ХХК-ийн тогтоосон үнэлгээ нь нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан ******* ХХК-ийн үнэлгээнээс илүү шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны зорилгод нийцсэн гэж дүгнэнэ.

Энэ үндэслэлээр нэхэмжлэгч ******* ХХК-ийн гомдлыг үндэслэл бүхий гэж үзэхгүйн зэрэгцээ нэхэмжлэгч нь давж заалдах гомдлын үндэслэлээ тодорхойлж тайлбарлаагүйг дурдаж, энэ тухай гомдлыг хангахгүй орхив.

 

7.Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүйн улмаас нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүй улмаас нэхэмжлэлийн шаардлагаас ******* ХХК-ийн үнэлсэн ******* аймгийн ******* сумын ******* баг, ******* гудамжны ******* тоот ******* талбайтай газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэнгүй.

Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны явцад тогтоосон хөрөнгийн үнэлгээ хуульд нийцээгүй, бодитой бус тогтоогдсон гэж нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон тул шүүх энэ хүрээнд дүгнэлт хийх бөгөөд хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргаснаас үл хамаарч шүүх диспозитив зарчмын хүрээнд хийвэл зохих дүгнэлтийг хийх үүрэгтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасанд хариуцагч тал гомдол гаргаагүй нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг буруу явуулж, нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлэлгүйгээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасныг шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэх үндэслэл биш юм.

Иймд зохигчийн тайлбар, хэргийн баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэмжээнд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг хянах нь гомдлыг хянах хүрээг зөрчихгүй гэж үзнэ.

 

8.Барьцаа хөрөнгийн үнийн зөрүүтэй байдлыг арилгах, хөрөнгийн зах зээлийн үнийг бодитой тогтоолгох тухай нэхэмжлэгчийн хүсэлтээр анхан шатны шүүх 2025.05.26-ны өдрийн ******* дугаартай захирамжаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилжээ. Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аас 2025.11.25-ны өдөр гаргасан 300 дугаартай дүгнэлтээр *******ийн өмчлөлийн ******* аймгийн ******* сумын ******* баг, ******* гудамжны ******* тоот ******* талбайтай газар, мөн хаягт байх ******* талбайтай хувийн сууцыг 109,736,000 төгрөгөөр үнэлжээ.

Шүүгч 45356 дугаартай захирамжийг гаргахдаа шинжээч томилуулах тухай нэхэмжлэгч талын хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д нийцсэн эсэхийг анхаараагүй. Мөн нэхэмжлэгчийн гаргасан ******* ХХК-ийн үнэлгээний тайланг шинжээчийн дүгнэлт гэж үзэж дахин шинжээч томилсон тухай дурдсан нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т нийцэхгүй юм. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа, хөрөнгийн үнэлгээг хуульд нийцүүлэн явуулсан эсэх, үнэлгээ бодитой тогтоогдсон эсэхийг шүүх талуудын тайлбар, нотолгоонд үндэслэн нэгэнт өнгөрсөн цаг хугацаанд бий болсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөх байдлаар маргааныг хянан шийдвэрлэх учиртай.

Түүнчлэн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа нь хэргийн оролцогчийн өөрөө бүрдүүлэх боломжгүй тохиолдолд шүүх нотлох баримтыг бүрдүүлэхээр хуульчилсан байхад үнэлгээ тогтоогдсон хөрөнгүүд нь нэхэмжлэгч талын бодит эзэмшил, ашиглалтад байгаа буюу нэхэмжлэгч тал үнэлгээтэй холбоотой баримтаа өөрөө бүрдүүлэх боломжтойг шүүх анхаараагүй нь хэргийн байдал, хуульд нийцэхгүй юм.

 

9.Анхан шатны шүүх 2025.05.26-ны өдрийн ******* дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шинжээч томилсон ч ямар хөрөнгөд үнэлгээ тогтоохыг захирамжид тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47, Шүүх шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д нийцээгүй буюу шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй байна. Шинжээч Хөрөнгийн үнэлгээ төв ХХК нь тус захирамжийг үндэслэн хөрөнгийн үнэлгээ тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.7-д заасныг тус тус зөрчин дүгнэлт гаргажээ. Түүнчлэн шинжээчид зориуд худал дүгнэлт гаргавал эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж эрх, үүргийг нь танилцуулсан баримтад гарын үсэг зуруулах тухай Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан ажиллагааг шүүх хийгээгүй байна.

Нэхэмжлэгч нар нь хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах шаардлагыг ******* ХХК, ******* ХХК нарт холбогдуулан гаргасныг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эдгээр хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй нь буруу. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгчийн томилсон шинжээч нь гаргасан дүгнэлтийн үндэслэлээ Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасны дагуу түүнийг томилсон этгээдийн өмнө хариуцна. Иймд ******* ХХК, ******* ХХК нарыг үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд гэж үзэхгүй.

Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлэхгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох учиргүй тул Хөрөнгийн үнэлгээ төв ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн *******ийн өмчлөлийн ******* аймгийн ******* сумын ******* баг, ******* гудамжны ******* тоот ******* талбайтай газрын үнэлгээ тогтоосон ******* ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар иргэний хэрэг үүсгэсэн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нарын нэрийг бүрэн, зөв тусгах бөгөөд энэ захирамжид тусгагдсан зохигчийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах учиртай.

Нэхэмжлэгч ******* ХХК, ******* нар нь хариуцагч *******, ******* ХХК, ******* ХХК нарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд 2025.03.18-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ******* дугаартай захирамжид нэхэмжлэгч *******, хариуцагч *******, ******* ХХК, ******* ХХК нарын нэрийг, мөн 2025.03.25-ны өдрийн ******* дугаартай захирамжид нэхэмжлэгч *******, хариуцагч *******, ******* ХХК нарын нэрийг бичилгүй орхигдуулсан, хариуцагч ******* ХХК нэрийг ******* нар гэж буруу бичсэн алдааг гаргажээ. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн бусад захирамжуудад энэ байдал давтагдсан, өөр хэргийн мэдээллийг оруулсан алдаа гарсныг дурдах, цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулахыг анхаарах нь зүйтэй.

 

11.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, нэхэмжлэгч ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 197/ШШ2026/04142 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* ХХК, ******* ХХК нарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК, ******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ******* ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

Э.ЭНЭБИШ