Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00965

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өнөр сум Оюут багт байрлах Эрдэнэт-99 СӨХ  гүйцэтгэх захирал З.Равдан

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-24-48 тоотод оршин суух Цэрэндоржийн Өлзийтөгс

128 180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 25-нд хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Эрдэнэт-99 СӨХ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай Эрдэнэт-99 СӨХ-ны нэхэмжлэлтэй, 2-р хорооллын 24-р байрны 48 тоотын сууц өмчлөгч Ц.Өлзийтөгс нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 80 000 төгрөг төлж, үлдсэн 48 180 төгрөгийг 2016 оны 07 сарын 30-нд төлж барагдуулна гэсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Эрдэнэт-99 СӨХ нь хариуцагч Ц.Өлзийтөгсөөс 128 180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацааг товлосон байна. 

Нэхэмжлэгч Эрдэнэт-99 СӨХ нь нэхэмжлэлийн шаардлага болох 128 180 төгрөгийг хариуцагч Ц.Өлзийтөгс 80 000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 48 180 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 30-нд төлнө гэсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар хүсэлтээ шүүхэд ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1,123.2-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Эрдэнэт-99 СӨХ нь хариуцагч Ц.Өлзийтөгсөд холбогдуулан 128 180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4 550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 2 225 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Эрдэнэт-99 СӨХ-д олгосугай.

    

         3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

           ШҮҮГЧ                                          Л.АРИУНЦЭЦЭГ